Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Кидд шигшээгийн бэлтгэлд иржээ

GD Star Rating
loading...

Лас Вегаст бэлтгэл хийж буй Америкийн шигшээ багийнхан дээр Жейсон Кидд ирж, дасгалжуулагчийн зарим үүргийг гүйцэтгэж, залуу тоглогчдод “сургааль” айлджээ.

Америкийн шигшээ баг сүүлийн жилүүдэд олон удаа хожигдож байсан ч Жейсон Киддэд энэ нь хамаагүй. Кидд шигшээдээ 1999-2008 оны хооронд 58 тоглоход баг нь 58 хожсон байна. Энэ хугацаанд тэрээр 2 Олимпийн алтан медаль хүртэж 2007 онд Америкийн шилдэг эрэгтэй сагсан бөмбөгчнөөр нэрлэгдэж байв.

2008 оны олимпийн үеэр Киддтэй шигшээ багийн дасгалжуулагч Майк Кржижевски санал солилцож, 2010 оны ДАШТ-ын бэлтгэлд ирж дасгалжуулагчийн ажилд туслахыг урьсан гэнэ. Энэ дагуу Кидд саяын өдрүүдэд Лас Вегаст зочлоод байгаа ажээ.

Та Америкийн шигшээ багт тоглож нэг ч удаа олон улсын тэмцээнд хожигдоогүй. Энэ үнэн үү?
Хожигдсон тоглолт байхгүй. Энэ жил би тоглохгүй болохоор миний амжилт энэ хэвээрээ, ялагдаагүй чигээрээ үлдэх нь. Би энд зөвхөн бэлтгэлийг, дасгалжуулагчид юу хийж байгааг харах гэж ирсэн. Шилдэг дасгалжуулагчид болох “дасгалжуулагч К”, Майк Ди`Энтони, Нэйт МакМиллиан, Жим Боехейм нар хэрхэн ажиллаж байгааг харж байна.

Тэд танд хэрхэн хандаж байна?
“Дасгалжуулагч К”-тай би 2008 оны Бээжингийн олимпийн үеэр ярилцаж байхад тэр намайг ийм үүрэгтэйгээр харвал баяртай байх болно гэж хэлсэн. Тэр ч хэлсэндээ хүрч намайг урьж, би ч энд ирсэндээ сэтгэл хангалуун байна.

Олон улсын тэмцээнүүдийн арвин туршлагатай тоглогчийн хувьд шигшээд байгаа залуу тоглогчдод ямар зөвлөгөө өгч байна?
Хамгийн гол ялгаа нь олон улсын тэмцээний тоглолт богино байдаг. Олон удаа сул байдлаас үсрэлттэй шидэлтүүд хийх болно, учир нь өрсөлдөгч баг аль болохоор будагтай талбайгаас довтолж байгаа багийг холдуулахыг хүсдэг. Бас бага зэрэг илүү биеийн хүчний, физикаль тоглолт ч явагддаг.

Тоглогчид олон юм бодолгүй чөлөөтэй, хөгжилтэй байх хэрэгтэй. Тэд бүгдээрээ авьяаслаг учраас л энд цуглараад байгаа.

Бэлтгэлд гараад байгаа тоглогчдын талаар ямар бодолтой байна?
Олон залуу тоглогчид байна, зарим амжилтуудад ч тэд хүрсэн. Одоо тэд богино хугацаанд нэг баг болж чадах хэрэгтэй. “Дасгалжуулагч К” үүнийг хийж чадна гэж найдаж байна.

Шинэ залуу тоглогчид олон улсын тэмцээнд оролцохын тулд юуг нэмж эзэмших, дасах хэрэгтэй бол?
Олон улсын тоглолтонд физикаль тоглолтууд их гарна. НБА-д 3 шүүгч тоглолтыг шүүдэг ч тэд зарим алдааг харахгүй хэвээр. Олон улсын тэмцээнд  2 шүүгч бүгдийг харахгүй.

Дасгалжуулагчдын баг хэр сайн баг вэ?
Энэ бол шилдэг баг. Энд залуу авьяастнуудыг цуглуулсан нь  дасгалжуулагчдын багт сайхан боломж өгч байна. 21, 22-той тоглогчид байгаа ч тэд НБА-д хэдийн 3-4 жил тоглочихсон. Тэдний тоглолтыг харах сэтгэл догдлом сайхан байх болно.

Энэ зуны чөлөөт агентуудын шилжилтийн талаар…
Бүгд Дорнод руу явлаа. ЛеБрон, Уэйд, Бош нар Маймиг агуу баг болгож байна. Бүгд тэдний тухай ярьж байгаа ч Лейкерс бол аварга баг.

GD Star Rating
loading...
Кидд шигшээгийн бэлтгэлд иржээ, 9.6 out of 10 based on 5 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

10 Сэтгэгдэл

  1. ENJOY KOBE says:

    Argagui l LAKERS avarga bag yumdaa! Kidd hurtel tovch bogood todorhoi hariullaa!

    GD Star Rating
    loading...
  2. mandakh says:

    haha goyo helsen LAL bol avarga bag

    GD Star Rating
    loading...
  3. ganzo says:

    matt barnes , theo ratliff 2 lakerst irsen bna.

    GD Star Rating
    loading...
  4. LAL ywahgvi eeeeeee

    GD Star Rating
    loading...
  5. Anaraa says:

    LaL bol yah argagvi awarga bag NBA-n tvvh bolson toglogch tedniig awarga gj bhad oor yu ch gej helhewdee…. Uragshaa LAL gogogo

    GD Star Rating
    loading...
  6. aamuu says:

    kidd bol aguu toglogch mash uhaalag. dugnelt ne hurtel zuw. lakers bol awarga

    GD Star Rating
    loading...
  7. !po~qu!eM says:

    zail har t1uudee uhsenee haraav miami heat aguu bag bolchood bna 2006 ond yaj blaa sanaach har alnuud mini sda chini zail gichiinuudiin LAL

    GD Star Rating
    loading...
  8. JzTemka says:

    Kidd ch sain toglogch shu uneher turshlagatai

    GD Star Rating
    loading...
  9. KiLLa says:

    po quiem гэнүү миами г чи 2006 онд шүтэж байсан гэвэл би лав итгэхгүй одоо л нэг шүтэх байх одоо миами сайн болсон л доо гэхдээ л ЛАЛ аврага баг үнэн шүү !

    GD Star Rating
    loading...
  10. boston fan says:

    Boston celtics урагшаа jerminie oniel сайн тогловол бүх зүйл болоод л явчина даа. Миами энэ жил арай амжихгүй ээ харин дараа илээс юу юм гэхээс

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: