loading...
Марио Балотеллиг багийнхан нь ч үзэхээ байжээ. Үргэлж хэрэг төвөгт орооцолдож, хэл ам таталж байдаг дээр нь сүүлийн үед өөр багуудтай нэр холбогдож байгаа болохоор түүнд таагүй хандах болсон байх.
Интерийн ахмад тоглогчдын нэг Иван Кордоба Mediaset-д өгсөн ярилцлагадаа ”Тэр үргэлж л хүн болгоны уурыг хүргэж байдаг. Юу хийхээ ч мэддэггүй. Би түүнд чи эндээс явж өөрийгөө хурцалж, шинээр нээх тийм багт очих хэрэгтэй гэж хэлсэн” гэжээ.
Хэрвээ Балотелли энэ зундаа Интерээс явахгүй бол иймэрхүү үл ойлцолцол улиралын турш үргэлжлэх бололтой. Балотеллигийн агент Мино Райолагийн мэдэгдсэнээр Манчестер сити клуб түүнийг авахаар идэвхтэй сонирхож байгаа. Сити жилийн 4-5 сая еврогийн санал тавьж байгаа бөгөөд Интерт 27 сая еврогийн мөнгө төлөхөөр байгаа юм.
Ситигээс гадна Фулхэм клуб Балотеллиг авахаар оролдож байсан ч тэдний шинэ дасгалжуулагчаар ирэх ёстой Мартин Иол Аякстаа үлдэх болсон учраас энэ хэлэлцээр бүтэхгүй тийшээ хандах болсон юм.
Юу ч гэсэн ирэх долоо хоног гэхэд Бало хүүгийн талар шинэ мэдээ дуулдаж эхэлнэ байх.
loading...




М.Иол Фулхэмд албан ёсоор ирсэн юм биш үү
loading...
Uu huurhiy Iol ireegui bgaam uu? tegeed bur bolichihsiym uu? zuzu
loading...
Harin yag geree hiih deereer tulanguutaa nuhur bultsan baina lee
loading...