Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » NBA news

GD Star Rating
loading...

Чикаго Буллз бас нэгэн экс Жаззийн тоглогчтой боллоо. Чөлөөт агент болоод байсан Ронни Брьюртэй Буллз 3 жилийн гэрээ байгуулжээ. Өмнө нь Буллз Карлос Бузер, Кайл Корвер нарыг аваад байв. Корвер холын оновчтой шидэлтээрээ лигт алдартай бол Брьюр сайн “хар ажилчин”, муугүй хамгаалагч билээ.  Бостон Брьюрт 3 жилийн 12.5 саяын санал тавьсан ч тэрээр зөвшөөрөөгүй, Булззийг илүүд үзсэн гэнэ.

Брьюр өнгөрсөн 2-р сард Жаззаас Мемфист солигдож, тэндээ улирлыг дуусгасан. Мемфист ердөө 5-хан тоглолт хийсэн бөгөөд бусад тоглолтуудад гэмтлээс болж оролцоогүй.

Ирэх улиралд тэрээр Роузийн хамтаар гараанд гарч тоглох болов уу.

———————————————————————————

Бостон Селтикс хамгаалагч Нэйт Робинсонтой шинэ гэрээ байгуулжээ. Нэйт Бостонд дахин 2 улирал тоглож, энэ хугацаандаа 4 сая орчим доллар авах аж.

Нэйт плей-оффт  Глен Дэвисийн хамтаар багийнхаа нэмэлт хүч нь болж байв. Ялангуяа финалын 4 дэх тоглолтонд Дэвис, Нэйт нар Селтиксийг хожиход гол үүрэг гүйцэтгэсэн.

“Бид Шрек, Донки нартай адил. Биднийг салгаж чадахгүй” гэж Нэйт хэлжээ.

————————————————————————————

Орландо Мэжик баг хамгаалагч Ж.Ж.Реддикээ авч үлдлээ. Реддик нь хязгаарлагдмал эрхтэй чөлөөт агент болоод байсан бөгөөд Буллз түүнд 3 жилийн 19 сая долларын санал тавьсан. Мэжик Реддикийг алдахыг хүссэнгүй, яг тийм хэмжээний саналыг тавьснаар Реддик үлдсэн байна.

Ингэснээр Мэжик цалин болон лимит хэтрүүлснийхээ учраас төлж буй торгуулийнхаа хэмжээгээр лигт толгой цохиж байна. Тэд ирэх улиралд 93 сая долларийг үүнд зарцуулах нь.

Ирэх улиралд НБА-ын цалингийн хязгаар 58 сая байх бөгөөд Мэжик тоглогчиддоо 70.3 саяын цалин өгнө. Лимитээс давсан доллар бүрийнхээ хэмжээгээр торгууль төлдөг учраас Мэжик 22 сая гаруйг төлж байгаа юм.

Майами Хит нүдэн дээр супер баг болсон, Бостон ч гэсэн өтөлсөн болохоос үхчихээгүй тул Мэжик хүчтэй бүрэлдэхүүнтэй, сайн тоглогчидтой байж л аваргын төлөө тоглоно. Тэгэхээр багийнхаа үндсэн тоглогчдыг хадгалахаас өөр аргагүй.

Мэжик Мэтт Барнесаа үдэж Куентин Ричардсоныг багтаа элсүүлээд байгаа.

———————————————————————————–

Майами Хит үнэ хямд, багт хэрэгтэй тоглогчдоор бүрэлдэхүүнээ бүрдүүлж байна. Зидрунас Илгаускас, Жоэл Энтони, Жамал Маглойр болон Жеймс Жоунс нартай гэрээ байгуулжээ.

————————————————————————————

Хьюстон Рокитс Яо Миний орлогчийн асуудлыг сайн шийдлээ. Чөлөөт агент Брэд Миллертэй тэд 3  жилийн 15 саяын гэрээ хийв. Миллер өнгөрсөн улиралд Буллзд тоглохдоо дунджаар 8.8 оноо, 4.9 самбар авчээ.

Миллер Рокитсийг сонгоход Рик Адельман гол нөлөө үзүүлсэн гэнэ. Тэрээр 2003-2009 онд Сакраментод Адельманы удирдлага дор тоглож байлаа. 2003-2004 оны улиралд 14.1 оноо, 10.3 самбараас авалт, 4.3 оновчтой дамжуулалт хйиж байсан бол 2004-2005 оны улиралд 15.6 оноо дунджилжээ. Энэ нь түүний оргил үеүд юм.

————————————————————————————

Мэтт Барнес ирэх улиралд Торонто Рэпторс багт тоглох нь. Тэрээр Торонтод тоглох болсон тухайгаа өөрийн твиттер хуудсандаа бичсэн байна. Торонтотой 2 жилийн гэрээ хийж, энэ хугацаанд ойролцоогоор 10 орчим сая доллар авах ажээ. Өнгөрсөн жил 1.6 сая доллар авсантай нь харьцуулахад дажгүй л юм.

Барнес өнгөрсөн улиралд Мэжикийн 58 тоглолтонд гараанд гарч, 8.8 оноо, 5.5 самбар дунджаар авчээ. Куентин Ричардсоныг авсан, Реддиктэй шинэ гэрээ байгуулсан зэргээс болж Мэжик Барнесийг үргэлжлүүлэн тоглуулах боломжгүй болсон.

Торонто нь Барнесийн хувьд 8 дахь баг нь болж байна.

GD Star Rating
loading...
NBA news, 10.0 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. Багууд яаж ч сэлгээд Миамиг барахаасаа өнгөрөө биз…

    GD Star Rating
    loading...
  2. Яагаад шидтэнгүүд торгуулиараа толгой цохидог юм…
    ЛАЛ хэдийг өгдөг гэж бодно…
    Манай харин 65 ч хүрэхгүй байгаа…

    GD Star Rating
    loading...
  3. Dark says:

    Orlando R.Lewis-tei hiisen utgagui gereeneesee bolood tsalingiin tsesee hetruulcheed bgaa yum. 6 jiliin 118 saya dollariin geree n taldaa l orj bna.

    GD Star Rating
    loading...
  4. bg says:

    Team USA medee hurgeech yu bolj bga bol

    GD Star Rating
    loading...
  5. Baagii says:

    Манай Miami одоо л нэг юм эргээд аваргаа авах нь дээ. Wade маань үнэхээр супер хамтрагч нартай боллоодоо. Одоо Boston-г харнаа!!!

    GD Star Rating
    loading...
  6. BIG TICKET#5 says:

    play off-d Miami Heat bag Orlando magict shaalguulna.

    GD Star Rating
    loading...
  7. dtwade says:

    BIG TICKET#5 BITII SHAAA

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: