Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, Уран гулгалт, Өвлийн спорт » Ким Ён А ирэх улирлын Гран При тэмцээнүүдэд оролцохгүй

GD Star Rating
loading...

Одоогоор эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн дэлхийн чансааг тэргүүлэгч, бүх цаг үеийн шилдэг уран гулгагчаар тодорсон Өмнөд солонгосын уран гулгагч Ким Ён А энэ улиралд оролцохоор мэдүүлгээ өгсөн хоёр Гран При тэмцээнүүд болон 2011 онд зохиогдох Азийн өьлийн наадмыг өнжихөөр болжээ. Гэхдээ тэрээр ирэх улирлын 4 тивийн аварга болон Японд зохиогдох дэлхийн аваргад гол анхаарлаа хандуулан улмаар алдаад байгаа аварга цолоо эргүүлэн авахыг зорьж байгаа бололтой. Тэрээр өнөөдөр удахгүй болох шоунд оролцох зорилгоор өөрийн улсдаа эргэн ирсэн бөгөөд улмаар энэ үеэрээ Гран При өнжих болсон тухайгаа баталжээ.

Энэ нь магадгүй түүний бэлтгэл сургуулилт хангалтгүй, мөн зодог тайлах талаар хүчтэй эргэцүүлэх болсонтой холбоотой байх мөн бэртгэл гэмтэл авахаас сэргийлсэн байж ч болох юм. Ямар ч байсан өнөө цагын үеийн шилдэг уран гулгагчыг дараа жил хүртэл мөсөн талбай дээр харахгүй нь тодорхой боллоо…
Мөн түүний шинэ улирлын үзүүлбэр нь Танго бүжгийн хэмнэлтэй байх сураг байна.

Ким Ён А- гийн өмнө нь Гран При цувралуудад гаргаж байсан амжилтаас дурьдвал: Тэрээр насанд хүрэгчдийн ангилалд 4 улирлыг үдсэн бөгөөд тус бүрд нь 2 буюу нийт 8 Гран При оролцсоноос 7-д нь түрүүлж, харин хамгийн анхны Гран При-даа 16 хан насандаа хүрэл медаль хүртэж байсан. Мөн Гран Финалд 4 удаа оролцож 3-т нь түрүүлсэн боловч эх нутагтаа оролцсон цор ганц тэмцээн буюу 2008 оны Гран Финалд насан туршийн өрсөлдөгч Асадо Мао-д 50 сая Хангуг үндэстнийхээ нүдэн дээр харамсалтайгаар ялагдсан билээ… Гэхдээ өмнөд солонгосын ард түмэн түүнийг зэмлэлгүй, харин ч үзүүлбэрээ дуусгасных нь дараа, фенүүдийнх шидсэн бэлгүүд яг л аадар бороо шиг асгаран мөсөн талбайг гишгэх зайгүй дүүргэж байсан гэдэг.
Нэг ёсондоо түрүүлсээр байгаад сурчихсан гэсэн үг. Тийм болохоор энэ удаад өнжлөө гээд түүнд алдах зүйл юу ч байхгүй…

Түүний өчигдөр эх нутагтаа ирсэн даруйдаа өгсөн ярилцлаганаас сийрүүлбэл:
“Би ирэх улирлын Гран При цувралуудыг өнжье гэж бодож байгаа, Улмаар дараа жилийн Дэлхийн аваргад сайн оролцохын тулд шинэ үзүүлбэрээ бэлдэж эхэлнэ дээ.
Одоохондоо би шинэ улирлын үзүүлбэрээ хараахан бэлдэж эхлээгүй байгаа, Маш олон үзүүлбэрүүд дундаас сонголт хийх шаардлагатай байгаа бөгөөд Торонто руугаа буцаж очоод дасгалжуулагч болон бүжиг дэглээчтэйгээ ярилцаж байгаад шийднэ дээ.
Миний хувьд шинэ үзүүлбэртээ Испани хэв маягийг оруулахыг хүсч байгаа. Ингээд ирэх улиралд би өөрийнхөө хамгийн сайн үзүүлбэрээ үзүүлэхийн төлөө хичээх болно…”

Эндээс харахад тэрээр Гран При тэмцээнүүдыг өнжиж байгаа гол шалтгаан нь дараа жилийн Дэлхийн аваргад сайн оролцож, улмаар Туринд алдсан дэлхийн аварга цолоо Японы Нагоя хотод буюу өөрийн гол өрсөлдөгч Асада Мао -гаас ‘нутаг’ дээрээс нь эргүүлэн авахыг ирэх улирлын гол зорилгоо болгож байгаа бололтой…

Түүний хувьд мөн дараа жилийн 2 сард Тайванд зохиогдох, дэлхийн аваргаас дутахгүй цар хүрээг хамардаг 4 тивийн аваргад оролцож магадгүй байгаа юм. Тэрээр өмнө нь 4 тивийн аваргад ганцхан удаа оролцож, мэдээж хэрэг түрүүлсэн бөгөөд өнгөрсөн жил Олимптой ойрхон болсон тул оролцоогүй юм, харин түүний ‘эзгүйд’ өнөөх л Асадо Мао түрүүлсэн билээ.

Түүнийг Гран При цувралуудыг өнжих болсноос болж Орос, Хятaдад байдаг олон мянган фенүүдийнх нь сэтгэл ихэд дундуур байгаа гэнэлээ.

By Believe

Ким Ён А

GD Star Rating
loading...
Ким Ён А ирэх улирлын Гран При тэмцээнүүдэд оролцохгүй, 9.5 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Big Trio says:

    Заавал Асада Мао-г нутаг дээр нь ялж, хариугаа аваарай…

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: