loading...
Портлэнд Трэйл Блазерс баг хязгаарлагдмал эрхтэй чөлөөт агент Уэсли Мэттьюстэй 5 жилийн 34 саяын гэрээ байгууллаа. Юта түүнд ийм санал тавиад багтаа үлдээж болох байсан ч тэгсэнгүй. Магадгүй Ража Беллийг авсан тул Мэттьюс хэрэггүй гэж тооцсон байх. Ирэх улиралд бид ер нь шал өөр Ютаг харах нь. Бузер, Корвер, Брьюр, Мэттьюс гээд олон тоглогч энэ зун Жаззыг орхилоо.
Мэттьюс өнгөрсөн жил драфтлагдалгүй НБА-д элсэж 9.4 оноо, 2.3 самбарыг 24.7 минутанд хийж байв. Бүх 82 тоглолтонд оролцож, 48-нд нь гараанд гарсан гэж байгаа.
2 дахь жилдээ тоглох гэж байгаа тоглогчийн хувьд тэр маш том, их мөнгөний гэрээ хийлээ. “Зарим хүмүүс намайг хэрээсээ хэтэрсэн байдлаар үнэлэгдлээ гэж хэлж болно. Би өөрийнхөө хувьд байж болох хамгийн сайн түвшинд хүрэхийн төлөө шаргуу хөдөлмөрлөх болно. Олон хүн миний хэрхэн тоглодгийг үнэлж, хүндэлдэг. Би Ройгийн замен болсон ч Ройтой хамт тоглосон ч ялгаагүй, чадах бүхнээ л хийнэ.
Би Юта Жаззад надад үнэхээр том боломж олгож, НБА-ын тоглогч болгож, мөрөөдлөө биелүүлэхэд тусалсанд баярласнаа хэлэх хэрэгтэй ” гэж Мэттьюс хэлжээ.
————————————————————————————–
Филадельфи 76 баг ахмад төвийн тоглогч Тони Баттитай гэрээ хийжээ. Ветераны туршлага залуу тоглогчдод сайнаар нөлөөлөх болно гэж 76-ийн ерөнхийлөгч Эд Стафански хэлсэн байна.
Батти НБА-д 12 улирал тоглосон тоглогч юм.
—————————————————————————————
Жереми Лин гэх Ази гаралтай Америк залуу НБА-ын тоглогч боллоо. Харвардад сурдаг тэрээр зуны лигт тоглосон бөгөөд НБА-ын скаутуудын анхаарлыг татжээ. Ялангуяа Жон Уоллийн эсрэг тэр маш сайн тоглосон байна.
Линтэй Голден Стэйт гэрээ байгуулж байгаа аж. “Энэ итгэмээргүй. Би иймэрхүү зүйлийн нэг хэсэг хэзээ ч болж байсангүй” гэж Уириорзийн анхны Ази-Америк тоглогч болж байгаа Лин хэлжээ. Оакланд хавиар Ази, Хятад иргэд маш олон байдаг гэнэ.
Харвардад өнгөрсөн улиралд тоглохдоо 16.4 оноо, 4.5 оновчотой дамжуулалт, 4.4 самбараас авалт хийсэн бөгөөд Коннектикутийн эсрэг 30 оноо авч байлаа.
“Би Спрюэллийн плакатийг өрөөндөө өлгөж, Жо Смитийн жерсиг өмсөж өссөн” гэж Сан Франциско Про-Ам лигт тоглохоор эргэлтгүй шийдээд байсан Лин хэлж.
—————————————————————————————-
Өнгөрсөн улиралд Спэрст тааруу тоглосон Ричард Жефферсон гэрээгээ шинэчилж байгаа аж. Нэлээн хэдэн жилийн гэрээ хийж байгаа бөгөөд ирэх улиралд ямар ч байсан 15.2 саяыг авахаар болж байгаа гэнэ.
Жефферсон өнгөрсөн улиралд 12.3 оноо дунджаар авсан нь түүний шинэ тоглогчийн улирлаас хойшхи хамгийн муу үзүүлэлт юм.
——————————————————————————————-
Лос Анжелес Клипперсийн талтай уулзаж ярилцсан Трэйси МакГрэйди Чикаго Буллзтай бас уулзах нь. “Клипперс, Буллз, Лейкерс, Хит…өглөө бүр л солигдоно. Энэ бол НБА” гэж тэрээр өөрийн твиттертээ бичиж.
МакГрэйди өнгөрсөн улиралд гэмтлээс эргэн ирэхдээ Рокитсийн гол тоглогч, лидерийн байх сууриа эргэлт буцалтгүй алдсан байлаа. Улмаар Никст очиж, 24 тоглолтонд оролцохдоо 9.4 оноо дунджаар авсан. Улирал дуусаад чөлөөт агент болоод байгаа юм.
loading...




ene zun mun sonirholtoi bnaaa kkk
loading...
Iversonoos surag bnuu?
loading...
Medeegee hurdan shinechilj bgad chin bayarlalaa!~
loading...
McGrady Bulls-d orchihvol unen goyo bag boloh geed bnaa
yag hooson zaigiin nohood
LAC bol demii bha oligtoi bureldhuun bhgui
loading...
tmac odoo avraga avhiig husch l bwal lakers iig l songoson ni l deerdee.
kobe d hani bolj ron iig selgewel lakers odom tmac gesen sain selgeetei bolno
tegwel miami yu yum be? tiim bizdee lal fanuudaa
loading...
tiim shvv T mac lal d irchwel ch neeree hagalna daa
thdee iim bololtsoo barag l bhgui hehe
boldogson bol hucheer awchrahgui yu te
loading...
Iverson,t-mac,Steve Fransis,Gilbert Arenas geed uliraliin MVP avah yostoi bsan toglogchid NBA dee ergen ireesei gej husch bn. Yahav A.I iin huvd 35 hurch bn. T-Mac-iin huvd 30 nastai zaluu shuu dee. Tuhain neg heseg yun Kobe bsan sh dee. Ymar ch bsan 2011 mash goyo boloosoi l gej bodoj bn
loading...
T-Mac neg udaa NBA CHAMPION gsn hundtei shagnaliig hurteesei.!!!
Ghde yamar bagt ochihoos l hamarna daa! Lets go HeaT
loading...
Oo neere Wesley Mattews-g Jazzchuud yawuulah hereggui l bsiimda minii huwid bol ter ene uneneese 2 dahin unetei bolj chadah toglogch .! gehde odo yay gehevde!
loading...
McGrady lal-d ochvol yu gej zamiand suuh ve de
Ron-g suulgah baih
tegehdee ene zuil butehgui
harin bulls-d ochson ni deer shde
loading...
Iverson mvp avsan shuu huuy avarga l dutuu bolohoos bish
loading...
http://usepwarez.ucoz.com/news/tmac_tracy_mcgrady_33_second_13_point_nba_record/2010-07-07-7
loading...