loading...
2004 онд Жозе Моуриньотой хамт Аваргуудын лигийн түрүү хүртэж байсан Рикардо Карвальо хуучин дасгалжуулагчтайгаа уулзахыг хүсэж байна. Өөрөөр хэлбэл Карвальо Реал Мадрид уу шилжихэд ойрхон байгаа юм байна. Реалд ирсэн цагаасаа арын албаа хүчирхэгжүүлэх талаар Жозе шийдвэртэй арга хэмжээнүүд авч байгаа.
Испаний AS сонинд өгсөн ярилцлагадаа Карвальо ”Хэрвээ Реалд тоглох боломж олдох юм бол одоо ч гэсэн гүйгээд Мадрид руу очмоор л байна. Уг нь Челси намайг энэ зун явуулна гэж амласан юм. Дэлхийн хамгийн шилдэг багт шилдэг дасгалжуулагчтай хамт ажиллана гэдэг миний хувьд мөрөөдөл л гэсэн үг.
Моуриньотой би Порту, Челсид хамт ажиллаж байсан болохоор тун сайн мэднэ. Би энэ багт 6 жилийг өнгөрүүлэхдээ олон гайхалтай амжилт үзүүлсэн ч гэсэн Реалд тоглох бол миний мөрөөдөл гэдгийг дахиж хэлмээр байна” гэжээ. Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Челси 5 сая фунтээр Карвальог явуулахад бэлэн байгаа юм байна.
loading...




5 baga bnaa 10 bolno alex bertsen ued iimerhuu ym garad bgaaldaa hetsuu l ym gehdee ywna geed bgaa huniig yaaltai ch blee Reald sain tolgoltiig uzuuleh hun , amjilt husiidaa
loading...
carvaliog mourinho golohgui gevel goy l bn ug n dajgui toglogchshd mourinho ch yaj togluulha sain medej bga!
loading...
fantasy.premierleague.com cait deer burtguuleed 318187-82538 codoor ene uliral duustal toglii manaihan
loading...