loading...
Мэргэжлийн сумо бөхийн 7 сарын башё өндөрлөхөд хоёр өдөр үлдээд байна. 13 өдрийн дараах байдлаар Ёкозуна Хакухо нэг ч унаагүй тэмцээнийг тэргүүлж байгаа бол 2 унаатай Хомашо 3 унаатай Какүрю нар түүний араас нэхэж байна. 13 дахь өдрийн барилдаанд Хакухо озэки Котоошюг уватэнагэ мэхээр давлаа. Энэ барилдааны дараа өгсөн ярилцлагадаа Хакухо ”Хомашогийн амжилт миний сонирхлыг татахгүй байна. Би урьд нь ийм нөхцөл байдалд олон удаа орж байсан болохоор тайван байж сурсан. Миний дараалсан ялалт сумогийн ертөнцийн хүнд үед тохиосон нь харамсалтай байна. Гэхдээ мэдээж би амжилтандаа баяртай байгаа. Цаашид хичээж барилдана” хэмээжээ.
14 дэх өдрийн барилдаанд Хакухо нутгийн бөх Харүмофүжиг давах юм бол 15 дахь удаагаа эзэн хааны цомыг хүртэх нь тодорхой болно. Манай 2 бөх өмнө нь 23 удаа барилдаж байснаас 16-д нь Хакухо ялалт байгуулж байсан. Энэ сарын тэмцээнд Хакухо Ёкозуна түүхэнд үлдэх дээд амжилтыг тогтоохоор тэмцэж байгаа. Одоогийн байдлаар манай бөх 45 дараалан давсан амжилт үзүүлж домогт Тайхо аваргын амжилттай эн зэрэгцээд байна. Үлдсэн хоёр өдрийн барилдаанд давах аваас Хакухо Чиёнофүжи аваргын 53 дараалан давсан амжилтанд нэг алхмаар ойртоно. Мэргэжлийн сумогийн түүхэнд Футабаяма Ёкозуна хамгийн олон буюу 69 дараалан давсан амжлтаар тэргүүн байранд бичигддэг.
Макүүчи зиндаанд зодоглож буй манай бусад бөхчүүдийн тухайд өнөөдөр озэки Харумафүжи Д.Бямбадорж озэки Барутог окуридаши мэхээр давж, башёгийн зургаа дахь даваагаа авсан бол Какурюү М.Ананд ёрикири мэхээр Кёкүтэнхо Н.Цэвэгнямыг давснаар 10 даваатай болж байна. Мөн өнөөдөр манай сумочдоос Асасэкирюү Б.Дашням котэнагэ мэхээр Какизоэг давсан бол Моконами Г.Базарсад, Токүсэгава Б.Ганболд, Шотэнро Д.Нямсүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил нар өвдөг шорооджээ.
Хакухогийн түүхэн ялалт
13 дахь өдрийн дүн
| Зүүн жигүүр | Даваа унаа | Баруун жигүүр | Даваа унаа |
| u Хакухо /Ё/ | 13-0 | ¨ Котоошю /О/ | 9-4 |
| ¨ Баруто /О/ | 8-5 | u Харумафүжи /О/ | 9-4 |
| ¨ Кисэносато /С/ | 6-7 | u Хомашо /М13/ | 11-2 |
| ¨ Хакуба /К/ | 3-10 | u Котошогикү /С/ | 5-8 |
| ¨ Токитэнкү /М3/ | 7-6 | u Точиношин /К/ | 4-9 |
| ¨ Точиозан /М1/ | 7-6 | u Аран /М2/ | 9-4 |
| ¨ Какизоэ /М9/ | 2-11 | u Асасэкирюү /М1/ | 3-10 |
| u Китатайки /М4/ | 6-7 | ¨ Аминишики /М2/ | 6-7 |
| ¨ Кёкүтэнхо /М3/ | 6-7 | u Какурюү /М6/ | 10-3 |
| u Ваканосато /М7/ | 8-5 | ¨ Моконами /М10/ | 7-6 |
| u Коккай /М12/ | 7-6 | ¨ Токүсэгава /М7/ | 7-6 |
| ¨ Гагамару /М12/ | 5-8 | u Ёшиказэ /М8/ | 4-9 |
| ¨ Шимотори /М9/ | 4-9 | u Хокуторики /М15/ | 7-6 |
| ¨ Шотэнро /М16/ | 4-9 | u Тосаюүтака /М10/ | 7-6 |
| u Такэказэ /М11/ | 6-7 | ¨ Тамаасүка /М16/ | 4-9 |
| u Кимураяма /М13/ | 6-7 | ¨ Такамисакари /М11/ | 8-5 |
| ¨ Тамаваши /М14/ | 6-7 | u Масацүкаса /Ж3/ | 12-1 |
| u Бушуяма /М15/ | 6-7 | ¨ Котокасуга /Ж1/ | 7-6 |
loading...




amjilt xusie Mongolchuud sumog.n bux rekord.g evdellee dee
loading...
ene 15dah udaagaa ezen haanii tsom gej bn shdee tegsen chin ene sar ezen haan chin tsomoo uguhgui gesen bizdee tegheer eniig yu gej oilgohuu ene sar turuullee gehed 14ezen haanii tsom 1 turuu gehuu 15ezen haanii tsom gehuu teriig heleed uguuch
loading...
Byambadorj Davajargalaas ahshdee. yun nutgiin dvv ve. ene medeend nileen olon aldaatai yum bh shig bna aa. gehdee bayarlalaa.
loading...
bayr hurgey.avargad maani oshoo olon amjiltuud bgaa shuu
loading...
onchin yduusd tusal avargaa,ovdson havdsandiig tetge avargaa,or zurhee mongol uruugaa hee avargaa,orovdoh hunee ol avargaa…es tegvees chi endene…egnegt uuniig sanaj yv avargaa—-gehdee bi tand durgui,gerelt orchlond uzen yddag,yagaad ch ym ….
loading...