Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Дартс » Сонирхогчдын дартсын АШТ-ийн урилга, удирдамж

GD Star Rating
loading...

Дартсын тэмцээнд  урих тухай

Эрхэм та бүхний энэ өдрийн амгаланг эрье.

Монголын Дартс  Сонирхогчдын Холбоо нь Дартсын спортыг хөгжүүлэх, олон нийтэд сурталчилан таниулах, дартсын клуб байгуулж сургалт явуулах, шаардлагатай техник хэрэгсэлээр хангах, олон улсын тэмцээн уралдаанд тамирчдыг бэлтгэн оролцуулах, тэдэнд дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллагдсан нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага юм.

Монголын Дартс  Сонирхогчдын Холбоо нь “АПУ” ХК-ны “БОРГИО” брэндтэй хамтран Сонирхогчдын дартсын аварга шалгаруулах “BORGIO CUP 2010“ цомын төлөөх багийн тэмцээний 2-р улиралын ээлжит тэмцээнийг 2010 оны 7-р сарын 31-ний өдөр зохион байгууллахаар боллоо.

Тус тэмцээнийг “БОРГИО” брэнд ивээн тэтгэж оролцох ба та бүхнийг энэхүү тэмцээнд идэвхитэй оролцохыг урьж байна.

Бид бүхний цаашдын хамтын ажиллагаа улам батжина гэдэгт бат итгэлтэй байна.

Тэмцээний удирдамж ба танилцуулага хөтөлбөрийг хавсралтаар хүргүүлэв.

ХҮНДЭТГЭСЭН,
МОНГОЛЫН ДАРТС
СОНИРХОГЧДЫН ХОЛБОО
ТЭРГҮҮН                                                                                           Х.ОДБИЛЭГ

СОНИРХОГЧИДЫН ДАРТСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ БАГИЙН ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ

1.      Зорилго

Энэхүү тэмцээний зорилго нь албан байгууллага,  аж ахуйн нэгжийн оролцоотойгоор Нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, нийтийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, байгууллага доторх чадварлаг баг тамирчдыг олж нээх, дартс клубүүдийг олноор бий болгох,  дартсын спортын цаашдын хөгжилд хөрөнгө оруулалт хийж спортыг дэмжигч байгууллагуудын тоог нэмэгдүүлэх, Монголын Дартсын Улсын Аварга шалгаруулах тэмцээнд оролцох тамирчдыг сонгон шалгаруулж бэлтгэх, дартс сонирхогчдын хүрээг тэлэх зорилготой.

2.      Хамрах хүрээ

Багийн бүрэлдэхүүнд 5-н тамирчин оролцоно. Эрэгтэй, эмэгтэй тамирчид нэг баг болж оролцож болно. Тэмцээнд оролцох эрхийн хураамжаа төлсөн хэдэн ч баг оролцож болно. Тухайн багийн бүрэлдэхүүнд орж тоглосон тамирчин тухайн тэмцээний үед өөр багт шилжихийг хориглоно.
3.      Байршил

“Нийслэл хотхон” асар:
Хаяг: УБ хот, Хануул дүүрэг, Богдын музейн хойно байралдаг. / АПУ-гийн /

4.      Хугацаа

Тэмцээн 2010 оны 7-р сарын 31-ний Бямба гаригийн 10 цагт эхэлнэ.

5.      Шагнал урамшуулал

6.      Тэргүүн байр – Өргөмжлөл, Алтан медиаль   250.000 төгрөг
“BORGIO CUP 2010“ цомыг нэг улиралын турш хадгалах эрх
7.      2-р байр – Өргөмжлөл, Мөнгөн медиаль          200.000 төгрөг
8.      3-р байр – Өргөмжлөл, Хүрэл   медиаль           150.000 төгрөг

Жич: Эдгээр шалгарсан багуудад 2010 оны Улсын АШТ-нд оролцох эрх бөгөөд МДСХ-ны нэр логотой Дартсын самбар олгоно.

ТЭМЦЭЭНИЙ ЕРӨНХИЙ ИВЭЭН ТЭТГЭГЧ:                         МЭДЭЭЛЛИЙН ИВЭЭН ТЭТГЭГЧ:

“БОРГИО” брэнд                                                   МҮОНТелевиз
МОНГОЛЫН ДАРТС СОНИРХОГЧДЫН ХОЛБОО               E-TV, Монгол TV, NTV
ТОД-ОД СПОРТ БАРААНЫ ДЭЛГҮҮР                             DAYAR.MN

ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЖУРАМ

Нэг:   Тэмцээнд оролцох бaгуудын тооноос хамаарч урьдчиласан шатанд тодорхой хэсэгт суглаагаар хуваагдаж 501 оноог тэглэж, түрүүлж 2 хожил авсан нь хожих журамаар тойргоор тоглоно. Хэсэг тус бүрээс 2 баг шалгарч ,шалгарсан багууд хасагдах журамаар тоглоно. Шалгарсан багууд олимпийн системийн дагуу тоглож аваргаа шалгаруулна.

Хоёр:    Тэмцээний үед баг тамирчид дараах дэг журмыг баримтлана. Үүнд:

1.      Нэг баг 5 гишүүнтэй байна  / эр, эм хамаагүй /
2.      Баг, тамирчид нээлтийн ажиллагаа болон өөрийн хуваарьт тоглолт эхлэхээс 10 минутын өмнө ирсэн байх
3.      Тухайн баг жигд хувцастай байх
4.      Тэмцээний удирдамж болон тухайн үед зохион байгуулагчдын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлж ажиллах
5.      Тэмцээний явцад тэмцээний талаар болон өөр бусад асуудлаар маргаан гаргахгүй байх, шүүгчтэй маргалдахгүй байх, (шүүгчийн гаргасан шийдвэр эцсийнх байна)
6.      Баг тамирчид тэмцээний явцад өндөр градустай согтууруулах ундаа хэрэглэхгүй байх
7.      Баг, тамирчид өөрийн багийг дэмжихээр хүрэлцэн ирсэн хөгжөөн дэмжигчидийн зохион байгуулалтыг хариуцан аливаа зүй бус үйлдэл гаргуулахгүй байх
8.      Баг, тамирчид болон хөгжөөн дэмжигчид бусдын нэр, төр, алдар хүндийг гутаан доромжлох, тоглолтын үед хараал хэлэхийг хатуу хориглоно.
9.      Тэмцээний үед удирдамжид заасан дэг журам болон тухайн үед зохион байгуулагчдын зүгээс тавьсан шаардлагыг биелүүлж ажиллаагүй баг, тамирчидад нэг удаа сануулах арга хэмжээ авах бөгөөд дахин зөрчил гаргавал тухайн багийг тэмцээнээс хасах арга хэмжээ авах болно.
10.     Баг, тамирчид хуваарьт тоглолт болох цагтаа ирээгүй бол 10 минут хүлээх бөгөөд дээрх хугацаанд амжиж ирээгүй тохиолдолд тухайн тоглолтод хожигдсоноор тооцно.
11.     Тэмцээний үед баг, тамирчид гомдол саналаа бичгээр гарган зохион байгуулагчид өгнө.

Гурав:   Техникийн зөвлөгөөн, бүрдүүлэх материал

Техникийн зөвлөгөөнийг 2010 оны 7-р сарын 24-ны 12-н цагт Urbanik-ийн баруун талд байрлах CUP 2010 асарт хийнэ. Техникийн зөвлөгөөнд тэмцээнд оролцох багийн ахлагч нар оролцох бөгөөд шаардлагатай гэж үзвэл бусад тамирчид мөн ирж оролцож болно.  Техникийн зөвлөгөөнд багийн ахлагч нар ирэхдээ тэмцээнд оролцох эрхийн төлбөр 100.000 төгрөгийг бэлнээр авчирна. Мөн багтаа нэр өгч багийнхаа тамирчдын овог нэрс, албан тушаал, е-мейл хаяг, утасны дугаарыг бичсэн багийн нэгдсэн мэдүүлэгээ darts_mn@yahoo.com хаягаар илгээх буюу  техникийн зөвлөгөөнд ирэхдээ авч Ð
�рэх.

