loading...
Тур де Франс уралдааны энэ жилийн ялагчаар Алберто Контадор тодроход ойрхон байна. Цагийн ангилалаар өрсөлддөг 19 дэх гараанд Контадор Энди Шлекээс цагийн зөрүүгээ 39 секунд болгон холдуулж чадсан байна. Иймээс сүүлчийн гараанд ямар нэгэн гэнэтийн зүйл тохиолдохгүй л бол Алберто Контадор 3 дахь удаагаа Тур де Франсын аварга болох боломжтой байна.
Алберто Контадор энэ гарааны дараа ”Миний сэтгэл үнэхээр хөдөлж байна. Яагаад гэвэл энэ ялалт надад маш хүнд уралдааны эцэст ирлээ. Мэдээж өмнөх жилүүдэд ч өрсөлдөөн ширүүн байсан. Гэхдээ энэ жил илүү чанартай байна” хэмээн ярьжээ. 52 км-ийн шулуун замыг дугуйчид хамгийн хурдан хугацаанд туулахаар нэг нэгээрээ барианаас гардаг бөгөөд энэ өдрийн хамгийн хурдан цагийг Бээжингийн олимпийн аварга Саксо Банк багийн Фабиан Канчеллара үзүүлсэн. Тэрээр бараг хамгийн эхэнд барианаас гарсан бөгөөд 1 цаг 56 секундад зайгаа туулж тэргүүн байрыг эзэлсэн. ”Би үнэхээр баяртай байна. 3 долоо хоног хүнд уралдааны эцэст ийм ялалтыг байгуулах үнэхээр сайхан байна” хэмээн Канчеллара ярьжээ. Харин түүний ард HTC-Columbia багийн Тони Мартин, Берт Грабш нар орсон байна.
Өнөөдөр Тур де Франсын 20 дахь гараа 102.5 км замд үргэлжилж ялагчийг мэдээж алдарт Champs-Élysées-д тодруулна. Дугуйчид эцсийн бариа хүртэл нийт 8 тойргийг хийж 2010 оны Тур де Франсын ялагч тодрох болно.
19 дэх гарааны дүн :
1 – Fabian Cancellara – (SUI) – Saxo Bank – (1:00:57)
2 – Tony Martin – (GER) – HTC-Columbia – (+17)
3 – Bert Grabsch – (GER) – HTC-Columbia – (+1:47)
4 – Ignatas Konovalovas – (LTU) – Cervélo – (+2:33)
5 – David Zabriskie – (USA) – Garmin – (+3:00)
6 – Koos Moerenhout – (NED) – Rabobank – (+3:03)
7 – Vasil Kiryienka – (BLR) – Caisse d’Epargne – (+3:09)
8 – Maarten Tjallingii – (NED) – Rabobank – (+3:21)
9 – Bradley Wiggins – (ENG) – Team Sky – (+3:33)
10 – Geraint Thomas – (WAL) – Team Sky – (+3:37)
Үндсэн ангилал 19 дэх гарааны дараах байдлаар :
1 – Alberto Contador – (ESP) – Astana – (89:16:27)
2 – Andy Schleck – (LUX) – Saxo Bank – (+40)
3 – Denis Menchov – (RUS) – Rabobank – (+2:02)
4 – Samuel Sánchez – (ESP) – Euskaltel – (+3:40)
5 – Jurgen Van den Broeck – (BEL) – Omega Pharma-Lotto – (+6:55)
6 – Robert Gesink – (NED) – Rabobank – (+9:32)
7 – Ryder Hesjedal – (CAN) – Garmin – (+10:15)
8 – Joaquim Rodríguez – (ESP) – Katyusha – (+11:37)
9 – Roman Kreuziger – (CZE) – Liquigas – (+11:55)
10 – Chris Horner – (USA) – RadioShack – (+12:03)
loading...
Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.



