loading...

Манчестер Юнайтедын фенүүдийн хувьд сайн болон муу мэдээ байна. Муугаас нь эхлэн хүргэе. Хамгаалалтын ноён нуруу болсон төвийн хамгаалагч Р.Фердинанд бэлтгэл дээрээ гэмтэл авч Английн шигшээ багтаа тоглох боломжгүй болж, ДАШТ-г өнжөөд байсан бол цаашид түүнийг талбайд гарах хүртэл 6 долоо хоногийн хугацаа шаардлагатай гэж багийн мэнэжэр Сэр Алекс Фергусон мэдэгдлээ.
Тэрээр өвдөгөндөө бэртэл авсан бөгөөд зөвхөн ПЛ-ийн улирлын нээлтийн (Ньюкастле-н эсрэг) тоглолтонд оролцох боломжгүй гэж мэдэгдэж байсан. Гэвч түүний талбайд гарах хугацаа нь хойшилж ямартай ч Фулхэм, Вестхэм багуудтай хийх тоглолт, түүнчлэн Английн шигшээ багийн Унгартай хийх нөхөрсөг тоглолтыг өнжих нь тодорхой боллоо. Цаашид мөн ЕВРО 2012 –н урьдчилсан тоглолтууд болох Болгар, Швецарьтай хийх тоглолтуудад шигшээ багтаа туслах нь ч эргэлзээтэй байна.
Сайн мэдээ нь мөн тус багийн төвийн хамгаалагч Н.Видич –н багтаа үлдэх эсэх асуудал ид яригдаж байсан ч тохиролцоонд хүрч шинэ гэрээ байгуулахаар болжээ. Клубын гүйцэтгэх захирал D.Gill –н мэдэгдэж байгаагаар клуб болон тоглогч урт хугацааны гэрээний ерөнхий нөхцлийг зөвшөөрсөн, одоогоор Видич амарч байгаа тул зөвхөн бичиг цаасны ажил үлдсэн. Манай хуульчид болон Видичийн зөвлөх гэрээн дээр ажиллаж байгаа, 3 юм уу 4 долоо хоногийн дараа гэрээг үзэглэнэ гэсэн байна. Н.Видичийг Испаний том багууд нэлээн сонирхож байсан боловч тэрээр багтаа үлдэхээр боллоо.
loading...





Алж өгнөө
loading...
Zuzu MANU fanatuudad saihan medee bn. Topuud topuudaaraa l bh saihan duu
loading...
10 huntei kansasd but nirguuldeg club geed bgaaz
loading...
Lider toglogchid bagaasaa yavna geheer yamar negen daramt bdag bolov uu.Mafia-uud surduuleh ch yumuu.Esvel ger buliig ni zanal hiildeg ch yumuu ain? Ter ih sonin bna
loading...
sn bna VIDIC uh chi gulug mini chmg bi aliishu !!! gulugu chi gazar unaach al mini aliishuu bi haanaas ch hamaagui ID g jini olool nams gee desantaar aluuliishu za yuu muu bandi mini aduunii bugsnii umms kita mini aliishu friendly togolt sh de har gyichii mini eejdee shaalguulaad t1 boltsiimu?
loading...