Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, дугуй, Тур де Франс » Тур де Франс 14 дэх гараа : Шлек, Контадор ”муур хулгана” тоглов

GD Star Rating
loading...

Тур де Франс уралдааны 14 дэх гараанд олны төдийлөн таамаглаагүй дугуйчин түрүүллээ. Ag2r-La Mondiale багийн Кристоф Риблон Астана багийнхны ширүүн дайралтыг тэсэж барианы зурвасыг түрүүлж давснаар анх удаагаа Тур де Франс тэмцээний түрүү хүртэж байгаа юм. Энэ удаагийн гарааны хамгийн хүнд даваа болох Port de Pailhères уулын дундаж налуу нь 7.9% бөгөөд энэ замд Астана багийнхан зөв тактик ашиглаж толгойн хэсэгт ихэнхидээ уралдаж байсан. Уулын хамгийн хүнд хэсэг 8.3 хувийн налуу хэсэгт өрнөсөн бөгөөд энд үндсэн ангилалыг тэргүүлж байгаа Энди Шлек, Алберто Контадор нар ”муур хулгана” болон ” тоглосон” гэнэ. Урд хойноо орон тэдний уралдан хүчээ барж байхад Риблон тэдний өмнө орж уралдааныг тэргүүлж эхэлсэн.
Риблон хамгийн түрүүнд барианд орсон бөгөөд түүний араас байр эзэлсэн Денис Меншов, Самуел Санчез нар 54 секундын алдагдалтай уралдсан байх юм. Уралдааны дараа Кристоф Риблон ярихдаа ”Үнэхээр баяртай байна. Уралдааны өмнөх шөнө би өөртөө ямар нэгэн амжилтанд хүрэх ёстой шүү гэж хэлж байсан юм. Яагаад гэвэл миний хөл өмнөхөөсөө ч сайн ажиллаж байсан болохоор тэр л дээ. Энэ ялалтыг би их удаан хүлээсэн шүү” гэжээ. Шар цамцны эзэн Энди Шлек энэ гараанд 4-р байранд орсон ч сэтгэл хангалуун үлдсэн байх. Учир нь түүний хамгийн ойрын өрсөлдөгч Контадор түүнээс гурван байрын ард 7-р байранд жагссан. Одоо энэ хоёр тамирчныг 31 секунд л тусгаарлаж байна. Ирэх гараанаас багийн ангилалын шар дугаартай цамцыг Caisse d’Epargne баг эзэмших болсон.
Харин бусад ангилалын хувьд өөрчлөлт орсонгүй. Үндсэн ангилал болон залуу дугуйчны ангилалыг Энди Шлек , Онооны ангилалыг Алессандро Петаччи, уулын ангилалыг Эндони Чартеу тус тус тэргүүлж байна. Өнөөдөр Тур де Франсын 15 дахь гараа 187.5 уулын замд үргэлжилнэ.

14 дэх гарааны үр дүн :

1 – Christophe Riblon – (FRA) – AG2R – (4:52:42)
2 – Denis Menchov – (RUS) – Rabobank – (+54)
3 – Samuel Sánchez – (ESP) – Euskaltel – (+54)
4 – Andy Schleck – (LUX) – Saxo Bank – (+1:08)
5 – Joaquim Rodríguez – (ESP) – Katyusha – (+1:08)
6 – Robert Gesink – (NED) – Rabobank – (+1:08)
7 – Alberto Contador – (ESP) – Astana – (+1:08)
8 – Jurgen Van den Broeck – (BEL) – Omega Pharma-Lotto – (+1:08)
9 – Damiano Cunego – (ITA) – Lampre – (+1:49)
10 – Carlos Sastre – (ESP) – Cervélo – (+1:49)

Үндсэн ангилал 14 дэх гарааны дараах байдлаар

1 – Andy Schleck – (LUX) – Saxo Bank – (68:02:30)
2 – Alberto Contador – (ESP) – Astana – (+31)
3 – Samuel Sánchez – (ESP) – Euskaltel – (+2:31)
4 – Denis Menchov – (RUS) – Rabobank – (+2:44)
5 – Jurgen Van den Broeck – (BEL) – Omega Pharma-Lotto – (+3:31)
6 – Robert Gesink – (NED) – Rabobank – (+4:27)
7 – Levi Leipheimer – (USA) – RadioShack – (+4:51)
8 – Joaquim Rodríguez – (ESP) – Katyusha – (+4:58)
9 – Luis León Sánchez – (ESP) – Caisse d’Epargne – (+5:56)
10 – Ivan Basso – (ITA) – Liquigas – (+6:52)

GD Star Rating
loading...
Тур де Франс 14 дэх гараа : Шлек, Контадор ”муур хулгана” тоглов, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: