loading...
АС Миланы хаалгач Кристиан Аббьятти 2013 он хүртэл багтайгаа гэрээгээ сунгалаа. Эдгээр жилүүдэд Аббьятти жилийн 2 сая еврогийн цалин авах юм байна. 2009 оны 3 сард Аббьятти Сиенатай хийсэн тоглолтонд өвдөгний хүнд бэртэл авч бараг 8 сар орчим энэ бэртлээсээ болж зовсон юм.
Улмаар Өнгөрсөн оны 11 сард тэрээр хүнд бэртлээсээ эргэн ирж Миланы 3 дахь хаалгачаар тоглох болсон билээ. Өдгөө 33 настай Аббьятти 1998 оноос АС Милантай карьераа холбосон. 2002 он хүртэл Аббьятти Миланы гарааны үндсэн хаалгач байсан боловч тэр улиралаас Дидад байраа алдаж эхэлсэн.
Гэсэн хэдий ч тэр Миланаас урвалгүй одоог болтол Россонерричүүдийн төлөө зүтгэсээр байна.2006 онд Аббьятти Ювед зээлээр тоглож байхдаа лигийн аварга болсон мөн 1999, 2004 онуудад АС Милантай хамт Сери А лигт түрүүлж байжээ.
АС Милантай холбоотой өөр нэгэн мэдээ дуулгахад Роналдиньо Миланыг орхих нь бараг тодорхой болоод байна.
Түүнийг нутгийнхаа Фламенго багтай гэрээ байгуулах гэж байна гэж хэвлэлүүд бичиж байсан сүүлд авсан мэдээлллээр ЛА Гэлэкси багтай холбогдож эхэлжээ. Мөн тус багийн Женнаро Гаттузо Олимпиакос клубтэй гэрээ байгуулахад ойрхон байгаа гэнэ.
loading...




Dino boloogui bgaa sh te yaj bgaan boloo. Haramsaltay l yum. Ene hugiyn Dungagaas l bolj hul bumbugiyn saihan amjilt ruu bish mungu ruu yavj bn da
loading...
teh ronni ch uulna togluul toglndo dan ch ert myaarad bhima. Inghed Dunga yamr hamatain?
loading...