Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Онцлох » Марадона Аргентинийг дасгалжуулахгүй

GD Star Rating
loading...

Диего Марадона дахин Аргентиний шигшээ багийг удирдахгүй боллоо. Аргентиний хөлбөмбөгийн холбооноос ДАШТ-ийн дараа Марадонаг дасгалжуулагчаар үлдээх төлөвлөгөөтэй байгааг мэдэгдэж байсан ч ийм зүйл болсонгүй.

Одоо 49 настай Марадона шигшээгийн дасгалжуулагчийн албыг 2008 онд аваад багаа ДАШТ-д оролцуулсан ч шөвгийн 8-д Германий багт 0:4-өөр бут ниргүүлэн тэмцээнээс хасагдсан.

Өчигдөр Аргентиний хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн хурлаас Диегогийн гэрээг сунгахгүй байхаар тогтож. Үндсэндээ Марадона өөрөө зөвшөөрөөгүй хэрэг. Уг нь холбоо нь 2014 оны ДАШТ дуустал ажиллах санал тавьсан. Хэрэв Марадона дасгалжуулагчаар үргэлжлүүлэн ажилласан тохиолдолд өөрийн туслахууд, тэр ч бүү хэл багийн ажилтнуудаа хүртэл зөвхөн өөрийн сонголтоор бүрдүүлнэ, үүнд хөлбөмбөгийн холбоо оролцохгүй байх хэрэгтэй гэсэн шаардлага тавьсан. Энэ нь АФА-д таалагдсангүй бололтой.

2 долоо хоногийн өмнө Грондона Марадонатай уулзахыг хүссэн ч Марадона Венесуэль рүү ерөнхийлөгч Уго Чавестай уулзахаар яваад байжээ. Тиймээс Марадонаг эх орондоо иртэл энэ асуудал хойшлогдоод байв.

Аргентиний хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Хулио Грондона гэгч эр энэ албан тушаалдаа маш удаж байгаа, ер нь нэлээн асуудалтай, “но”-той нөхөр гэнэ.

Өсвөрийн багийн Сержио Батиста түр дасгалжуулагчаар томилогдож, 8 сарын 11-нд Ирландтай, 9 сарын 7-нд дэлхийн аварга Испанитай хийх тоглолтонд багаа удирдах ажээ. Үндсэн дасгалжуулагчаар томилогдох боломжтой 2 нэр дэвшигч нь Аргентиний Эстудиантесийн Алехандро Сабелла, Расингийн Мигуель Руссо нар юм байна.

GD Star Rating
loading...
Марадона Аргентинийг дасгалжуулахгүй, 10.0 out of 10 based on 1 rating


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

7 Сэтгэгдэл

  1. T3M-R8K says:

    zov zov ter ni deer bsiin
    odoo harin nutagiinhaa neg bagiin coach hiigeed gaigui turshlaga hurimtluulah heregtei

    GD Star Rating
    loading...
  2. BOB says:

    Ugaasaa maradona bhgui bsan ni deeree.hoorhii Argentin ch oiriin uyd neg l yavahgui bna daa.Odoo l sain dasgaljuulagch avah heregtei dee.

    GD Star Rating
    loading...
  3. ddd says:

    horiod blgaj bhguu dahij sehehgui boltol n dooshoo shigshee bagaa udirdah bsii , teged olon 7 ym hutsaj bhiig n haraad ineeeh blaa aztai golchgiinud we

    GD Star Rating
    loading...
  4. mandakh says:

    frank rijkaard yag tohirno

    GD Star Rating
    loading...
  5. requilme says:

    requilme zanetti 2 iig avaagui yum chine yaj uudluh yum gants messi yavahgui bgaa bizdee

    GD Star Rating
    loading...
  6. GIGA says:

    muu t1 sda hairan saihan zaluuchuud-n amidral-n orgil ue-n 4 jileer shoudchihlaashd. chinii aimar toglogch bsan ni ter l yum bgaaz t1 gahai

    GD Star Rating
    loading...
  7. GIGA-d says:

    Cham shig yumnii amnaas gahai ene ter garhaas oligtoiyum garahgui l dee. Harin Maradona-g cham shig ni gahaigaar duuddaggui yum. Chi hichneen yum yariad Marado Marado-gooroo l uldene. Yamar toglogch baisan ni bas chuhal shuu. Het sain bish ch, sain dasgaljuulsaniig ni hul bumbugiin mergejiltnuud heleed bicheed baigaa yum. Tamirchid ni ch duu neg baigaa yumdaa. Yum uzeee zaluu mini.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: