loading...
Манчестер ситигийн өдөөсөн үнийн хөөрөгдлөөс болж тэртээ тэргүй санхүүгийн хүнд байдалтай байгаа европын клубууд томоохон наймаа хийх нь ховор болж. Аргагүй шүү дээ 10 саяаар авахаар тохиролцоод хүрээд байсан тоглогчид нь гэнэтхэн Сити 20 саяын санал тавихаар бусад багуудад хүндрэл учруулах нь ойлгомжтой. Одоогийн байдлаар Сити мөнгөөр туйлдгаараа туйлж альхэдийнэ 80 сая фунтыг арилжаа наймаанд цацаад байна. Цаашдаа ч энэ тоо өсөх нь ойлгомжтой. Харин ямар азаар Сити өнгөрсөн улиралд Топ-4т орчихоогүй юм.Тэгсэн бол баян араб эзэд нь ч солилцоо наймааны захыг орвонгоор нь эргүүлэх байсан биз.
Хуучин топ 4-т багтдаг байсан Челси, МанЮ, Ливерпуль, Арсенал гэсэн багууд нийлээд ч одоогоор 20 сая хүрэхтэй үгүйтэй мөнгө зарсан байх юм. Энэ хүнд цаг үед Испаний аварга загаснууд болох Барса, Реал л хотойхгүй мөнгө зарж наймааны захыг амь оруулж байх юм. Хамгийн сүүлд Барса Севильягийн Универсал тоглогч Адрианог 13 еврогоор худалдан аваад байгаа. Үүний өмнө тэд 40 саяар Давид Вильяг эгнээндээ нэгтэж халаас нимгэн багуудын шүлсийг асгаруулаад амжсан. Сүүлийн 2 жил шахам дотоод, гадаад босоо байсан ”Дархан аварга”-ууд ч ингэж дорвитой хөдлөхөөс яахав. Гэхдээ л Адрианогийн наймаа зарим мэргэжилтүүдэд эргэлзээг төрүүлж байгаа байх. Одоогийн энэ бүрэлдэхүүнээрээ байсан ч нэг их зүдрэлгүй лигээ авч, аваргуудын лигт хагас финал хүрэл явчихаар хүчтэй байгаа атлаа яагаад 10 хэдэн саяыг зарж Адрианог авах болов. Энэ лав Пеп Гуардиолагийн санаа биш гэж хардаад байгаа юм.
Анх энэ наймааг сонсоод Дани Алвесийн ар талыг найдвартай болгож байгаа юм байна даа гэсэн бодол төрсөн. Гэхдээ Адриано хэн нэгний сэлгээнд суугаад байх тоглогч мөн үү. Сүүлийн 5 жил шахам Севильягийн бүх тоглолтонд бараг оролцож гарааны сольшгүй тоглогч болсон түүнийг зөвхөн сэлгээгээр ашиглана гэвэл ёстой ёстой сохорсон хэрэг болно. Тэгээд ч мань эр өөрөө ямар Роббен ши таг солгой нэг жигүүрт тоглоод байдаг биш. Баруун, зүүн аль ч жигүүрт дээр нь хамгаалалт, хагас хамгаалалтад аль алинд нь оролцдог түүн шиг универсал тоглогч ховор.
Яг одоогоор Барсад Максвэл, Абидал гэсэн хоёр зүүн жигүүрийн хамгаалагчид байгаа. Аль аль нь найдвартай гараа биш. Тиймээс Адриано ирснээр баруун, зүүн аль аль талдаа найдвартай болж байгаа юм. Энэ зун Чигринський нутаг буцаж Рафаель Маркез багтаа үлдэх нь эргэлзээтэй байгаа учраас Барсагийн ар талыг найдвартай хамгаалах төвийн гурван хамгаалагч л үлдээд байна. Тэдний нэг нь карьер
уруудаж яваа Габрель Милито. Пуойль, Пике хоёр супермэн биш учраас бүтэн улиралын турш зүтгэнэ гэхэд эргэлзээтэй .Иймээс л арын албанд Адрианогийн хэрэг гарч ирж байгаа юм.
Зөвхөн энүүгээр ч зогсохгүй. Алвесийг Севильяд байхад Адриано зүүн жигүүрийн вингерээр, харин Алвес өөрийнхөө баруун ардаа тоглдог байсан санагдагдана. Тэр тактикаа Хуанде Рамос Англи нилээд удаан ашиглаж Андалузын багтай хамт УЕФА-гийн цомд 2 жил дараалаад түрүүлээд амжсан. Мэдээж Барса шиг хүчтэй жигүүрүүдтэй багт Адриано тэгж дураараа дургина ч гэж юу байхав.
Гэхдээ Яя Туре явснаар ДМ дээр ганц Бускутс л үлдсэн. Пеп Гуардиолагийн сонголт өнгөрсөн улиралд түүн дээр тогтож мань эр ч өөрөө нилээд туршлага хуримтлуулсан. Энийгээ харин шигшээ багтаа харуулж чадахгүй байгаа нь залуу тоглогчыг арай болоогүй гэдгийг л харуулаад байх шиг. Пепд өөр сонголт гарч ирж байгаа Бускутсыг цуцсан үед Адрианог жигүүрээр гүйлгэж Кеитаг илүү төв рүү тоглох боломжыг олгох юм.
Тэгэхээр Адрианогийн наймаа нилээд алсын бодолтой, ирээдүйгээ харсан шинжтэй байгаа нь харагдаж байна. Барса түүнийг авахдаа 4+1 жилийн гэрээ байгуулж 9.5 саяыг шууд төлж үлдсэн 4 саяыг дараа төлөх, үүндээ зарах доод үнийн хэмжээг 90 саяар тогтоосон. Үнэхээр ашигтай гэж хэлж болохоор л юм. Тэгээд ч Адриано ямар ла лигт дасаагүй гэх зовлон байх биш. Юу болохыг харж л байядаа.
loading...




Роббен ши таг солгой нэг жигүүрт тоглоод байдаг биш genuu.
Robben Euro 2008-aar zuund l togloj baisan daa. Er ni ali ch jiguurt toglodog sh dee. Harin baruun jiguurt toglohoor zuun ruu gee neg daraad holoos buudahad uurt ni evteihen baidag baij magadgui.
Best winger in the world gej baigaa yum daa.
loading...
Cl!ck CliCK BooM GangSta Service
loading...
DASHT 2006-d ch zuund togloj bsan. Gehdee tuuniy aviyas baruun jiguurtee iluu uran zurag zurdag bolhoor Admin tegj temdeglee biz dee. Yerunhiyduu klubtee bainga baruundaa toglodog sh te. Chelsea, Real, Munhen geed l….
loading...
Adriano chin zvvn jigvvriin toglogch sh dee,yun Danigiin selgee ve
loading...
yag ter gesen bairlald hadagddaggvshd….baruun zuun haana ch toglono
loading...
hi
loading...
fantasy.premierleague.com cait deer burtguuleed 318187-82538 codoor ene uliral duustal toglii manaihan
loading...
ene adriano shig l toglogch bolchihiimsan haha
loading...