Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Олон улс » Мираси Рамальо Бразилийн шинэ дасгалжуулагч болно

GD Star Rating
loading...

Бразилийн шигшээ багийн шинэ дасгалжуулагчаар Мираси Рамальо томилогдож магадгүй. 54 настай Рамальо нь одоо Флуминенсе багийг удирдаж байгаа бөгөөд түүний баг Бразилийн Сери А лигийг 22 оноотой тэргүүлж байгаа юм. SporTV -гийн мэдээлснээр бол Бразилийн ХХ-ны ерөнхийлөгч Рикардо Тэйксэйра өчигдөр түүнтэй уулзаж Бразилийн шигшээг дасгалжуулах санал тавьсан бөгөөд мань эр ч хүлээж авсан гэнэ. Гэхдээ албан ёсоор ямар нэгэн гэрээ хийгдээгүй байгаа учраас түр харзнах нь зөв байх. Мираси дэлхий нийтэд тийм ч танил биш. Гэхдээ нутгийнхаа лигт тэр тоймгүй олон амжилт үзүүлсэн бөгөөд 2006–2009 оны хооронд Сан Паулуг Бразилийн лигт 3 жил дараалаад түрүүлүүлсэн юм.
Энэ жилийн Бразилийн лиг 12 сард дуусна. Харин Рамальо клубтээ үлдэж давхар Бразилийн дасгалжуулагч болох уу эсвэл дангараараа шигшээ багаа удирдах уу гэдгээ удахгүй шийдэх байх.

GD Star Rating
loading...
Мираси Рамальо Бразилийн шинэ дасгалжуулагч болно , 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. tuvshuu says:

    yaay 3jil daraaltsan gdg jini bas l haluun chuluu doloooson l nuhur bn da

    GD Star Rating
    loading...
  2. tuvshuu says:

    bas l uur brasil shaasan

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: