loading...
Өмнөд Африкийн ДАШТ-ийн гол нэрийн хуудас болсон вувузела олон хөлбөмбөг сонирхогчийн бухимдлыг төрүүлж байсан. Ирэх улиралд Европын топ лигүүдийн тоглолтын үеэр энэ бүрээ хангинах юм биш байгаа?
Ямар ч байсан зарим багууд уг бүрээг өөрийн цэнгэлдэхдээ оруулахгүй байхаар шийджээ. Премьер лигээс Тоттенхэм вувузелаг хориглосон анхны баг болж байна. Вувузела байсан байгаагүй Тоттенхэмийн Уайт Харт Лэйн цэнгэлдэхэд гайхалтай атмосферийг хөгжөөн дэмжигчид нь бүрдүүлж чаддаг, ирэх улиралд ч энэ үргэлжилнэ гэж клубын зүгээс найдаж байгаа гэнэ.
ПЛ-ийн бусад багууд, тухайлбал Арсенал, Челси, Бирмингем зэрэг багуудад одоогоор вувузелаг хориглох төлөвлөгөө байхгүй байгаа тухайгаа хэлсэн байна.
Харин Бундеслигээс одоогоор Борусси Дортмундийн Вестфаленштадионд вувузела орох эрхгүй болжээ.
“Манай фэнүүд энэ бүрээг хүсэхгүй” гэж Дортмундийн менежер Ханс-Иохим Ватцке хэлсэн байна. Вестфаленштадион нь Германы хамгийн том хөлбөмбөгийн цэнгэлдэх бөгөөд 81 000 хүний суудалтай гэнэ.
loading...




Хязгаартайгаар оруулсан нь зөв гэж бодож байна, гэхдээ Европын багуудын өөрсдийнх нь үзэмж л дээ
loading...
togloltiin goy shuum sonsogdohgui mia ym bn lee. uulga aldaal oriloldool chiv chimeegui boloh duu ntr ch goy shuu world cup.d neg ch sonssongui
loading...
unen goe shuum sonsogdohgui vuvuzelach estoi alai shuu te hamuuda
loading...