Зохион байгуулах комисс:        МОНГОЛЫН ДАРТС СОНИРХОГЧДЫН ХОЛБОО

99150074 – Одбилэг                        99837676 –  Баянмөнх                91719192 –  Эрдэнэ
99090173 – Батхүү                          99172946 – Жаргалцогт              99171709 – Элбэгсайхан
99041224 – Гомбодорж                  99990031 – Батжаргал                 96657597 – Ганбаатар
99606060 – Ганболд                       99114625 – Түмэнжаргал             99116526 – Биндэръяа

GD Star Rating
loading...
Сонирхогчдын дартсын АШТ-ийн урилга, удирдамж, 9.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

4 Сэтгэгдэл

  1. Mo says:

    ene arai dendnee 100000iin huraamjtai mortloo 3t 150000 bhdaa yaahaw de. holboondoo sanhuujilt oloh geed bgaamuu haashaa yumbe. huraamjaa 50 yumuuu shagnalaa nemsen deer bhoo.hen oroh wede

    GD Star Rating
    loading...
  2. asdf says:

    hudlaa showchinguud

    GD Star Rating
    loading...
  3. хулан says:

    anhdugaar temtseendn orson huni huvid helhed 100 orchim hun orolcson tus temtseen mash sonirholtoi saihan bolson. Hamgin goln tus sportig Mongol ulsdaa sergeen hogjuulj bui tus holboon baiguulagdaad dongoj jil boloj baina onoodor. Tedni huvid unheer sanhuugin huvid muu baigaa ch tedni enehuu sportig hogjuuleh gej baigaa zutgel mash ih.
    Tuunees gadna deerh 2 hund handaj helhed alivaa temtseen uraldaan mongondoo bish zohion baiguulalt mongoni zartsuulaltandaa baidag gej bi bodoj bna. Yagaad gevel 5 hun 100000 tolood buhel odorjin dartsin sportoor amsgalj neg odorig shine zuilig medej / dartsin sportin narin medlegtei bolno / hool, borgio pivo-r unegui uilchluulne.
    Getel ta bid neg odort shovuudhad hichneen togrog urdeg bilee ur dundn margashn shartaj uheh gesen boon neerevtei amitad l baidag.

    Hamgin goln ene bol zugaa tsengel bish sport. Magadgui ta ih mongo hojihig husej baigaa bol dartsin sportoor hicheenguilen idevhtei hicheellej chadah yum bol hamgin bagadaa 10000$- 1000000$-ig olon ulsin temtseen uraldaanaas avch boloh bolomjtoi.

    Mongolchuud bid yum hiij buteehig husej bui zaluustaa demjleg tuslaltsaa uzuulj bie bie dem bolj yvahgui deerh 2 hun shig baival Mongol uls hezeech hogjihgui!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    Yumni naan tsaadahig medej baij yum yrij baihig deer 2 hund helmeer baina.
    Hedi bi bainga ochij tedend tus dem bolj chaddaggui ch, imerhuu ooroo yu ch hiij chadahgui baij del sul yum bichdeg humuustei bainga temtseh bolno.

    GD Star Rating
    loading...
  4. sansar says:

    Bi ene temtseeni 3-r uliralin temtseend orohoor bagaa burduulj baigaa.erteer dartschdin tsugaldag gazar ochij shidej uzsen zov tehnikign surchihval bolmoor yum bnlee. zugeer neg uuj suuh bish naiz nohodteigee saihan hogjildood zugeer sanagdsan.
    Hayag odoo Axis Grill Pub nertei bolson bnlee huuchin bowling tov bsan yg huuhdin urlan buteeh tovin urd.
    Udahgui tolbortei boloh gej baigaa suragtai. Gehdee une hamaagui hymd
    bh gesen.
    91719192 – Erdene geed sain bagsh bgaa
    96669692 – Holboonihon terguun Od gej nohor baidag

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: