loading...
Өмнөд Африкт болсон Хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн хэдийнэ аваргаа шалгаруулж дуусгавар болсон ч дэлхий даяараа түүгээр амьсгалсаар байгаа гэхэд хилсдэхгүй. МобиКом Корпорациас нийт хэрэглэгчдэдээ зориулан аз хийморь, мэдлэгээ сорих боломж олгох үүднээс МобиТаавар-2010 уралдаанаа зарласнаар 20,000 гаруй хэрэглэгч оролцсон өөрсдөө бүртгүүлэн оролцжээ. МобиТаавар-2010 6/11-7/11 хүртэл бүтэн сарын туршид идэвхтэй өрнөж явагдсан бөгөөд Хөлбөмбөгийн дэлхийн аваргын тоглолтыг хамгийн амжилттай тааж, нийт 64 тоглолтоос 42 тоглолтыг нь зөв тааж 99851005 дугаарын хэрэглэгч 1-р байр эзэлж 1 сая төгрөгийн эзэн болсон бол, 2-р байрыг 99177891 дугаартай хэрэглэгч эзэлж 500,000 төгрөг, 3-6р байрыг 99081127 – 375,000 төгрөг, 99686838 – 375,000 төгрөг, 95860465 – 375,000 төгрөг, 99017633 – 375,000 төгрөгийг тус тус хожсон байна. Харин 7-100 дугаар байранд жагссан хэрэглэгч тус бүр 10,000 төгрөгийн нэгж буюу ярианы эрх хожиж, эдгээр хэрэглэгчдийн дансанд хэдийн шагналынх нь нэгж орж эхэлжээ. Магадгүй та МобиТааварт оролцсон хэдий ч шилдэг 100-д багтсан эсэхээ мэдэхгүй байгаа бол http://mobicom.mn/ хаягаар орохоо бүү мартаарай.
Т.Эрдэнэбаатар: БӨМБӨГ БӨӨРӨНХИЙ ЮМ БОЛОХООРОО НАДАД АЗ АВЧИРЛАА
1 сая төгрөгийн азтан 99851005 дугаарын хэрэглэгч Төмөрбаатарын Эрдэнэбаатар “Моншибасаки” компаний ажилладаг. Мобитаавар уралдааны эхний өдрийн тоглолтод амжиж оролцож чадаагүй ч, хоёр дах өдрөөс хойш өдөр болгон маш идэвхтэй оролцсон. 2000 оноос хойш хөлбөмбөгийг шимтэн үзэж Германы шигшээ багийг дэмжиж ирсэн, түүгээр дамжуулан хамгийн олон хожлыг таасандаа баяртай байна. Шөвгийн 4 тоглолтын үеэс л бусдаас 2-3 оноогоор тасарч эхэлсэн учраас хожино гэдэгтээ итгэлтэй болсон. Тэрнээс өмнө бол 1 сая төгрөг хожино гэж ерөөсөө бодоогүй байсан ч ядаж нэгж хожъё л гэж бодсон. Бөмбөг бөөрөнхий юм болохоороо надад аз авчирлаа гэж бодож байна. Шагналын нэг сая төгрөгөө саяхан гэр бүл болсон учраас гэртээ 100 хувь зарцуулна гэж бодож байна.
Д.Энхбаяр: БАС БИ ЭХНИЙ ТОЙРОГТ ЯЛАГЧ БОЛЖ 100,000 НЭГЖ ХОЖСОН
Хоёрдугаар байрын азтан 99177891 дугаартай хэрэглэгч Дамдинбазарын Энхбаяр хувиараа хөдөлмөр эрхэлдэг. Анх утсан дээр мессэж ирэхэд нь сонирхож бүртгүүлээд Мобитаавар уралдаанд оролцож эхэлсэн. Миний хувьд анхнаасаа Испаний дэмжигч байж ирсэн. Уралдаанд түрүүлнэ гэсэн итгэлтэй байгаагүй. Анхандаа бол зүгээр л зугаатай санагдаад оролцдог байсан бол шөвгийн дөрвөөс эхлээд хожих найдвар төрж эхэлсэн. Бас би эхний тойрогт ялагч болж 100,000 нэгж хожсон. Энэ уралдаан чинь олон үе шаттай байсны нэг нь гэсэн үг. Хүн дуртай юмаа үзээд дээрээс нь шагнал авна гэдэг сайхан шүү дээ. Ер нь хөлбөмбөгийн спорт гэдэг чинь хүнийг жинхэнэ стрессээс гаргаж, асар их сэтгэлийн таашаал өгдөг гэж ойлгодог. Тиймээс ч маш их баяртай байна.
Э.Мөнгөншагай: ШАГНАЛЫНХАА МӨНГИЙГ БҮГДИЙГ НЬ ТӨЛБӨРТӨӨ ЗОРИУЛНА
Удаах азтан 99686838 дугаарын хэрэглэгч Энхзулын Мөнгөншагай Радио Телевизийн дээд сургуулийн оюутан. Шилдэгүүдэд багтаж шагналын эзэн болж байгаадаа баяртай байна. Германы багийг 2002 оноос хойш дэмжиж байгаа. Хэдийгээр тэд аварга болоогүй ч гэсэн надад ийм аз авчирсанд баяртай. Хэрвээ би хөлбөмбөгт ийм дуртай байгаагүй бол мэдээж үзэхгүй, үзэж сонирхохгүй болохоор азтан болохгүй байсан шүү дээ. Оюутан хүнд энэ чинь том шагнал. Шагналынхаа мөнгийг бүгдийг нь төлбөртөө зориулна гэж бодож байна.
Х.Тэмүүжин: ЭХНИЙ ТАВД Л БАГТАХЫГ АНХНААСАА ЗОРЬЖ БАЙСАН
Азтан 95860465 дугаарын хэрэглэгч Хүрэлбаатарын Тэмүүжин Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд сургуулийн оюутан. Эхний өдрөөс л уралдаанд идэвхтэй оролцсон. Утсанд мессэж ирэнгүүт нь өглөө болгон 10 цагаас интернэт рүү орж шалгаж байсан. Шагналын эзэн болсондоо баяртай байна. Эхний тавд л багтахыг анхнаасаа зорьж байсан болохоор хүссэнээ авч чадлаа гэж бодож байна. Шагналынхаа мөнгийг ойр зуурын хэрэгцээндээ зарцуулахаар төлөвлөсөн. Анхнаасаа Голландыг дэмжиж байсан ч сүүлийн тэмцээн дээр Испанийг дэмжсэн. Наймаалжнаас болоод Таавар ухрахаас айгаад Испанийг гэсэн хүн олон байгааа байхаа.
loading...





