loading...
Лас Вегаст бэлтгэл хийж буй Америкчууд тоглогчдоо Цагаан, Хөх 2 багт хуваан тоглуулахад Цагаан баг нь 114:96-аар хожжээ. Тоглолтыг ордонд 11635 үзэгч үзсэнээс гадна ИСПН2 сувгаар орон даяар шууд дамжуулсан байна.
Цагаан багийг Кевин Дюрант 28 оноогоор тэргүүлж, тоглолтын шилдгээр нэрлэгдсэн бол Андре Игуодала 17, Эрик Гордон 16, Дерик Роуз 15, Тайсон Чандлер 13 оноог тус тус авцгааж удаалжээ.
Хөх багаас Руди Гэй 23, О.Ж.Майо 18, Рассель Вестбрук 14, Ж.Грин 11 оноогоор тэргүүлсэн байна.
Америкийн багийн менежер Ж.Колангело болон ерөнхий дасгалжуулагч Майк Кржижевски нар нэгэн дуугаар шигшээ багийн бэлтгэлийн эхний 7 хоногийг тун сайн үр дүнтэй боллоо, тоглогчид ч сайн хөдөлмөрлөж, хичээн чармайж байна гэж дүгнэлээ.
Дюрантаас гадна уг тоглолтонд Деррик Роуз онцгой сайн тоглолт үзүүлж, 15 онооноос гадна 8 оновчтой дамжуулалт, 5 бөмбөг таслалт хийж, 1 ч удаа бөмбөгөө алдаагүй. Түүнийг ДАШТ-ын гарааны холбогчийн байрны төлөөх томоохон алхамаа хийсэн гэж ИСПН сайтад бичиж.
Харин Дэнни Грейнжер 21 минут тоглохдоо 5-хан оноо авч, 5 алдаа гаргасан бол Жеральд Уоллес мөн тааруу тоглож, рейтингээ нэлээн унагажээ.
Мөн шагайгаа гэмтээсэн Тайрак Эванс тоглоогүй бөгөөд ДАШТ-д оролцохгүй тийшээ хандаж байгаа биз.
Дашрамд тоглолтын дундуур ордонд цугласан үзэгчид ердөө ганц удаа “бүү”-лсэн нь нэгэн фэн ЛеБрон Жеймсийн гарын үсэг бүхий дурсгалын бэлэг хожсоныг зарлагч зарлахад тохиолдсон гэнэ.
loading...





ene toglogchid chin yaachaa we baahan baashilsan garuud
shigshee bagiinhaa toloo togloh l eostoi shd
harin terneesee zugataaj gmtel bertleeree turii baria l shal t1 in
USA zaluu bureldehuuneeree yah bol doo!!!
za yu ch gsen harj l baiy da
loading...
hichneen zaluu ch gsn USA l bl USA shv de.alt awj l taaraa.bi huwidaa ene bvreldehvvnd ih olzuurhaj bga.goy togloltoi zaluus bagtsan bn.granger biti bagtaasai…igodala ch neleen nvd hujirlana da…
loading...
Lamar Odom ysiin bol
loading...
Одом бас сугарсышт… хаха. Яагаад Жералд Уоллесийг ганц бичцийн.
loading...
USA undsen bureldehuun toglohgui bga shaltgaan todorhoi shde zunii saihan tsagaar saihan amraaad avahiig hen ch gesen bodno shde tgeel hulsuu gargaal oortoo achaalal ogool hen yavj bdiin 2. t naaduul chin 1 n toglohgui geheer bie bieniigee dagaal aa ter toglohgui gj bna bi toglood yahaw geh maygaar handaj bhgu yu OL avargaa 2008 ond tasarhai avchlaa WorlChamp tsemtseen sanaand n bagtaad bga bzde
loading...
Ug ni Tryke-iig harsan bol zugeer l blaa daa. Rose Rondo 2-iin neg ni garaanii PG boloh biz dee. Wade ch gesen kobe-g hundeldeel garaand gargaj bsan sh dee teheer Rose Rondo-d garaanii toglogchiin bairlalaa zugeer l ogoh bh
loading...
spain turuulj gai bboloh viidee
hahah spain er ni ene jil turuulne geed l dairna daa
loading...