Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, дугуй, Тур де Франс » Тур де Франс 15 дахь гараа : Контадор шар цамцаа эргүүлэн авлаа

GD Star Rating
loading...

Тур де Франсын шар цамцыг Алберто Контадор Энди Шлекээс булаан авлаа. Гэхдээ сайндаа ч биш Энди Шлекийн дугуйны гол гинж гол араанаас салж замаас гарсан учраас түүнд энэ боломж олдсон юм. Контадорын энэ ялалтыг зарим мэргэжилтнүүд спортын бус ялалт гэж нэрлэж байна. Гэхдээ хэрвээ Контадор өрсөлдөгчөө хүндлээд замаас гарсан бол ард нь яваа дугуйчдад гүйцэгдэх байсан учраас уралдааны үргэлжлүүлсэн гэж тайлбарласан байна. Энэ гарааны дараа байдлаар Контадор Шлекээс 8 секундын давамгайлалтай болж ирлээ. Мөн 3-р байранд бичигдэж байсан Самуел Санчез ч цагийн зөрүүгээ чамгүй ойртуулаад амжсан.
Ийнхүү гол анхаарал Контадорын амжилт руу чиглэж байгаа учраас  энэ гараанд тэргүүлсэн Францын Томаш Воеклерийн ялалт бага зэрэг даруухан болж өнгөрлөө. 31 настай Bbox Bouygues Telecom багийн дугуйчин 2 дахь удаагаа Тур де Франсын гараанд түрүүлж байна.
Гарааны эхнээс 10 хүнтэй хэсэг тасарч толгойн хэсгийг бүрдүүлж байлаа. Энэ бүлэг тун амжилттай хамтарч ардаа үлдсэн хэсгээс бараг 10 минутаар тасарсан.
Уралдааны сүүл хэсгээс Воеклер ганцаараа тасарч эхлэхэд хэн ч тэрнийг гүйцэж чадсангүй. Ийнхүү Францын дугуйчин ардаа үлдсэн тамирчдаас бүтэн минутын зайтай барианд орсон ч жинхэнэ адал явдал түүний хойно өрнөж байсан болохоор түүний ялалт энэ сүрд дарагдан өнгөрсөн юм.
Шлек энэ гарааны дараа нилээд бухамдалтай ярилцлага өгсөн байх юм. Тэрээр ”Миний цээжинд уур хорсол буцалж байгаа юм шиг л байна. Гэхдээ энэ уралдаан дуусаагүй би түүнээс хариугаа авах л болно. Би тэмцээнийг ялалтаар дуусгах болно. Тэдгээр залуус шударга л юм бол намайг осолдсоны дараа хүлээх ёстой байсан юм. Би лав байсан бол шууд хаяад уралдаж чадахгүй л байсан. Өнөөдрийн уралдаанд тэд шударга уралдаж чадсангүй” хэмээжээ.
Өнөөдөр 16 дахь гараатай. Дугуйчид 4 төрлийн хүнд өгсүүрийг давах ёстой. Энэ гараанд hors catégorie өгсүүр дугуйчдыг хүлээж байна. Тур де Франсын аварга тодроход ердөө 5 гараа үлджээ.

15 дахь гарааны дүн :

1 – Thomas Voeckler – (FRA) – Bbox-Bouygues – (4:44:51)
2 – Alessandro Ballan – (ITA) – BMC Racing – (+1:20)
3 – Aitor Pérez – (ESP) – Footon – (+1:20)
4 – Lloyd Mondory – (FRA) – AG2R – (+2:50)
5 – Luke Roberts – (AUS) – Milram – (+2:50)
6 – Francesco Reda – (ITA) – Quick-Step – (+2:50)
7 – Alberto Contador – (ESP) – Astana – (+2:50)
8 – Samuel Sánchez – (ESP) – Euskaltel – (+2:50)
9 – Denis Menchov – (RUS) – Rabobank – (+2:50)
10 – Brian Vandborg – (DEN) – Liquigas – (+2:50)

Үндсэн ангилал :

1 – Alberto Contador – (ESP) – Astana – (72:50:42)
2 – Andy Schleck – (LUX) – Saxo Bank – (+8)
3 – Samuel Sánchez – (ESP) – Euskaltel – (+2:00)
4 – Denis Menchov – (RUS) – Rabobank – (+2:13)
5 – Jurgen Van den Broeck – (BEL) – Omega Pharma-Lotto – (+3:39)
6 – Robert Gesink – (NED) – Rabobank – (+5:01)
7 – Levi Leipheimer – (USA) – RadioShack – (+5:25)
8 – Joaquim Rodríguez – (ESP) – Katyusha – (+5:45)
9 – Alexandre Vinokourov – (KAZ) – Astana – (+7:12)
10 – Ryder Hesjedal – (CAN) – Garmin – (+7:51)

GD Star Rating
loading...
Тур де Франс 15 дахь гараа : Контадор шар цамцаа эргүүлэн авлаа, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: