Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 7.Олимпийн төрөл, дугуй, Онцлох, Тур де Франс » Кавендишийн 15 дахь, Контадорын 3 дахь

GD Star Rating
loading...

Урьдчилан таамаглаж байсан ёсоор Тур де Франсын ялагчаар Алберто Контадор тодорлоо. Өмнөх гараанд тэрээр Энди Шлекээс цагийн зөрүүгээ 39 секунд болгож холдуулсан байсан болохоор түрүүлэх нь бараг ойлгомжтой болоод байсан юм. Сүүлчийн гараа уламжлал ёсоор алдарт Champs-Élysées-д явагдсан бөгөөд өнөө цагийн хамгийн шилдэг спринтер гэгддэг Марк Кавендиш тэргүүн байрыг эзэлсэн юм. Барианы зурвас хүрэхээс нэг км-ийн өмнө Кавендиш 4-р байранд явж байсан боловч гайхалтай дайралтыг хийж өрсөлдөгчдөдөө ямарч боломж олгосонгүй.

Ийнхүү тэрээр энэ жилийн тэмцээнээс 5 дахь түрүүгээ хүртэж байна. Харин карьерийнхаа 15 дахь ялалтыг байгуулж байгаа юм. Гэсэн хэдий ч түүний энэ ялалт онооны ангилалыг тэргүүлэхэд тус болж чадсангүй. Учир нь Lampre-Farnese багийн хашир туршлагатай Алессандро Петаччи Кавендишийн ар талд барианд орсон учраас өмнөх  онооны зөрүү хэвээр үлдсэн билээ. Петаччи анх удаагаа Тур де Франсын онооны ангилалыг тэргүүллээ. Кавендиш түүнээс 11 онооны алдагдалтай 2-р байранд орсон. Харин үндсэн ангилалыг мэдээж хэрэг Астана багийн лидер Алберто Контадор тэргүүллээ. Контадорын энэ жилийн нийт цаг 91h 58′ 48″ болж байгаа юм. Харин түүний ард өнгөрсөн жилийн аман хүзүү Энди Шлек орж 2 дахь жилдээ дараалан азгүйтэж байна. Гэхдээ Шлек залуу дугуйчны ангилалд тасархай тэргүүлсэн болохоор бас ч гэж гар хоосонгүй. Контадор карьерийнхаа 3 дахь Тур де Франсын түрүүг хүртэж байна. Өмнө нь тэрээр 2007, 2009 онуудад түрүүлж байсан юм.

”Миний зорилго Турт түрүүлэх байсан, үүндээ ч хүрч чадлаа. Бүх гайхалтай уралдааны ялагчид ердөө хэдхэн секундын зөрүүтэй тодордог. Эндитэй би олон удаа уулзаж байсан болохоор түүнийг сайн мэднэ. Цаашдаа ч тэр олон жил хүчтэй өрсөлдөгч байна байх” хэмээн Контадор ярьжээ. Багийн ангилалыг Америкийн Team RadioShack баг тасархай тэргүүлсэн. Тэдэнтэй хамгийн ойр байгаа Caisse d’Epargne баг гэхэд л 9 минутаас хоцорсон байна. Уулын дугуйн ангилалд Францын Энтони Чартеу тэргүүлж толботой жерсиний эзэн болсон бол Эр зоригийн шагналыг Quick step багийн Силвайн Чаванел гардсан юм.
Өөр нэгэн онцлох мэдээ бол Тур де Франсын 7 удаагийн аварга домогт Лэнс Армстронг их спортоо орхиж байгаа явдал байв. Өнгөрсөн жилийн нэг сард Лэнс спортдоо эргэн ирж Тур де Франсын 4-р байр эзэлж агуу тамирчин гэдгээ нотолсон. Харин энэ удаа тэрээр 23-р байранд орсон амжилтаар тэмцээнийг дуусгаж байна. ”Уралдаан бусдаас ялгарах зүйлгүй сайхан л болж өнгөрлөө. 3 долоо хоногийн хүнд өдрүүд дуусаж гэртээ харих гэж байгаадаа баяртай байна. Би энд уралдаанд олон удаа оролцож олон сайхан дурсамжыг үзжээ. Одоо миний зодог тайлах цаг нэгэнт болсон байна” гэжээ.

Сүүлчийн гарааны үеэр Армстронг болон түүний RadioShack  багийнхан хар өнгийн 28 дугаартай жерсигээр жигдэрсэн байсан. Энэ нь дэлхий дээр уушигний өвчнөөр шаналж байгаа сая хүмүүсийн тоо бөгөөд уралдааныг зохион байгуулагчид тэр даруй арга хэмжээ авч тэднийг өөрсдийн жерсигээ өмсөхийг шаардсан. Энэ үйл явдлаас болж RadioShack баг 6,300 франкаар торуулсан бөгөөд багийн гишүүн бүр 200 , харин багт 4,500 франкын торгууль хүлээлгэсэн аж. Тур де Франсын зохион байгуулагчдын зүгээс энэ мөнгийг хүмүүнлэгийн байгууллагад хандивлана гэдгээ мэдэгдсэн.

20 дахь гарааны дүн  :

- Mark Cavendish – (IOM) – HTC-Columbia – (2:42:21)
2 – Alessandro Petacchi – (ITA) – Lampre – (same time)
3 – Julian Dean – (NZL) – Garmin – (same time)
4 – Jürgen Roelandts – (BEL) – Omega Pharma-Lotto – (same time)
5 – Óscar Freire – (ESP) – Rabobank – (same time)
6 – Gerald Ciolek – (GER) – Milram – (same time)
7 – Thor Hushovd – (NOR) – Cervélo – (same time)
8 – Matti Breschel – (DEN) – Saxo Bank – (same time)
9 – Robbie McEwen – (AUS) – Katyusha – (same time)
10 – Daniel Oss – (ITA) – Liquigas – (same time)

Үндсэн ангилал :

1 – Alberto Contador – (ESP) – Astana – (91:58:48)
2 – Andy Schleck – (LUX) – Saxo Bank – (+39)
3 – Denis Menchov – (RUS) – Rabobank – (+2:01)
4 – Samuel Sánchez – (ESP) – Euskaltel – (+3:40)
5 – Jurgen Van den Broeck – (BEL) – Omega Pharma-Lotto – (+6:54)
6 – Robert Gesink – (NED) – Rabobank – (+9:31)
7 – Ryder Hesjedal – (CAN) – Garmin – (+10:15)
8 – Joaquim Rodríguez – (ESP) – Katyusha – (+11:37)
9 – Roman Kreuziger – (CZE) – Liquigas – (+11:54)
10 – Chris Horner – (USA) – RadioShack – (+12:02)

GD Star Rating
loading...
Кавендишийн 15 дахь, Контадорын 3 дахь , 10.0 out of 10 based on 2 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: