loading...
Бразилийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагчаар Мано Менезез томилогдлоо. Түүний өмнө Мираси Рамальод Бразилийн хөлбөмбөгийн холбоо санал тавиад байсан боловч эцсийн мөчид Рамальо шийдвэрээ өөрчилж клубтээ үлдэхээр болсон байна. Ингээд сонголт ганцхан Менезес дээр үлдсэн бөгөөд Мано ч зөвшөөрсөн аж. Өдгөө 48 настай энэ эрхэм 1997 оноос хойш дасгалжуулагчын албанд зүтгэж байгаа. Ихэнхидээ нутгийнхаа багуудыг удирдаж байсан бөгөөд Гремио, Коринтианс багуудыг Бразлилийн Сери Б лигт түрүүлүүлж байжээ. 2007 онд мөн тэрээр Гремио клубыг Копа Либертадоресийн цомын тэмцээнд аман хүзүүдүүлж байсан юм. Шинэ дасгалжуулагчын ажил ирэх намраас эхлэх болно.
Өнгөрсөн ДАШТ-д багаа амжилтгүй оролцуулсан Дунга одоогоор амралтын байдалтай байгаа юм байна.
loading...




chadah bolow uu shigsheeg udirdana gedeg tiim amargui baih yalanguya Brazil-iin shigsheeg ene bol asar ih hariutslaga Brazil-iin shigsheegiin ard Brazil-iin ard tumnees gadana delhiin ihenhi humuus baidag yum shuu ajilt husii daa
loading...