Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 6.Олимпийн бус, Бильярд » Дэлхийн хошой аварга Алекс Хиггинс 61 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүллээ

GD Star Rating
loading...

Снукер билльярдын бүх үеийн гайхамшигт авъяастан Алекс Хиггинс /Alex Higgins / 2010 оны 7-р сарын 24-ний өдөр хоолойн хавдрын эсрэг удаан тэмцсэний эцэст нас барлаа.

Дэлхийн хошой аварга өөрийн төрөлх Белфаст хотын байрандаа нас барсан байсныг асрагч нар олж мэдэгджээ. Тэрээр 12 жилийн  өмнө хоолойн хорт хавдар тусаад хагалгаанд орж байжээ. Гэсэн хэдийч энэ өвчний уршгаас болоод түүний шүд муудаж хоол идэх чадваргүй болоод жин их алдах болсон байна. Найз нар нь хандиваар 20000 фунт олж өгсөн боловч, хиймэл шүд хийлгэх хагалгаанд даанч хэтэрхий сульдаа байсан тул орж амжаагүй байна.

1949 онд төрсөн Хиггинс 11 настайдаа Белфаст хотын Жампот Клубт /Jampot Club/ снукер тоглож эхэлжээ. Тун удалгүй тэрээр ах хүүхдүүд болон томчуулыг байнга хождог болсон байна. Тэрээр ширээ тойрон маш хурдан гүйдэл дундаа тоглодог байсан нь томчуудад чихэндээ няслуулахгүй тулд ингэж тоглодог байжээ. Харин алдар цуутай тамирчин болсон түүний тоглох арга нь өөрчлөгдөөгүй бөгөөд түүнийг “Хуй салхи/The Hurricane/“ гэж хочилдог болсон билээ.

Идэр залуу насандаа тэрээр хурдан морь унах уу эсвэл снукер тоглох салаа замын уулзварт ирээд хэт хурдан өсөөд байсан тул снукерээ 22 насандаа сонгож мэргэжлийн тамирчин болжээ. Үүнээс хойш жилийн дараа 1972 онд анх удаагаа үзүүр түрүүнд хүрээд шууд мэргэжлийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Жон Спенсерийг 37-31 харьцаагаар ялж залуу аваргаар тодорчээ. Хиггинс тоглох арга барил, биеэ авч яваа байдал нь хуучны мэргэжлийн тамирчдаас тэс өөр таахын аргагүй олны сохирхолыг маш их татаж байж. Түүний тоглолтын техник нь зөв зүйл нэг үгүй, ямар ч хүн хараад яаж шаараа оруулах юм болдоо л гэмээр харагдах боловч цохисон шааригуудаа дуулгавартай нүхэнд унагаадаг гайхамшигтай тамирчин байв. 1980 оны эхээр снукер билльярдыг уйтгартай тоглоомноос олны сонирхлыг татсан спорт болгож хөгжихөд их хувь нэмэр оруулсан бөгөөд сая сая хүмүүс түүнийг тоглолтыг зурагтаар үздэг болж, боломж олдвол амьдаар үзэхийн тулд заал танхимыг дүүргэдэг байсан юм.
Хошой аварга цолыг тэрээр 10 жилийн дараа 1982 онд хүртсэн бөгөөд энэ нь бас нэгэн давтагдаагүй амжилт байдаг билээ. Харин монголчууд бидэнд манай Хадаа аварга маань 1976 болон 1986 онуудад наадамд түрүүлж байсан нь адилхан ч юм шиг, олны хайрыг хүртэж чадсан аваргууд билээ. Тэр ДАШТ-д Хиггинс хагас шигшээ тоглолтонд бас нэгэн авъястан Жими Уайт /Jimmy White/-ыг 16-15 хожсон бөгөөд тухайн тоглолтонд мэргэжлийн снукер билльярдын түүхэнд хамгийн гайхамжигтай 69 онооны нэг ээлжийн цохилтуудыг хийж байсан билээ. Тэрээр хүн итгэхийн аргагүй цохилтуудыг амжилттай гүйцэтгэсээр уг ээлжээ хийсэн гэдэг билээ. Үзүүр түрүүнд тэрээр дэлхийн 6 удаагийн аварга Реер Реардон /Rear Reardon/-ыг 18-15 харьцаагаар хожиж аваргалж билээ. Тэрээр аварга болсны дараа өөрийн хань Линн болон охин Лоорен нартай хамт баяраа тэмдэглэж байгаа нь снукерийн түүхэнд тод үлдсэн агшингууд билээ. Тэрээр 1976, 1980 онуудад ДАШТ-ний үзүүрлэж байсан бөгөөд Мастеруудын тэмцээнд  1978 болон 1981 онуудад түрүүлж байжээ.

Гэвч тэрээр өөрийн сэтгэлийн хөдлөлийг снукер болон энгийн үед барьж чаддаггүй нэгэн байсан бөгөөд энэ нь түүний амьдарлыг хүн таахын аргагүй болгодог байлаа. Тэрээр янз бүрийн асуудалд удаа орж торгуулж, цагдаад баригдаж явдаг байлаа. Нэг удаа тэрээр дэлхийн билльярдын холбооны албаны хүнийг санаатайгаар цохиод авч байсан, дараа нь бас нэгэн тэмцээний дарга хүнийг мөргөсөн,  өөрийн найз Деннис Тэйлорыг /Dennis Tailor/ буудна гэж заналхийлж байжээ. Тэрээр маш их архи тамхи хэрэглэдэг нэгэн байлаа ялангуяа Ирландын Гиннес шар айраг. Түүний хувийн амьдрал нь ч гэсэн жирийн биш байсан бөгөөд эхнэр хүүхдүүдээ орхин салж байсан бөгөөд маш олон хүүхэнтэй салж нийлэн явсан бөгөөд эцэс сүүлд нь гэр бүл болох эхнэр Линн/Lynn/, охин Лоорен /Lauren/ болон хүү Жордан /Jordan/ нар түүнийг аварч үлдэж байсан хамгийн ойр дотно хүмүүс юм.

Хүмүүс шар сонингийнхон түүний зөвхөн тоглолтыг бус түүнийг юу хийх бол гэдгийг сонирхон тэмцээн үздэг байсан гэхэд хилсдэхгүй билээ.

Тэрээр өөрийн оргил үе шигээ дахин хэзээ ч тоглож чадаагүй боловч 1983 онд Нэгдсэн вант улсын тэмцээнд Стив Девист /Steve Davis/ 7-0 хожигдож яваад 15-16 ялж түрүүлж байжээ.  1997 онд мэргэжлийн тэмцээнээс зодог тайлсан бөгөөд өөрийн найз Жими Уайттай хамт үзүүлэн тоглолт их хийдэг байсан бөгөөд снукер билльярдаа хэзээ ч хаяагүй тоглосоор байсан юм.

Алекс Хиггинс бидэнд гайхамшигтай уран тоглолт болон дахин давтагдашгүй уур амьсгал, тоглолтуудыг үлдээсэн бүх цаг үеийн хамгийн ард түмний авъяслаг гайхамшигт аварга гэдгээр нь санаж байх болно.  Бурхны орондоо тайван нойрсдоо.

Г. Бүрэндэй

GD Star Rating
loading...
Дэлхийн хошой аварга Алекс Хиггинс 61 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүллээ, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

2 Сэтгэгдэл

  1. suhdalai says:

    tavtai amgalan noirsdoo

    GD Star Rating
    loading...
  2. dulguun says:

    Alex Higgins-iin amidraliin tuhai barimtat kinog endees uzeerei.
    http://147.mn/%D1%81%D0%BD%D1%83%D0%BA%D0%B5%D1%80%D1%8B%D0%BD-%D1%82%D2%AF%D2%AF%D1%85/

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: