Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Солилцоо наймаанд сайн ажилласан багууд

GD Star Rating
loading...

Энэ зун Майамигийн хувьд гайхалтай байж өнгөрч байна. ЛеБрон, Бошийг авч, Уэйдийг хадгалж, тэдэнд туслах дажгүй тоглогчдоор багаа бүрдүүллээ. Гэхдээ Лейкерс, Селтикс, Мэжик одоохондоо Хитээс айхгүй, нэг хүчирхэг өрсөлдөгч нэмэгдлээ л гэж харж байгаа.

Энэ зун зөвхөн Хитийг бус Дорнод бүсийг, ер нь лигийг нэлээн өөрчиллөө. Дээрх 2-оос гадна өөр бусад одууд ч багаа сольсон, сольж байна. Зарим нэг нь том сенсаац гаргаад хэдхэн өдрийн дараа байр сууриа 180 градус эргүүлсэн. Тоглогчдоос гадна дасгалжуулагч нарын ч шилжилт хөдөлгөөн өрнөлөө. Ер нь л маш сонирхолтой, үзэж харах зүйлээр арвин улирлын эхлэл болов.

TNT-ийн David Aldridge NBA-ын багуудыг зөвхөн энэ зун хийсэн шилжилт, солилцоог нь үндэслэн жагсаасан байна. Өөрөөр хэлбэл ирэх улиралд ямар амжилт үзүүлэх нь чухал биш, зөвхөн энэ зун хийсэн ажлаар нь л жагсааж, ерөнхийд нь 3 хуваажээ.

1 дэх 10 (Хит, Буллз, Лейкерс, Жазз, Селтикс, Спэрс, Бакс, Маверикс, Никс, Хоукс)

2 дахь 10 (Санс, Визардс, Уириорз, Нетс, Тюндер, 76, Рокитс, Гризлис, Кингз, Вульвс)

3 дахь 10 (Блезерс, Клипперс, Наггетс, Рэпторс, Мэжик, Бобкэтс, Пистонс, Хорнетс, Пейсерс, Кавальерс)

Top 10-ийн тухай:

No. 1 — MIAMI HEAT

2009-10 оны улирлын амжилт: 47-35, дивизионы 3-р байр, плей-оффын эхний шатанд Селтикст хожигдсон.

Шинээр: ЛеБрон Жеймс (6 жил,  $107 сая); Chris Bosh (6 жил, $107 сая); Mike Miller (5 жил, $25 сая); Zydrunas Ilgauskas (2 жил, $2.8 сая); Juwan Howard (1 жил, $1.35 сая).

Явсан: Dorell Wright (Golden State).

Авч үлдсэн: Dwyane Wade (6 жил, $110 сая); Udonis Haslem (5 жил, $20 сая); James J1s (1 жил, $1.1 сая); Joel Anthony (5 жил, $18 сая); Carlos Arroyo (1 жил)

Гол хүн: Дасгалжуулагч Эрик Споелстра.
Өмнөх 2 улиралд нь NFL-ийн аварга болоод байсан Грин Бэй Пакерсийг 1968 онд Фил Бенгстон дасгалжуулахаар болсон. Бенгстон Винс Ломбардигийн оронд дасгалжуулагч болоод байв. Магадгүй Бенгстонд өнөөдрийн Эрик Споелстрагаас илүү их дарамт, хүлээлт ирж байсан байх. Ямар ч байсан Грин Бэйгийн аваргалсан цувралыг тэр үргэлжлүүлж чадаагүй.

Эрикийн хувьд Хитийг аварга болгож чадах болов уу? Зөвхөн аваргаар тогтохгүй, Хит учраа бүрээ +20 оноогоор хожиж байх хэрэгтэй гэсэн шаардлагууд олон хөгжөөн дэмжигчээс ирэх биз. Ямар ч байсан Эрикийн хувьд ирэх улиралд нэлээн дарамттай, багаа заавал хамгийн шилдэг нь байлгах ёстой гэсэн хатуу шаардлагын дор ажиллах нь гарцаагүй.

Товч дүгнэлт: Хит энэ зун бол бүх багийг ялсан. Тэдний гарт straight flush байна гэхэд хилсдэхгүй. Энэ хөзрөөрөө тэд ямар ч багийг хожиж чадна. Уэйд, ЛеБрон нар довтолгооны хувьд мэдээж бүгд мэднэ, супер. Дээр нь тэдний хамгаалалт бас тун сайн. Мөн Майк Миллер, Удонис Хаслем гээд тун дажгүй туслах бүрэлдэхүүн цуглуулсан. Би лав хурдан л Хитийн тоглолтыг үзмээр байна.

No. 2 — CHICAGO BULLS

2009-10 амжилт: 41-41, дивизиондоо 3-р байр, плей-оффийн эхний шатанд Кавальерст хожигдсон.

Шинээр: Carlos Boozer (5 жил, $80 сая); Kyle Korver (3 жил, $15 сая); Ronnie Brewer (3 жил, $12 сая);  C.J. Watson (2 жил, $6.5 сая); Kurt Thomas (1 жил, $1.1 сая); дасгалжуулагч Tom Thibodeau.

Алдсан: Brad Miller (Houston); Hakim Warrick (Phoenix); дасгалжуулагч Vinny Del Negroцг халсан.

Гол хүн: Карлос Бузер.
Тэр 3 улирал дараалан Лейкерст будагтай талбайн тоглолтоороо асуудал үүсгэсэн нэгэн. Одоо бол Дорнодын багуудад, тоглогчдод буюу Кевин Гарнетт, Крис Бош, эсвэл Рашард Льюисийг хямрааж, Деррик Роузэд туслах биз ээ.

Товч дүгнэлт: ЛеБрон, Уэйд, Бош нар бүгдээрээ л энэ зун Буллзтай “орооцолдож”, ханд хаяцгааж байсан ч Хитэд нэгдсэн. Хэрэв тэд нэгдээгүй бол 2 нь, байг гэхэд 1 нь Буллзийн тоглогч болох байлаа. Гэхдээ нэг талаар тэдгээр супер оддоос Буллзэд ирээгүй нь ч болсон мэт. Учир нь Тибоду ердөө анхны улиралдаа багийн ерөнхий дасгалжуулагчаар ажиллах гэж байгаа, түүн дээр ирэх асар их дарамтанд бэлэн биш байгаа биз.

Ямар ч байсан энэ зуны 3 гол одын нэгийг аваагүй ч бусад олон сайн тоглогчдыг авч чадсанаар тэд тун сайн, магадгүй бүсийн аваргын төлөө өрсөлдөх ч хэмжээний бүрэлдэхүүнтэй боллоо. Одоо тэднийг Тибоду хэрхэн удирдах, Роуз – Бузер хэрхэн зохицох нь чухал.

үргэлжлэл бий.

GD Star Rating
loading...
Солилцоо наймаанд сайн ажилласан багууд, 7.8 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

11 Сэтгэгдэл

  1. NBA says:

    Ene zun NBA-d uneheer sonirholtoi bolj bna. Ireh ulirald yu boloh bol gehees horhoi hurch bna.

    GD Star Rating
    loading...
  2. T.I says:

    Zunii soliltsoo naimaand uneheer manai Miami yalsaan. Minii huwid bol D-Wade Udonis Haslem 2g avj uldeh yu yunaas chuhal dra ni Chris Bosh-g avahad hangalttai gej bodoj bailaa. Tegsen Pat Riley uneheer sergelenteed LBJ23-g hurtel avchihsan! Bi Eric Spoelstra-d itgej baigaa . Ungursun jil ch itgesen . Hrn ene jiliin Play off-d Pat Riley dasgaljuulsan ni deer bhada tegvel avarga avah bolomj buur l ihsene!

    GD Star Rating
    loading...
  3. Djorj says:

    bi neeh sain medehgulde gehdee wade ih goe toglogch , gantsara zutgeel bag n hojigdool ene bagiig harj ywsan maani buruu bish bjee king lebron bhaa alj ugdiim blguidee

    GD Star Rating
    loading...
  4. pre says:

    zua BULLS maani uneheer goy bolsoon. Uneheer avargiin tuluu toglohod ch gsn baig geheergui bolson. T-mac irchuul za tegeel unen goy bn da. T-mac ircheesei harih yagaachgui toglogch shuu.

    GD Star Rating
    loading...
  5. Alia says:

    Heat aimaar bolson bna yaaya bi barag Jordan zodog tailsnaas hoish NBA uzeegui halit toimig ni unshij yavlaa tegsen odoo Heatin togloltig uzmeer sanagdchihlaa er ni uznee

    GD Star Rating
    loading...
  6. Miami zail

    GD Star Rating
    loading...
  7. @GENT says:

    Yoo miami ulam l hvchirheg bolood bnaa eddie house nemegdeed irchej ene zunii hamgiin aimar soliltsoonuud bulls miami 2 l hiileedee tegehdee lakers bga gedgiig bvv mart!!!!!!!!!!1

    GD Star Rating
    loading...
  8. baagii says:

    ma miami uneheer goy bnaa. uliral ehlehiig uneheer tesen yadan huleej bna shuu!!! ene jildee awarga awahguimaa gehed conference-iin awarga boloh bhaa. boston odoo bol barahgui ee…

    GD Star Rating
    loading...
  9. UsEpsRatoR says:

    Tmac-g avchasai sda gj TMAC

    GD Star Rating
    loading...
  10. LAL says:

    Энэ Леброн 6 жилийн цалин нь Бош-той ижил байхын мөн Вейд-ээс бага байхын энэ чинь яг юуг илэрхийлээд байна вэ? Леброн уул нь энэ хоёроос ч илүү л үнэлэгдэхээр баймаар юм шиг…………..

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл:


Сайтын нэрийг дурьдалгүйгээр хуулбарлахыг хориглоно. Copyright © 2010 "Спортын цонх" онлайн сэтгүүл – Спортод хайртай хүн бүрт зориулав! · Дизайныг Т.Билгүүн, Э.Батжаргал нар хийж · Вордпресс ашиглан бүтээв.