loading...
2010 оны ДАШТ-ий дараа Йоа́хим Лёвийн Германы шигшээ багтай байгуулсан гэрээ дууссан. Гэсэн хэдий ч Лёв дахин хоёр жил Германчуудыг дасгалжуулахаар шинэ гэрээ байгуулсан байна. 2006 оны ДАШТ-д Лёв Юрген Клинсманы туслах дасгалжуулагчаар ажиллаж хүрэл медаль хүртсэн. Харин тэр тэмцээний дараа Лёв шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч болж өөрөө бүхнийг удирдах болсон юм. Лёвийн шигшээ багийн хамгийн анхны томоохон шалгуур Евро 2008 тэмцээн болсон бөгөөд энэ тэмцээнд Германчууд амжилттай оролцож мөнгөн медаль хүртсэн юм. Улмаар 2010 оны ДАШТ-д Германчууд мөн л медалийн тавцангаас буугаагүй бөгөөд хүрэл медаль зүүж дөрвөн жилийн өмнөх амжилтаа давтсан билээ. Шигшээ багийн туслах дасгалжуулагч Ханси Флик, менежер Оливер Беорхофф, хаалгачын дасгалжуулагч Андрес Кеопке нар бүгд 2012 он хүртэл шинэ гэрээ байгуулсан байна. Польш-Украйнд зохиогдох Еврогийн урьдчилсан шат энэ намраас эхлэх юм.
***
Женоа болон Грекийн шигшээ багийн залуу хамгаалагч Сократис Папастатопулос АС Милантай гэрээ байгууллаа.Сократис 5 сая еврогоор энд ирж байгаа бөгөөд Миланы академиас төрөн гарсан Жианмарко Жигони, Нанди Одуаманид гэсэн залуус түүнтэй зөрөөд Женоад очиж байгаа юм. Миланы шинэхэн гишүүн 2008 оноос Грекийн шигшээ багт тоглож байгаа бөгөөд өмнө нь АЕК Афин багт тоглож байсан.
Саяхан АС Миланы 3,000 орчим фенүүд Силвио Берлускониг арилжаа наймаанд хөрөнгө гаргахгүй байгааг шүүмжилж жагссан.
***
Ливерпулийн ахлагч Стивен Жеррард багтаа үлдэх болсондоо баяртай байгаагаа өгүүлжээ. Копуудын ахлагчыг багаасаа явж магадгүй гэсэн цуу яриа дэгдэж байсан боловч багийн шинэ менежер Рой Хожсон эцсийн хариултыг нэгэнт өгсөн билээ.
”ДАШТ-ий үеэр өөр зүйлд анхаарлаа хандуулах хүсэлгүй байгаагаа би тодорхой мэдэгдэж байсан. Харин амралтаа дуусгаад би Рой Хожсонтой ганцаарчлан уулзахыг хүсэж байсан. Уулзалт ч гайхалтай уур амьсгалд өрнөж надад түүний бүх төлөвлөгөө маш их таалагдсан. Шинэ улирал эхлэхийг би тэсэн ядан хүлээж байна.
Жо Коулын шилжилт манайд маш сайн зүйл боллоо. Би Жог ямархуу сайн тоглогч вэ гэдгийг хангалттай сайн мэднэ. Үүнийгээ ч премьер лигт олон жил, бидний эсрэг ч харуулж байсан. Улаан өмсгөлтэй Коулыг харна гэдэг сайхан санагдаж байна” гэжээ.
loading...




Harin tiymee. Jo-oo ulaan umsgultey harn gedeg jaahan tiymhen l bn. Gehdee Roi uneheer zuv shiydver gargaj zorigtoy avch chadsand l bayar hurgeye. Amjilt Livechuud ta nar Top-4 -too orno gedegt itgej bn.
loading...
fantasy.premierleague.com cait deer burtguuleed 318187-82538 codoor ene uliral duustal toglii manaihan
loading...