Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Барселона, Европын хөлбөмбөг, Испаний хөлбөмбөг » Вилья: “Ла Лиг, Аваргуудын лиг, Эль Классико…”

GD Star Rating
loading...

Барселонагийн шинэ довтлогч, ДАШТ-ийн гол оддын нэг Давид Вилья дасгалжуулагч Пэп Гуардиолатай уулзах уулзалтыг хүлээж тэсэж чадахгүй догдолж байгаа гэнэ.

“Би Пэпийн бэлтгэлд гарахыг ихээр хүсэж байна. Зөвхөн түүнээс гадна багийн хамтрагчид маань надад юу хэлж, зөвлөх бол гэдгийг мэдэхийг хүсэж байна.

Пуойль надад хэлэхдээ тэр өмнө нь хэзээ ч Пэп шиг дасгалжуулагчтай байж үзээгүй гэсэн. Барсаг сонгохоос өмнө Пэп надад олон мессежүүд ирүүлсэн.

Шигшээ баг болон Барса адилхан систем буюу 4-3-3 ашигладаг. Би довтолгооны 3 байрлалын алинд нь ч тоглож чадна” гэж Вилья ярьж байна.

Мөн Реал Мадридийг Жозе Моуриньо удирдах болсон нь Барсаг илүү мотивацжуулж буй хэрэг гэж Вилья үзэж байгаа гэнэ. Ялангуяа Жозегийн удирдсан Интер Милан өнгөрсөн Аваргуудын лигээс Барсаг мулталсан болохоор Барсагийн тоглогчид түүнд дахин ялагдахгүйн төлөө ихэд хичээж биз.

“Эль Классико бол ер бусын тоглолт, үүнд оролцохыг ихээр хүсэж, хүлээж байна. Би Ла Лигт түрүүлэхийг, Аваргуудын лигт түрүүлэхийг, тэгээд Эль Классикод хожихыг хүсэж байна. Өшөө цомууд, хожлууд, гоолууд хүсэж байна ” гэжээ.

Мөн ДАШТ-ийн тухай эргэн дурсахдаа:

“Швейцарьт хожигдсоны дараа, Гондурастай тоглох хүртэл 3-4 хоног үнэхээр муу байсан, хэсгийн сүүлийн буюу Чилитэй тоглохын өмнөх өдөр түүнээс ч муу байсан байх. Энэ хамгийн хэцүү тоглолт байж, хүнд хэцүү нөхцөлтэй бид нүүр тулсан. Бид сайн баг нь байсан ч ДАШТ-с хасагдаж болохыг мэдэж байлаа. Бидний азгүй өдөр таарвал хасагдах шатанд ч үлдэж чадахгүй тэмцээнийг орхиж болохоор байсан. Тоглолтын өмнө хувцас солих өрөөнд бид анир чимээгүй байж, тоглолтонд өөрсдийгөө төвлөрүүлсэн. Зочид буудлаас эхлээд талбайд гаран гартал…Би өмнө нь хэзээ ч тийм их нервт өртөж байсангүй.

Хамгийн сэтгэлд хоногшсон, шилдэг тоглолт бол Португалийн эсрэг хийсэн тоглолт. Тэр тоглолтонд би бөмбөг авах бүртээ сайн хөдөлгөөнүүд хийж, хамгаалагчаа аргалж байсан. ”
Хэрэв Вилья Алтан бөмбөгийг хэнд өгөхийг шийдэх эрхтэй бол Икер Касильяст өгөх гэнэ. “Тэр манай хамгийн чухал тоглогч. Тэр бидэнд асуудал гарвал байнга дэмжиж чаддаг нэгэн” гэжээ.

Европын аварга болсныг Дэлхийн аваргатай харьцуулах аргагүй, Дэлхийн аварга бол үнэхээр агууг тэр Мадридад болсон баярын парадад илүү тодоор мэдэрсэн гэнэ.

Шигшээ тоглолтын талаар “Энэ миний амьдралын хамгийн урт тоглолт байсан. Шүүгчийн сүүлийн шүглийг сонсоод аз жаргалыг мэдэрсэн. Иньестагийн гоолын дараа Икерийн уйлж байгааг харахад үнэхээр сэтгэл хөдлөм байлаа. Чави, Иньеста, Капдевильяг харахад ч ижил. Би хүүхэд шиг л уйлсан. Миний мөрөөдөл болсон тэр явдлын талаар үргэлжлүүлээд би тодхон санаж байна” гэжээ.

GD Star Rating
loading...
Вилья: "Ла Лиг, Аваргуудын лиг, Эль Классико...", 8.2 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

8 Сэтгэгдэл

  1. xzbunny says:

    spain avah yostoi bag bsaan. teriigee ch avch chadsan. gehdee 2014 ond dahij avch chadahgui.

    GD Star Rating
    loading...
  2. torres says:

    Spain ugaasaa avah yostoi bag bsan gedeg unen. 2014 ond spain bas uzeh bhaa. Spaintai urgelj hamt bh bolnoo. Gogogo Spain.

    GD Star Rating
    loading...
  3. GRUBBY MANu says:

    2014 ond germany yum duulganaa. sn bag turshalag sugad. xavi iniesta alonso 2014 ond arai l garku bha. esul form n muu bl bh. nas yavad bnshuudee

    GD Star Rating
    loading...
  4. aaaa says:

    iniesta 2014t blgui yahav dee dongoj 26tai shuu de

    GD Star Rating
    loading...
  5. salhi says:

    gollan azaa hiij braziliig hojoogvv bol spain avarga boloh ni ahiad l moroodol bsiin

    GD Star Rating
    loading...
  6. spain says:

    fucking spain, fucking villa

    GD Star Rating
    loading...
  7. !po~qu!eM says:

    Villa chamd amjilt husie Real-g hojooroi amjilt!

    GD Star Rating
    loading...
  8. go spain says:

    bumbug buurinhii shuude.. 2014ond bas l taavarlaj bgagu bag ni turuulj mdeh um

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: