Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » NHL, Онцлох, Хоккей » 17 жил гэнэ үү?!

GD Star Rating
loading...

Илья Ковальчук Нью-Жерси Дэвилз багт үлдэхээр болжээ. Бүр 17 жил үлдэх нь. Талууд 17 жилийн гэрээг тохиролцсон гэнэ. 17 жилд 102 сая доллар. 17 жил арай л урт хугацаа биш гэж үү?

Ковальчукийн агент болон Девилз энэ тухай албан ёсоор мэдэгдсэн. Илья 2001 оноос хойш NHL-д хамгийн олон гоол хийгээд байгаа тоглогч. Тэрээр 2-р сард солилцоогоор Атлантагаас Нью-Жерсид ирж байв. Тухайн үед Атланта Ильяд 12 жилийн 101 сая долларийн гэрээ санал болгоход татгалзаж байсан. Одоо харин 17 жилд 102-г зөвшөөрснийг бодоход мөнгөнөөс өөр хүчин зүйлүүд нөлөөлсөн бололтой.

Ковальчук одоо 27 настай гэхээр энэ гэрээ нь 44 хүртэл нь үргэлжлэх болох нь. 2001 оны драфтын 1-ээр NHL-д орсноосоо хойш тэрээр 338 гоол хийгээд байгаа юм.

“Ний нуугүй хэлэхэд бага зэрэг урт хугацаа л юм. Гэхдээ Илья Нью-Жерсид байхдаа үнэхээр сэтгэл хангалуун байгаа гэдгийг би хэлж чадна” гэж агент Жэй Гроссман хэлж.

Ковальчук ирэх 2 улиралд тус бүр 6 саяыг, дараагийн 5 улиралд тус бүр 11.5 саяыг, 2017-2018 оны улиралд 10.5 саяыг, 2018-2019 оны улиралд 8.5 саяыг, 2019-2020 онд 6.5 саяыг, 2020-2021 оны улиралд 3.5 саяыг, 2021-2022 онд 750 000-ыг, сүүлийн 5 улиралдаа тус бүр 550 000-ыг тус тус авахаар болж.

Өнгөрсөн улиралд Ковальчук 7.5 саяын цалин авахдаа нийт 41 гоол хийж 44 дамжуулалт өгчээ. Девилз плей-оффийн эхний шатанд Филадельфид 5 тоглолтонд ялагдсанаар сүүлийн 3 жил дараалан эхний шатанд бүдэрсэн гэнэ. Уг нь өнгөрсөн улиралд бүсдээ 2-оор плей-оффт орж байв.

Нью-Жерсигээс гадна Лос Анжелес Кингз, Нью-Йорк Айлендерс, Тивийн хоккейн лигийн СКА Санкт Петербург зэрэг багууд Ковальчукийг чөлөөт агент болсон 7 сарын 1-нээс хойш уулзаж ярилцсан аж. Ковальчук сүүлийн шийдвэрээ Кингз, Девилз 2-оос сонгож Девилз Стэнлийн цомыг хүртэх илүү боломжтой тул сонгожээ. Ковальчук ердөө 2-хон удаа плей-оффт шалгарч, 8 тоглолт хийхдээ ганц удаа л хожиж байв. Муу багийн ганц нь байхаасаа тэр залхсан биз.

Девилз 2003 оноос хойш Стэнлийн цомыш хүртээгүй байгаа юм.

Дахин хэлэхэд 17 жил гэдэг арай л урт юм даа.

Update:

Уг гэрээг NHL хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзээд цуцлаад байгаа гэнэ.

GD Star Rating
loading...
17 жил гэнэ үү?!, 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. ilya kovalchuk maani nhl iin ireeeduin domog l doo odoo ch gesen tuunii eren ue heveerei l bgaa aguu alex ene 2 bhd nhl goe bna shuu crosby ah duu sedin zaza zondoo goe humuus bii dee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: