loading...
Диего Марадонаг хэн орлож, Аргентиний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах нь одоогоор тодорхой бус байна. Гэхдээ доорх хүмүүсийн нэр яригдаж, судлагдаж байгаа гэнэ.
Эхнийх нь Карлос Бианки. Мараг шигшээг авах үед мөн яригдаж байсан. Аргентинийн лигийн бүх цаг үеийн шилдэг арван мэргэн буучийн нэг тоглогчийн хувьд ч домог байсан тэрээр 1990 ээд оны эхээр дундажхан амжилттай Валец Сарсфилд багийг дасгалжуулан 3 лигийн тайтле, Копа Либертадорес, Тив хоорондын цом (Миланыг хожиж) гээд авч болох бүх л цомыг авсан. Үүнийхээ дараа Ромад очсон ч Тоттитой зөрчилдөсний улмаас ром дахь карьер нь төдийлөн удаан үргэлжлээгүй. 2000 оноос эхлэн Бокаг удирдах болсоноор эргээд л цомуудыг бөөндөх болсон. 4 лигийн тайтле 3 копа либертодаресийн цом. Тив хоорондын цомд Милан ба Реалыг ялж нэг удаа Байрнд хожигдсон. Үнэхээр яж ялахаа мэддэг хүн.
Боломж:
Ялагчийн менталити.
Тоглолтыг мэдрэх тактикийн чадвар нь гайхалтай.
Дундаж тоглогчдоор өндөр амжилт гаргаж тэдний потенциалыг дээд зэргээр ашиглахдаа гарамгай. Дукийн их сургуулийн Кержевскийтэй адилтгамаар. Түүний удирдлаганд сайн тоглож байсан дундаж тоглогчид түүнийг явахад эсвэл өөр багт очоод буцаад л дундаж болдог.
Эгог удирдаж сурсан. Рикельмег асуудалгүй тоглуулж чаддаг цөөхөн дасгалжуулагчийн нэг.
Сул тал:
Грондонатай төдийлөн сайн харилцаагүй.
Шигшээ багийн гурван удаагийн урилгыг хүлээж аваагүй. Энэ Грондонатай ойлголцдоггүйтэй нь холбоотой.
Шигшээ багийн туршлагагүй. Тэр ЖМ шиг өдөр бүр тоглогчидтойгоо ажиллаж байж амжилтанд хүрдэг. Гэтэл шигшээ бол ондоо.
2004 оноос хойш дагсалжуулагчаар ажиллаагүй бөгөөд Бокагийн захирлаар ажиллаж байгаа.
Эстудиантсийн менежер Алехандро Сабелла. Түүнийг нэр дэвшигчдээс хамгийн магадлал өндөр гэж үзэж байна. Тэр анхныхаа удаа Диегог орлохоор ирж байгаа биш. Өмнө нь 1978 онд онд Шефилд Юнайтед Аргентина жуниорс багаас 18 хан настай маш их авьяастай Марадона хэмээх тоглогчийг өөрийн болгохоор оролдож байсан ч 180 мянган паундыг нэхэж байснаас болоод түүний оронд халзан толгойтой Сабелла хэмээх залууг 160 мянгаар худалдан авсан гэдэг. Тэр үнэхээр бөмбөгтэй гайхалтай харьцдаг байсан ч үүнтэйгээ харьцуулхад хамаагүй цөөхөн гоолыг оруулж байсан гэдэг. Англид төдийлөн амжилттай биш дөрвөн жилийг өнгөрөөгөөд тэрээр аргентинд эргэж ирж Эстудиантсийн төлөө гайхалтай тоглож хоёр ч дараалсан тайтлийг авхад гол нөлөө үзүүлж энэ багаас төрсөн домгуудын нэг болж чадсан юм. 1998 онд Пассералагийн туслахаар дэлхийн аваргын дарийн утаа үнэрлээд амжсан. 2009 оноос эхлэн хуучин багаа удирдах болж Копа Либератадоресийн тэмцээнд түрүүлсэн.
Боломж
ДА ыг тэр мэднэ.
Бианкигийн нэгэн адилаар тэр доогуур түвшиний тоглогчдоор амжилтанд хүрч чаддаг.
Маратай харьцуулхад нэр алдар муутай ч тэр маш хөдөлмөрч нэгэн. Тийм болхоор магадгүй Марагийн их ПР ийн дараагаар сонгож болхуйц ямар нэгэн асуудал тарьхиаргүй даруухан хүн.
Тэр хамгаалж бас довтолж ч чаддаг. Зарим тоглолтуудад түүний баг улангасан довтолдог бол заримд нь хаалгаа тойрч зогсоод хамгаалдаг.
Сул тал:
Хүмүүст төдийлөн танигдаагүй.
Бока эсвэл Риверийг дасгалжуулж байгаагүй. Тэхээр том багийг удирдах дарамт шахалт ододтой ажиллах гээд олон зүйлээс тэр хөндий.
арав гаран жилийн туслах дасгалжуулагчийн замналтай ч ерөнхий болоод ердөө л нэг жил болж байгаа.
Мигуэль Ангель Руссо. 2008 онд мөн л нэр нь хүчтэй яригдаж байсан. Сабеллагийн хамтаар 1980 аад оны эхээр Эстудиантест амжилттай тоглож явсан. Сабелла боломж үүсгэдэг ПМ байсан бол Руссо харин хар ажилчин ДМ байлаа. 1989 онд анх Ланусаас дасгалжуулагчийн замналаа эхэлсэн тэрээр энэ багийг дээд дивишионд хоёронтоо гаргасан. Үүнийхээ дараа Эстудиантест ажиллаж байх үедээ Вероныг бойжуулсан. Чили Мексикт ажиллаж байсан. 2005 онд Валецтай хамт лигийн аварга болсоныхоо дараа Бокагийн төлөө хүчин зүтгэх бол Копа Либертадорест түрүүлсэн.
Боломж:
Клубын маш их хэмжээний туршлага.
Аргентинийн өнөөгийн олон одуудтай хамтран ажиллаж байсаан.
Нухацтай маш хөдөлмөрч нэгэн бөгөөд бүх зүйлийг төлвөлж ажилладаг.
Сабеллатай харьцуулхад олон танигдсан алдартай нэгэн.
Сул тал:
Багагүй хуучинсаг бас хамгаалах тактикийг бага зэрэг илүүд үздэг.
Шигшээ багийн туршлага байхгүй.
Нэг клубт гурваас дээш жил ажиллаж байгаагүй.
За эцэст нь Симеоне.
Шигшээгийн төлөө хамгийн олон тоглолт хийсэн шигшээ багийн домгуудын нэг. Аргентинийн хамгийн амжилттай залуу менежерүүдийн нэг. Эстудиантетс дасгалжуулагчаар улирлын дундаас ирүүтээ тэргүүлэгч бокаг нэхэн хөөж аварга авчирсан. Хамгийн сүүлд 23 жилийн өмнө Сабелла ба Руссогийн тоглож Билардогийн удирдаж байсан Эстудиантес аварга авч байсан билээ. Энэ нэрсийн жагсаалтад байгаа хүн бүр ямар нэг байдлаар эстудиантестай холбогдож байгаа нь сонирхолтой. Дараа жил нь Риверт ирж ахин нэг лигийн тайтле авсан ч дараа улирлыг бүтэлгүй эхлүүлээд халагдсан. Өнгөрсөн улиралд Сан Лоренцогийн хамт хүснэгтийн дунлд хэсэгт бичигдээд ажилаа өгсөн. Одоо ажилгүй байгаа.
Боломж:
Шигшээ багт хангалттай урт хугацаанд тоглож шигшээг ахалж байсан болхоор шигшээ багийн талаар хэнээс ч илүү мэднэ.
Дасгалжуулагчийн авьяастай гэдгээ хоёр өөр клубээр лигийн тайтле дараалж хүртэснээрээ баталсан.
Клубын хэмжээнд гайхалтай тактикан байсан. Тоглогч байхдаа ч багийн тактикийг талбайд хэрэгжүүлэгч байсан.
Шигшээ багийн зарим тоглогчидтой хамт тоглож байснаар зогсохгүй өнөөдрийн шигшээг бүрдүүлэх тоглогчидтой харилцоо холбоо сайн.
Сул тал:
Хүчтэй сэтгэлийн хөдөлгөөн. Тоглогч байхдаа ч тэр заримдаа өөрийгөө хянахаа байж алдаа гаргаж хэтэрхий нервтэй байдаг байсан. Дасгалуулагч хүний хувьд бага зэрэг тохиромжгүй авир.
Нэр алдар ихтэй зөрүүд нэгэн болхоор АФА түүнээс болгоомжилж байж мэднэ.
Иймэрхүү нэр дэвшигчид байна даа. Ингээд харахад магадлал хамгийн өндөр нь Руссо л бололтой. Бианки шигшээд ирэхгүй байх, урисан ч… Сабелла болхоор арай л жижигдэх байх, өнөөдөр.
loading...




1t shuu
hahahahha
loading...
ene 100 mal ve manai honin surged irj negd za , hen ch sanal setgegdel ch gej dee nogoo hudlaa heruulee himergui bichleg deer 1.t ch geh shig chi yag mal hahaha
loading...
uul n ehnii gar l sain avaad yavchihaar sanagdla
loading...