Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 3.Бөх, Чөлөөт бөх » Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-д манай тамирчид амжилт арвинтай оролцож байна

GD Star Rating
loading...

Чөлөөт бөхийн дэлхийн залуучуудын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-нд Унгарын нийслэл Будапест хотноо  эхэлсэн билээ. Тэмцээнд нийт 37 орны тамирчид өрсөлдөж байгаа бөгөөд эхний өдөр 44,51,59,67 кг-н жингийн барилдаанууд  болсон юм. Эмэгтэйчүүдийн 44 кг-д хүч сорьсон манай тамирчин Э.Нарангэрэл эхний тойрогт ХБНГУ-ын Катерина Баумгартнертай учраа таарч эхний үед 1:0, дараагийн үед 7:0-р илүүрхэн ялжээ. Дараагийн даваанд манай бөх Латвийн Каралина Тиапкотой барилдаж  3:0-ээр буулган авч улмаар  мөнгөн медалийн төлөө Азербайжаны Марзигет Багомедоватай барилдахаар болсон. Харамсалтай нь Багомедова манай бөхийн  эхний үед 4:5-р , дараагийн үед 0:7-р буулган авч алтан медаль хүртсн байна. Гэсэн хэдий ч манай тамирчин хүрэл медалийн төлөө Румыний Октавия Илена Добрескутай хүч үзэн ялснаар  залуучуудын аваргын хүрэл медаль дээр буулаа.

Энэ жинд медаль хүртсэн тамирчид :

1. Марзигет Багомедова /Азербайжан/

2. Надежда Федорова /ОХУ/.

3. Анжела Клещнева /Украин/,  Эрдэнэсүхийн Нарангэрэл Монгол

Эмэгтэйчүүдийн 51 кг-д өнгөрсөн жилийн Туркийн Анкарад болсон дэлхийн залуучуудын аваргаас хүрэл хүртэж байсан Д. Отгонцэцэг зодоглосон. Манай тамирчин Тайландын Срипрапа Тхо-Каев,  Украйны Жанна Старигина нарыг дараалан буулган авч мөнгөн медалийн төлөө шалгаран үлдсэн. Гэвч энэ барилдаанд  БНХАУ-ын Янан Сун ялалт байгуулж   Д. Отгонцэцэг хүрэл медалийн өрсөлдөх эрхтэй болсон. Шийдвэрлэх барилдаанд тэрээр Энэтхэгийн Приянка Ражпалыг 1:0, 8:0-р ялснаар  дэлхийн залуучуудын аваргын хүрэл медаль хүртэн хошой хүрэлтэй болжээ.

Эмэгтэйчүүдийн 51 кг-д

1. Янан Сун /БНХАУ/

2. Харуко Хирано (Япон/

3. Ами Уитбек /АНУ/, Даваасүхийн Отгонцэцэг /Монгол/

Эмэгтэйчүүдийн 59 кг-д Соронзонболдын Батцэцэг эхний даваанд БНХАУ-ын Лан Жангтай таарч 1:6, 0:8-р дийлдсэн.  Улмаар Хятадын бөх финалд гарч ирэн аваргалсан тул манай бөх дагах барилдааны хэсэгт АНУ-ын Татиан Яадира Суарезтай барилдан 3:0,1:1-ээр ялан хүрэл медалийн төлөө Японы Канако Мурататай барилдсан. Энэ барилдааны эхний үед манай тамирчин  3:3, дараагийн үед 4:8-р дийлдэн шагналт 5-р байранд оржээ.

Эмэгтэйчүүдийн 59 кг

1.Лан Жанг (БНХАУ)

2.Валерия Жолобова (ОХУ)

3. Канако Мурата (Япон) , Сакши Малик (Энэтхэг) ……5-д С.Батцэцэг /Монгол/

Эмэгтэйчүүдийн 67 кг-д С.Пүрэвхүү эхний тойрогт хийлэн, дараагийн даваанд Беларусийн Халина Леченкатай таарч эхний үед 3:2, дараагийн үед 3:1-р ялсан, байна.  Удаах даваанд Энэтхэгийн Анчу Томартай барилдан эхний үед 0:1-р манай бөх дийлдсэн ч дараагийн үед 3:1-ээр, улмаар шийдвэрлэх 3-р үед 1:0-р ялжээ. Ингээд манай тамирчин тэмцээний мөнгөн медалийн төлөө Норвегийн Жени Аардалентай барилдах болсон. Норвегийн тамирчинд  С.Пүрэвхүү дийлдсэн учраас хүрэл медалийн төлөө Узбекийн Жавхар Мирезаеватай барилдахаар оноолт таарч эхний үед 1:0, 4:0-р илүүрхэн ялснаар 67 кг-д .С Пүрэвхүү дэлхийн залуучуудын аваргын хүрэл медаль хүртсэн байна.

Эмэгтэйчүүдийн  67 кг

1. Алина Махиня /Украин/

2. Жени Аардален /Норвеги/

3. Чиаки Иижима /Япон/, Содномын Пүрэвхүү /Монгол/

Өнөөдөр үдээс өмнө эмэгтэйчүүдийн  48,55,63,72 kг-ийн жингийн барилдаанууд боллоо.

48 кг-д Баярмагнайгийн Даваасүрэн эхний даваанд гоц мөргөсөн бөгөөд дараагийн даваанд Болгарын Пепа Валчева Димитроватай барилдан эхний үед 1:0, дараагийн үед 0:0 болж манай бөх эхний ялалтаа авсан. Манай бөхийн дараагийн учраа Беларусийн Ванеса Калажинская байсан . Манай бөх энэ удаагийн учраагаа эхний үед 1:0, дараагийн үед 8:0-р ялжээ. Дараа нь мөнгөн медалийн төлөө ОХУ-ын бөх Татъяна Самковатай барилдан эхний үед 4.0-ээр дийлсэн ч хоёрдугаар үед 2:4-р ялагдан, шийдвэрлэх гуравдугаар үед хоёр бөх харилцан нэг нэг оноо авч ялснаар 48 кг-д Б.Даваасүрэн Тэмцээний мөнгөн медалийн болзол хангаж, аваргын төлөө АНУ-ын Виктори Антонитой барилдана.

55 кг-д Батбаатарын Номин-Эрдэнэ Тайландын Дарнее Ора-Интэй хийн эхний үед 3:0, дараагийн үед 4:0-р ялжээ. Манай бөхийн дараагийн өрсөлдөгч Польшийн Катаржина Кравчик байлаа. Манай бөх түүнийг 2:0, 2:0-оор илүүрхэн ялжээ. Дараагийн даваанд Испанийн Карима Санчез Рамистай хүч үзнэ.

GD Star Rating
loading...
Чөлөөт бөхийн залуучуудын ДАШТ-д манай тамирчид амжилт арвинтай оролцож байна, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: