Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг » Раулын дебут ялалтаар өндөрлөлөө

GD Star Rating
loading...

Раул шинэ багтаа анхны тоглолтоо хийлээ. Бундеслигийн шинэ улирлын өмнөх нөхөрсөг тэмцээн болох ”Лига Тотал” цомын хагас шигшээд Шальке – Гамбург багууд оноолт таараад байсан. Энэ тоглолтонд Раулыг оролцуулах бодолгүй байсан ч өөрөө хүссэн учраас түүнийг талбайд  гаргасан гэж Феликс Магат тоглолтын дараа ярьжээ.

Гамбургт Раулын эртний анд Рүүд ван Нистелрой тоглож байгаа. Хөлбөмбөгийн нэгэн цаг үеийг эзэлсэн агуу 2 тамирчны тулааныг харах гэсэн үзэгчид Велтинс Аренаг дүүргэсэн байв. Раул дебут гоолоо энд оруулах дөхсөн ч Ракитичийн чөлөөт цохилтыг халь мөргөөд өнгөрсөн. Үүнээс гурван минутын дараа Кристоф Метцельдерийн арагшаа өгсөн дамжуулалтыг Нистелрой тасалж тоглолтын эхний гоолыг оруулсан.

Магат энэ гоолын талаар ”Энэ бол үнэхээр хайхрамжгүй гоол байсан. Гэхдээ бид сэтгэлээр уналгүй тоглолтыг цааш үргэлжлүүлэх ёстой гэдгээ мэдэж байлаа” гэжээ. Эхний хагаст Эду, Раул нарт тоог тэнцүүлэх боломж олдсон ч ашиглаж чадаагүй. Гэхдээ эцсийн эцэст санасандаа хүрч Раул эхлүүлсэн довтолгоог
Эду  гүйцээж тэнцээний бөмбөгийг Гамбургийн хаалганд оруулж чадсан юм. Энэ гоол ороод нэг их удаагүй байтал Шалькегийн Жермайн Жонес 16-гийн гаднаас маш хүчтэй цохилтоор дахин нэг гоол оруулж багтаа хожлыг бэлэглэжээ.

Гамбургийн менежер Армин Ве ”Тэд ялалт авах эрхтэй. Энэ ялагдал бидэнд сурах зүйл их байгааг харууллаа. Гэхдээ ямар ч байсан бид  муугүй байсан” хэмээжээ.

Schalke: Schober – Uchida (Moritz 31′), Höwedes (Papadopoulos 31′/Matip 41′), Metzelder, Hao – Kluge (Jones 47′), Rakitic – Farfan, Baumjohann (Jendrisek 47′) – Raul (Gavranovic 57′), Edu
Hamburg: Rost – Diekmeier (Benjamin 31′), Demel, Westermann (Rozehnal 50′), Ze Roberto) – Jarolim, Rincon (Tesche 31′) – San (Castelen 31′), Kacar, Pitroipa (Choupo-Moting 47′) – Van Nistelrooy
Гоол : 0-1 Van Nistelrooy (6′), 1-1 Edu (42′), 2-1 Jones (49′)
Шүүгч: Kinhöfer (Herne)

GD Star Rating
loading...
Раулын дебут ялалтаар өндөрлөлөө, 9.3 out of 10 based on 3 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Alia says:

    Raúl goal hiih dohson do dohson

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: