Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Жон Уолл зуны лигийн MVP

GD Star Rating
loading...

Лас Вегас, Орландод зуны лигүүд болж өндөрлөлөө. Шинэ залуу тоглогчдын хувьд зуны лиг бол НБА дэх гараа нь л гэсэн үг.

Ялагч: Жон Уолл

Драфтын тэргүүн маань Лас Вегасын зуны лигт доминант байлаа. Тэрээр 4 тоглохдоо 23.5 оноо, 7.8 оновчтой дамжуулалт дунджилсан нь лигтээ тэргүүлэх үзүүлэлт юм. Уолл дан ганц оноо авдаг тоглогч биш, багаа сайн тоглуулж чаддаг гэдэг нь харагдлаа. Гэхдээ Визардсийн шинэ тоглогч үсрэлттэй шидэлтэндээ анхаарах хэрэгтэйн дээр 5.2 бөмбөг алдалтаа багасгасан нь дээр.

Ялагдагч: Еван Турнер

1 номер гайхалтай сайн тоглосон бол 2 номер гайхалтай муу байлаа. Тэрээр ердөө 9.4 оноо дунджаар авч, 33.3 хувьтай довтолжээ. Мөн бөмбөг алдалт (3.4) оновчтой дамжуулалтаасаа ч (2.8) илүү байсан. Хэдийгээр самбараас авалт нь дажгүй байсан ч 5 тоглохдоо 1 ч удаа 13-аас илүү оноо авч чадаагүй байна. Уг нь бол Турнер ирэх улиралд Филлигийн оноо түүх гол хүн нь байх хэрэгтэй байдаг.

Ялагч: Сакраменто Кингз

Шинэ тоглогч ДеМаркус Кузин сайн тоглолоо. Тэр дундын шидэлтүүдээ оновчтой болгож, дамжуулалтууд сайн өгч, дабл-тим дуудаж байв. Драфтын 4 номерт бас лидершип чанар ч нэлээн байсан гэнэ.

Драфтын 33 Хассан Уайтсайд ч өөрийгөө дажгүй харуулж, Лас Вегаст блокийн мангас нь байжээ. Мэдээж илүү хүчирхэг болох хэрэгтэй ч багагүй итгэл төрүүлсэн.

Ялагдагч: Деррик Фаворс

Драфтын 3 номер Фаворс Орландо дахь лигийн эхний 4 тоглолтонд дунджаар ердөө 7-хон шидэлт хийжээ. Нетсийн 2 дахь улиралдаа тоглож буй тоглогч Терренс Уилльямс нэг тоглолтонд дунджаар 19 шидэж байсан болохоор Фаворст боломж гарч өгөхгүй байсан байх. Харин Нетс сүүлийн тоглолтонд Уилльямсийг ердөө 4 минут тоглуулаад дахиж гаргаагүй үед Фаворс 23 оноо авч, 11 самбараас авалт хийжээ.

Ялагч: Жруе Холидэй

76-ийн 2 дахь жилдээ тоглох гэж буй холбогч Холидэй ирэх улиралд Даг Коллинзийн удирдлага дор овоо тоглож магадгүй нь. Сая зуны лигт лав 19.3 оноо, 6 оновчтой дамжуулалт, 1.7 бөмбөг таслалтыг 3 тоглолтонд дунджилжээ.

Ялагдагч: Миннесота Тимбервульвз

Драфтын 4 номер Уэсли Жонсон Лас Вегасийн лигт ердөө ганц тоглож, бусад тоглолтыг гэмтлийн улмаас өнжжээ. 2 дахь жилдээ тоглох Жонни Флин мөн гэмтлээс болж нэг ч тоглолтонд оролцсонгүй.

Ялагч: Нью-Йорк Никс

Никс энэ улиралд эхний шатнаас нэг ч тоглогч сонгож аваагүй ч 2 дахь шатнаас авсан 3 тоглогч нь болох Лэндри Филдс, Энди Ротинс, Жером Жордан Лас Вегаст дажгүй тоглолтууд үзүүлжээ.

Ялагдагч: Икпе Удо

Голден Стэйтийн драфтын эхний сонголт зуны лигт тоглох нь битгий хэл 6 сар талбайд гарах боломжгүй болсон. Тэрээр бугуйндаа хагалгаа хийлгээд байгаа юм.

Голден Стэйтээс зуны лигт гялалзсан тоглогч нь Режжи Уилльямс бөгөөд 22.3 оноо дунджаар авчээ.

Ялагч: Индиана Пейсерс

11-ээр сонгогдсон, хамгаалагчийн байрлалд тоглодог Пол Жорж нь 15.2 оноо, 7.8 самбараас авалтаас гадна 2.4 таслалт хийжээ.

Ялагч: Торонто Рэпторс

Крис Бош явсан ч Рэпторст Бошийн залуу хувилбар нь байна. Тэр нь Эд Дэвис. Тэрээр сайн тоглосон. Мөн ДеМар ДеРозан, Сонни Вимс гэсэн залуус нь Лас Вегаст өөрсдийгөө муугүй харуулжээ..

LOSER: Экс “Jayhawks

Канзасаас сонгогдсон эхний шатны 2 тоглогч 2-уулаа зуны лигт тоглосонгүй. Коул Алдричийн хувьд Нью-Орлеансаас Оклахомад солилцоогоор ирсэн бөгөөд солилцооны дүрмийн дагуу  хараахан тоглож амжаагүй.

Хавьер Анригийн хувьд  гэрээ нь арай л бүрэн бэлэн болоогүй байгаа гэнэ.

GD Star Rating
loading...
Жон Уолл зуны лигийн MVP, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. bbr says:

    john wall ene hyatad rookie g yaajich chadahguu l bleeshd http://mnbase.wordpress.com/2010/07/18/nba-shine-hyatad-od-medndlehshig-bollo/

    GD Star Rating
    loading...
  2. bts says:

    ene deed taliin hujaa gechii yah gd bgan be
    chi eswel hujaa nariin shees ymu
    ter sda chin gants odor hamag azaa hsen bguiyu gologooo
    bishe ot horhoi min

    GD Star Rating
    loading...
  3. www says:

    ter 1-t bichsen mald gej helhed naachin uugan huja bish amerikiin irgen shdee.harvardin od jeremy lin gej gar aav n taiwan garaltai huja baih.undsen bagt orj chadku shdee naachin.

    GD Star Rating
    loading...
  4. Muugii says:

    Ug ni evan turner gej draft#2-iin college-iin statictic ni aimar bn lee sh dee. Za harj l baya. John Wall-iin tuhaid harj l baya. 23.5pnt 7.8ast gedeg bol yag Allen Iverson-nii rookie jiliin stat bn sh dee. A.I shig toglogch garaad irvel goyo l bn. Derrick Rose,Jennings,Carry,Tryke,WestBrook ed nar yag A.I shig onoo tuugeed assist ogch chadahgui bh aa. John Wall-iig yu ch gesen harj baya

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: