Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг » Дэвид Ли ДАШТ-д тоглохгүй

GD Star Rating
loading...

Амаре Стаудмайр, Робин Лопес. Тэгээд Дэвид Ли.

Голден Стэйтийн довтлогч Дэвид Ли ДАШТ-д бэлдэж байгаа багтаа дахин нэгдэх боломжгүй болжээ. Ли бэлтгэл дээр хуруугаа гэмтээсэн гэж өмнө нь мэдээлсэн. Сан-Франциско руу нисэж, Билл Грин гэх эмчээр нарийн шинжилгээ хийлгэхэд Лиг 6 долоо хоног тоглох боломжгүй гэсэн онош тавьсан байна.

Ли шигшээ багийн бэлтгэлийн эхний өдөр л гэмтсэн юм.

Уириорзийн бэлтгэл нээгдэх үеэр Ли бэлэн болох аж. Тэрээр энэ зун Уириорзтой 6 жилийн 80 сая долларийн гэрээ байгуулаад байгаа бөгөөд өнгөрсөн улиралд Нискийн бүрэлдэхүүнд тоглохдоо 20.3 оноо, 11.7 самбараас авалт дунджилсан болно.

Шигшээ багийн дасгалжуулагч Майк Кржижевски хэлэхдээ “Тэр үнэхээр тоглохыг хүсэж байсан учраас надад харамсалтай байна. Тэр надад хэлэхдээ хувийн онгоцны зардлыг өөрөө төлөөд эмчтэй зөвлөлдөөд эргээд ирнэ гэсэн” гэжээ.

“Амаре, Робин тэгээд Лиг алдсан нь харамсалтай. Робин бол 11, 12 дахь тоглогч болохыг төлөө оролдож байсан. Бидэнд оноо авдаг том тоглогч хэрэггүй. Манай том тоглогчид блок тавьж, самбараас сайн авч, хамгаалалтанд сайн оролцдог байх нь л чухал. Робин үүнд сайн тохирч байсан” гэж дасгалжуулагч К хэлж байна.

Одоогоор цугларалтанд 19 тоглогч үлдсэн бөгөөд 7 нь хасагдана.

Ражон Рондо, Чонси Биллапс нарыг холбодог, шиддэг 2 хамгаалагчаар, Дюрант, Руди Гэй нарыг хөнгөн, хүчний довтлогчоор, Одомийг төвөөр гэсэн байдлаар гарааны 5-д илгээж магадгүй гэсэн таамаг байгаа гэнэ. Уг нь Руди Гэйн оронд Амаре гэсэн анхны зураглал байсан бололтой.

Эхний бэлтгэл дээр Биллапс – Рондо гэсэн дуог нэг баг болгож, Деррик Роузийг Рассель Вестбруктэй, эсвэл Тайрак Эванстай хоршуулж байсан гэнэ. Рондо, Эванс, Роуз, Вестбрук нар өнгөрсөн улиралд нийт 385 удаа холын шидэлт хийснээс ердөө 92-ийг нь л оновчтой болгож байсан. ФИБА-ын тэмцээний 3-ын шугам НБА-с 3 алхмын ойр ч тэдгээр залуу хамгаалагч нарын хэн нь ч найдвартай шидэгчид биш юм. Шигшээд байгаа хамгийн сайн шидэлт бүхий холбогч нь мэдээж Биллапс. Биллапс сүүлийн 12-т багтаад зогсохгүй гарааны тоглогч болох нь тодорхой биз.

Майк Кржижевски эдгээр олон холбон тоглогчдын зөвхөн 1-ийг нь биш, 2-ыг нь зэрэг талбайд түлхүү тоглуулах бололтой. 2008 онд Пол, Дерон нарыг хамтад нь олон минут тоглуулсан шиг. Ер нь ямар ч тохиолдолд Биллапс тэрхүү 2 хамгаалагчийн 1 байх болов уу. Магадгүй Роуз-Биллапс хамтдаа гарах ч юм бил үү?

GD Star Rating
loading...
Дэвид Ли ДАШТ-д тоглохгүй, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. Хамаг хүмүүс нь манайд байгаа юм чинь АНУ энэ жил амжилт гаргахгүй ээ

    GD Star Rating
    loading...
  2. Yaayaa says:

    Center Hichnii Dovtlogch Muu Hetsuuhenl bainadaa Gantshan Odom baigaamuu ugui bzdee

    GD Star Rating
    loading...
  3. Yaayaa says:

    Deerees Ter Curry geed unen goy zaluuu joohon huuhed bainaa TEgiigl togloolval ungursun ulirald Buulgaa Bzdee

    GD Star Rating
    loading...
  4. BG says:

    avarga avnaa neeh tasarhai hojku l bh thde busad baguudaas iluushde yaj ch bodson.. ghde tuv huchni dovtlogch nar johon timurhu l ym

    GD Star Rating
    loading...
  5. billups says:

    ayayayyayayayya neg l evgui shuu tsaanas ni espani hyatad grek ntr geed aimar baguud bgaadaa evgui l um bolno doo

    GD Star Rating
    loading...
  6. MB says:

    Billups todorhoi Garaad garnaa gej bi heleed baisan sh de hehe.Curry Ugna sain shiddeg tehdee Billups shig beltgeltei bish harjil baiy Re Dream

    GD Star Rating
    loading...
  7. kobe says:

    aa yaya muu bna iim bureldehuuntei chadahgui baihaa superstar barag l baihgui bna sh de Durantad l naidahaas

    GD Star Rating
    loading...
  8. MB says:

    Teed hitdad germand gerekd spand superstar bgaa biluu ain?

    GD Star Rating
    loading...
  9. T3M-R8K says:

    odoo neeh Miami gedeg bolchihoj
    bitgii ingej tuilshraj bga ch amisgaanuud mini
    Boston anh ih 3-l burdej bhad bas l tegej bsan
    ner ehnii nohor bol shal hudlaa gar

    GD Star Rating
    loading...
  10. xtr3me says:

    beat usa beat usa !!! ene rookie sophomore shig bagt “delhiin huchtei huchtei shigsheenuudiin hugshin garuud” hicheel zaahgui gsen batalgaa baihgui ee

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: