loading...
Германий гран-прид Феррари багийн 2 нисэгч эхний байруудад орж сайхан амжилт гаргалаа.
Одоогоос жилийн өмнө Унгарт осолд орж байсан Массад жилийн дараа онцгүйдүү зүйл тохиолдов. Уралдааныг 48 тойргийн дараах байдлаар тэргүүлж байсан Массад Ферраригийн инженер Роб Смедли Алонсог урдаа гаргах үүрэг өгсөн юм.
“Фернандо чамаас хурдан байна”. Энэ үгийг сонсоод Масса байраа Алонсод тэр даруй тавьж өгсөн.
Феррари иймэрхүү шийдвэрийг гаргаж байсан бөгөөд М.Шумахерт ид үед нь Баррикеллогоос гарцаагүй ялалтыг нь тушаалаар “булааж” авч өгч байв. Тэр үед Шуми ямар тасархай, бүгд түүнийг Ферраригийн 1-р нисэгч гэж зөвшөөрдөг байсныг санаж байгаа байх. Гэхдээ л энэ нь тухайн үедээ ихээхэн шуугиан тарьж байсан удаатай.
Харин энэ удаагийн хэрэг явдал бол өөр. Хэдий Алонсо дэлхийн хошой аварга боловч Феррари одоохондоо 2 нисэгчээ илтэд 1, 2 гэж дугаарлаагүй байсан. Яахав Алонсо нийлбэр оноогоор Массагаас илүү, аваргын төлөө өрсөлдөх боломж нь арай их байж болох. Гэхдээ л нэгэнт Алонсогийн машин илүү хурдан байсан тул Массаг гүйцэх боломжтой нөхцөлд заавал тийм даалгавар, үүрэг өгдөг нь зөв шийдвэр мөн байсан уу?
Магадгүй 2 нисэгч нь хоорондоо өрсөлдөж байгаад осолдох ч юм уу азгүй явдал тохиолдоно гэж болгоомжилсон байх л даа.
Алонсо ингээд кареертаа 23 дахь гран-придээ түрүүлж, ДАШТ-ийг нийлбэр дүнгээр тэргүүлж буй Хэмилтоноос 34 онооны дутуу болж байна. Хэмилтон өнөөдөр 4-т орж, 12 оноо авсан юм.
Поул позишн авсан С.Феттелийн хувьд гарааг маш муу хийж, Масса болон Алонсо нарыг урдаа алдсан. Улмаар тэр 2-оос байраа буцааж авч огт чадаагүй, поул авсан хүний хувьд хангалтгүй гэж хэлж болохоор 3-т орж, 15 оноо нэмжээ.
4, 5-д ДАШТ-ийг тэргүүлэгч Макларений хос орсон байна. Хэмилтон Феттелиэс 20 секунд хоцорсон гэхээр Алонсо, Масса, Феттель нар илт давуу байжээ.
Дараагийн гараа ирэх долоо хоногт Унгарт болно.
Германий гран при.
1. Фернандо Алонсо (“Феррари”) – 1:17,342
2. Фелипе Масса (“Феррари”) + 4,1
3. Себастьян Феттель (“Ред Булл”) + 5,1
4. Льюис Хэмилтон (“Макларен”) + 26,8
5. Женсон Баттон (“Макларен”) + 29,4
6. Марк Уэббер (“Ред Булл”) + 43,6
7. Роберт Кубица (“Рено”) – 1 тойрог
8. Нико Росберг (“Мерседес”) – 1 тойрог
9. Михаэль Шумахер (“Мерседес”) – 1 тойрог
10. Виталий Петров (“Рено”) – 1 тойрог
11. Камуи Кобаяси (“БМВ-Заубер”) – 1 тойрог
12. Рубенс Баррикелло (“Уильямс”) – 1 тойрог
13. Нико Хюлькенберг (“Уильямс”) – 1 тойрог
14. Педро де ла Роса (“БМВ-Заубер”) – 1 тойрог
15. Хайме Альгерсуари (“Торо Россо”) – 1 тойрог
16. Витантонио Лиуцци (“Форс-Индия”) – 2 тойрог
17. Адриан Сутиль (“Форс-Индия”) – 2 тойрог
18. Тимо Глок (“Верджин”) – 3 тойрог
19. Бруно Сенна (“HRT”) – 4 тойрог
20. Хейкки Ковалайнен (“Лотус”) – барианд ороогүй
21. Лукас ди Грасси (“Верджин”) – барианд ороогүй
22. Сакон Ямамото (“HRT”) – барианд ороогүй
23. Ярно Трулли (“Лотус”) – барианд ороогүй
24. Себастьен Буэми (“Торо Россо”) – барианд ороогүй
ДАШТ-ийн тэргүүлэгчид
| Нисэгч | Оноо |
| Хэмилтон (Макларен) | 157 |
| Баттон (Макларен) | 143 |
| Уэббер (Ред Булл) | 136 |
| Феттель (Ред Булл) | 136 |
| Алонсо (Феррари) | 123 |
| Росберг (Мерседес) | 94 |
| Кубица (Рено) | 89 |
| Масса (Феррари) | 85 |
| Шумахер (Мерседес) | 38 |
| Сутиль (Форс-Индия) | 35 |
| Баррикелло (Уильямс) | 29 |
loading...




Хэмилтон bol sain yum bnlee
loading...