Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 2.Сагсан бөмбөг, ҮСБХ » Солилцоо наймаанд сайн ажилласан багууд #2

GD Star Rating
loading...

эхлэл энд

No. 3 — LOS ANGELES LAKERS

2009-10 амжилт: 57-25, бүсдээ 1-р байр, НБА-ын аварга.

Шинээр: Matt Barnes (2 жил, $3.6 сая); Steve Blake (4 жил, $16 сая); Theo Ratliff (1 жил, $1.35 сая); Derrick Caracter (драфт), Devin Ebanks (драфт)

Алдсан: Jordan Farmar (New Jersey); Josh Powell (Atlanta).

Авч үлдсэн: дасгалжуулагч Phil Jackson; Derek Fisher (3 жил, $10.5 сая).

Гол хүн: Эндрью Байнум.
24-хөн настай ч гэмтэл бэртлийн арвин намтартай Байнум ирэх улиралд өнгөрсөн улирлынх шиг багтаа тусалж чадах уу? Өвдөгний хагалгаанаас эргэн ирээд тэр улирлын 65-70 тоглолтонд оролцож чадвал Лейкерст бүсээ тэргүүлэх нь асуудал биш. Бүсээ тэргүүлэхээс гадна шигшээ тоглолтонд талбай дээрээ олон тоглолт хийх ямар давуу талтайг саяын финалаас бид харсан.

Товч дүгнэлт: Бүгд Хитийн төлөө тоглохыг хүсэж байгаа ч Лейкерс хамгийн хүчирхэг баг хэвээр үлдэж байх шиг. Тэдэнд Хитийн адилаар гар нийлэх, нэг баг болох хөгжлийн үе шат хэрэггүй. Өнгөрсөн улирлынхаас хамаагүй сайн нөөцтэй боллоо.

Стив Блейкийн гүйцэтгэл Фармарийнхаас илүүн дээр Тео Ратлифф Байнумын сэлгээг давгүй хийчихнэ. Тэгээд Мэтт Барнес бараг 5 сая долларыг гаргуунд хаяж, Лейкерсийн бага цалинтай саналыг хүлээн зөвшөөрөөд ирсэн.

Эцэст нь Лейкерс Фил Жексоноо авч үлдэж чадсан нь хамгийн чухал. Гэрээний сүүлийн улирлаа дуусгахгүй болих аястай байсан тэрээр 4 дэх удаагаа 3 дараалан аваргалахын төлөө төлөө үлдээд байгаа юм.

No. 4 — UTAH JAZZ

2009-10 амжилт: 52-29, дивизиондоо дэд байp, плей-оффийн 2-р шатанд Лейкерст хожигдсон.

Шинээр: Al Jefferson (Minnesota); Raja Bell (3 жил, $10 сая); Gordon Hayward (драфт).

Алдсан: F Carlos Boozer (sign-and-trade deal with Chicago); G Kyle Korver (signed with Chicago); G Wesley Matthews (signed offer sheet with Portland); C Kosta Koufos (traded to Minnesota).

Гол хүн: Багийн эзэн Грег Миллер.
Грег нь Лэрри Миллерийн хүү бөгөөд эцэг нь 2009 онд нас эцэслэхэд удирдлагыг авсан. Тэр эцгийгээ бодвол багтаа илүү их мөнгө зарцуулах бөгөөд Кубан, Бассийн эгнээнд хэр удаан байж чадахыг харж байя.

Товч дүгнэлт: Өнгөрсөн жил Пол Миллсапт Портлэндийн тавьсан саналыг тэнцүүлж тавьснаар Юта довтлогч Карлос Бузерээ авч үлдэхээр оролдого хийхгүй гэдэг нь илэрхий болсон. Бузерийг Эл Жефферсон орлох бөгөөд тэр ирэх 3 улиралд 42 сая доллар авах юм. Юта ирэх улиралд такс төлнө. Мөн драфтаас авсан залуу тоглогч Гордон Хайвард мэргэн бууч Кайл Корверийг орлож тоглох болно. Ража Белл бол П.Мэттьюсийг хангалттай нөхнө. Гэхдээ 4 жил хамтдаа тоглож, дивизионы аварга, цаашлаад бүсийн аваргын төлөө өрсөлдөж байсан багийн бүрэлдэхүүн мэдэгдэхүйц өөрчлөгдсөн гэдгийн бодож үзвэл Жерри Слоаний хийх ажил, бодож хэрэгжүүлэх зүйл их байна. Ямар ч байсан Кобигийн урилгыг хүлээж аваагүй Ража Белл ирэх улирлын плей-оффт Кобиг хамгаалан тоглож, өрсөлдөөн шөргөөцөлдөөнөө үргэлжлүүлэх байх.

No. 5 — BOSTON CELTICS

2009-10 амжилт: 50-32, дивизиондоо 1-р байр, шигшээд Лейкерст хожигдсонг.

ШИНЭЭР: Jermaine O’Neal (2 жил, $11.6 сая); Avery Bradley (драфт)

Алдсан: Rasheed Wallace (зодог тайлсан); Tony Allen (Memphis);  Shelden Williams (Denver).

Авч үлдсэн: дасгалжуулагч Doc Rivers; Paul Pierce (4 жил, $61 сая); Ray Allen (2 жил, $20 сая); Nate Robinson (2 жил, $9 сая); Marquis Daniels (1 жил, $2.5 сая).

Гол хүн: туслах дасгалжуулагч Лоуренс Фрэнк.
Тим Тибоду бол Селтикст том үүрэг рольтой хүн байсан. Док Риверсийн туслах байсан тэрээр  ирэх улирлаас Буллзийн ахлах дасгалжуулагчаар ажиллана. Селтиксийн 1 секунд ч сарнидаггүй супер хамгаалалт Тимтэй холбоотой. Одоо ирэх улиралд Тимийн ажлыг Л.Фрэнк орлон гүйцэтгэх бөгөөд Док Риверсийн гол туслагч байх юм.

Товч дүгнэлт: Док Риверс, Рэй Аллен, Пол Пирс нар дахин аваргын төлөө тоглохоор нэгдээд байна. Тэд бүгд гэрээгээ сунгасан, эсвэл амралтаа азнасан. Риверс өнгөрсөн улирлыг дуусгаад гэр бүлдээ илүү цаг зав гаргахын тулд дасгалжуулагчийн ажлаа хэсэг орхихоо мэдэгдээд байсан ч бодлоо өөрчиллөө. Үүнд Аллен, Пол Пирсийн нөлөө их байсан гэж тэр хэлсэн. Гарнеттийн хувьд бол тэртээ тэргүй гэрээ нь дуусаагүй байгаа.

Жермайн ирэх улиралд Рашидийг орлож, хамгаалалтанд том үүрэг гүйцэтгэх ёстой. Гэмтэл бэртэлд өртчихгүй бол чадах байх. “Донки” Робинсон, “Шрек” Глен Дэвис болон итгэл хүлээж буй шинэ тоглогч Брэдли нар сэлгээнээс багтаа илүү эрч хүч, цог золбоо өгөх ёстой.

Эцэст нь Селтиксийн ахмадууд гол нь гэмтэлгүй байх хэрэгтэй, ялангуяа Гарнетт. Тэгж чадваас Селтикс аваргын төлөө өрсөлдөх гол багийн нэг байсаар л байх болно.

No. 6 — SAN ANTONIO SPURS

2009-10 амжилт: 50-32, дивизиондоо 2-р байр, плей-оффт 2-р шатанд Санст хожигдсон.

Шинээр: Tiago Splitter (3 жил, $10 сая); James Anderson (драфт).

Алдсан: Ian Mahinmi (Dallas).

Авч үлдсэн: Richard Jefferson (4 жил, $38 сая); Matt Bonner (4 жил)

Гол хүн: Жорж Хилл.
3 дахь улиралдаа тоглох Жорж Хилл өнгөрсөн улиралд Грег Поповичийн итгэлийг олж чадсан. Поп түүнийг маш их сайжирсан гэж олонтаа магтсан бөгөөд энэ нь ч үнэн. Үүнээс болсон уу ямар ч байсан Тони Паркерийн Спэрс дэх ирээдүй тодорхой бус байгаа. Гэрээний сунгалтын асуудалд Паркер хойрго хандаад буй нь түүний Нью-Йоркийн том багт тоглох хүсэлтэй нь холбоотой байж болох. Ер нь Паркер бол Спэрсийн том солилцоонд ашиглаж болох магадгүй ганц тоглогч нь бөгөөд Попович хэрэв Жорж Хиллд бүрэн найдах аваас Паркерийг үдэж болох юм.

Товч дүгнэлт: Данканы эрин төгсөх гэж байгаа. Спэрсийн эзэн Питер Холт 5 дахь аварга цолны төлөө сүүлийн алхамууд хийж байна. Жинобилид, Ричард Жефферсонд их мөнгөний гэрээ санал болгож цаадуул нь ч хүлээж авч үлдсэн. Бас Сплиттерийг авчирснаар хүчирхэгжлээ. Тэр өнгөрсөн улиралд НБА-д тоглоогүй хамгийн шилдэг тоглогч гэж яригдаж байв. Данканы гэрээ 2012 онд дуусна, одоо нас нь явсан ч хуучны юм байгаа. Эгзэг нь таарвал бүсийн аваргын төлөө ч тоглож магадгүй.

үргэлжлэл бий.

GD Star Rating
loading...
Солилцоо наймаанд сайн ажилласан багууд #2, 7.3 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

12 Сэтгэгдэл

  1. SAmgaS says:

    Za duncan maani dahiad gantshan avarga avchaasai. Uul ni ch Manu. Parker 2 gemtel bertelees jaahaan holuur bgaad….Jefferson. Tiago 2 yu chaddagaa hiigeed….Hill. Blair zereg zaluus maani tesreed ogbol ch uul ni Ahlagch maani nom yosooroo buhniig hiigeed l yvchih yum bgaamdaa. Uragshaa Spurs

    GD Star Rating
    loading...
  2. xzbunny says:

    tiimee spurs odo dahiad neg avarga avchaasai. bi san antonio spurs demchigch. sn ch bag sn ch toglogchidtoi. er ni ih taalagddag.

    GD Star Rating
    loading...
  3. 123 says:

    Utah Jazz ygd #4 bgaan ene zun bagaa bur altsan bna shd

    GD Star Rating
    loading...
  4. Chaunsey says:

    Lakers ulam l huchirhegjeed bn shuu Heat hedii 3 superstar bga ch neg bag bolson esehiig bid haraagui SUS yagaad Nba-d togloj uzeegui hund itgel uzuulj bga ni sonin l ym ter tusmaa brazild toglodog zaluud bga ni sonin l ym

    GD Star Rating
    loading...
  5. Fan says:

    humuus yaagaad San Antonio Spurs, Tim Timothy Duncan 2iig demjdegiig yerduusu oilgohgui yum. gehde bi shutdeg demjdeg humuusiig n oilgonoo. hun buriin uzel uur… gehdee minii huviin bodloor duncan ymr ch uzuushtei toglolt bhgui, zugeer l ur dund l hurj bval yug ch hiihed belen hulsnii aluurchin shig l nuhur shd… 2007 onii conference finald NOH-toi hiisen 6 dahi togloltond yaaj novshirsniig medej bn uu? D.Westiin gemteltei nuruu luu n yaaj tohoigooroo huchtei nudarlaa??? iim l adguus shd… harin SAS-s gantshan Manu l uzuushtei toglodog goy toglogch…

    GD Star Rating
    loading...
  6. aaa says:

    AND1 VZEECH TER CHINE AIMAR VZVVSHTE ZDE

    GD Star Rating
    loading...
  7. tolbo says:

    manu delhiin hemeejnii toglogch oort itgel uzuuleh yum bol bagaa delhiin abrag bolgoj chaddag yug bol yugch hiij chaddag. 3 shidne tohno holbono orno hamgail geed hazaj hairahaas busdiig hiideg hundee. garaand gargah heregtei gej boddogiin. Supursiin untarsan toglotiig sergeedeg gol shidtei hundee. Duncan ah chin zugeer torchihson humuusiin negen shuudee. gurab gurab geel shuuraad baina sagsiig 5 hun togoldogiig sanah heregtei humuusee harjil baya. wade james 2 ambiitsaa darj chadbal yumand hurch magadguil yum

    GD Star Rating
    loading...
  8. Ganaa says:

    aaa chi goy helsen shuu…..Fan batsaanaa chi neeree And1 uzeech he he he…Buh sagschid ur dungiin hoinoos l yvdag….Herev uzuushtei toglolt…Stat ed nariig hooh ni chuhal bsan san bol LBJ23..Wade..Bosh nar yuunii tuld negdeh be deeeeeee huuuhdeeeeee….Hojih turuuleh bogj zuuh ni l hamgiin chuhal shuu dee……Kobe manu-g tsohison…Howard Rondo-g unagasan geed l teneg yum bichbel hench bichne shuuu….NBA-iin tamirchdaas er hunii huvid hundelj yvdag tamirchin gej asuuhad 50-aas deesh huvi ni gantshan Duncaniig nerlej l bsan yum….2006 ond shuu muuu yuuugaaa ch medehgui nusan batsaaaaaaaaaan

    GD Star Rating
    loading...
  9. hudlaa paldigantsgaa. Heat hojigdnoo

    GD Star Rating
    loading...
  10. SAmgaS says:

    KG#5 Andaa teneg uu…Heat medeej hojigdonoo gehdee ternees hed dahin ih hojino…Ene delhii deer ogt hojigddoggui bag haana bna heleedehdee…Ymarch sportiin ali ch ornii league-t tiim teneg yum bdagguin…..Heat hojigdoh ni todorhoi..chi teneg uu

    GD Star Rating
    loading...
  11. JO says:

    jermaine oneal bostond bnaa bna uul ni ih sn bsn gants duncaniig chin darj bsn hun shde awarga gants ch udaa bolow awchihwal……….tm ee all

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: