loading...
Испаний Барселон хотод 20 дахь удаагийн хөнгөн атлетикийн ЕАШТ үргэлжилж байна. Испаний хотуудаас анх удаа Каталоны нийслэл энэ нэр хүндтэй тэмцээнийг зохион байгуулж байгаа бөгөөд одоогоор ихэнхи төрлүүдийн медальтнууд тодроод байна. Энэ удаагийн Европын аваргад нийт 50 орны 1,368 тамирчид оролцож байгаа. ОХУ-ын баг 105 тамирчидтай ирсэн бол зохион байгуулагч Испаничууд 88 тамирчдыг сойсон.
Медалийн хүснэгтийг хөнгөн атлетикийн арвин түүхтэй Оросын багийнхан 21 медальтай тэргүүлж байгаа. Тэд нийт 8 алтан медалийг хүртээд байгаа бөгөөд 5-ыг нь эмэгтэйчүүдийн гүйлтийн төрөлд хүртсэн. Эмэгтэйчүүдийн 400, 800 метр болон 400, 3000 метрийн саадтай, 20 км-ийн спорт алхааны төрлүүдэд Оросын бүсгүйчүүд шилдэг нь байж бүх алтан медалийг цуглуулсан. Энэ удаагийн Европын аваргад оросын шилдэг тамирчин Елена Исинбаева оролцоогүй. Гэхдээ Оросууд алтан медалиа алдаагүй бөгөөд Светлана Феофанова 4.40 метр дээгүүр харайж эх орондоо ээлжит алтыг бэлэглэсэн юм.
Оросын багийн араас Их Британий хөнгөн атлетикчид жагсаж байна. Тэдний энэ амжилтанд эрэгтэйчүүдийн 5000 , 10000 метрийн гүйлтэд түрүүлж давхар цохилт хийсэн Мо Фарагийн гавьяа их. Сомали гаралтай энэ залуу Гётеборгт зохиогдсон өмнөх ЕАШТ-ээс 5000 метрийн гүйлтэд мөнгөн медаль зүүж байсан юм. Тэр үед Фарагийн өмнө орж алтан медаль хүртэж байсан Испаний Хесүс Эспана энэ удаа ч 5000 метрийн төрөлд хүчтэй тэмцлийг өрнүүлж Фарагаас 2 секундын алдагдалтай барианд орсон юм.
Гайхалтай ялалтынхаа дараа Фара ”Хэлэх үг үнэхээр олдохгүй байна. Би энэ амжилтанд хүрэхийн тулд маш их хөдөлмөрлөсөн. Гэхдээ л 2 алтан медаль хүртэнэ гэж үнэхээр бодоогүй. Дөрвөн жилийн өмнө би Хесүс Эспанад ердөө секундыг найм хуваасны дайтай хугацаагаар дийлдэж мөнгөн медаль хүртэж байсан. Тэр мөч тэмцээний өмнө миний толгойноос гараагүй. Тиймээс уралдааны турш цаг руугаа хараад түүнээс хэр хол байгаагаа шалгаж байлаа. Барианд түрүүлж орсондоо нэг хэсэг итгээгүй шүү” гэжээ. Хамгийн сүүлд 1990 оны ЕАШТ-д Италийн С.Антибо 5000 болон 10.000 метрийн төрөлд давхар цохилт хийж байсан юм.
Хөнгөн атлетикийн хамгийн сонирхол татдаг төрөл болох 100 метрийн гүйлтэд Франц, Германчууд давамгайлсан. Эрэгтэйчүүдийн 100 метрийн төрөлд Францын 20 настай залуу тамирчин Кристо́ф Леме́тр 10.11 секундын амжилтаар тэргүүлсэн. Кристо́ф мөн 200 метрийн төрөлд ч хэн нэгнийг урдаа оруулалгүй 20.37 секундын амжилтаар тэргүүлжээ. Лондоны олимпод Францчууд энэ залуугаас их зүйлийг хүлээж байгаа нь лавтай.
Эмэгтэйчүүдийн 100 метрийн төрөлд Германы Верена Сайлер хувийн дээд амжилтаа эвдэж 11.10 секундын амжилтаар түрүүлсэн. Харин 200 метрийн төрөлд Мириам Сомаре мөн хувийн дээд амжилтаа тогтоож 22.32 сек-ээр тэргүүлсэн. Өнөөдөр ЕАШТ-ий сүүлчийн өдөр бөгөөд үлдсэн төрлүүдийн ялагчид тодрох болно.
| Медалийн хүснэгт | |||||
|---|---|---|---|---|---|
| # | Орон | Алт | Мөнгө | Хүрэл | Нийт |
| 1 | 8 | 6 | 7 | 21 | |
| 2 | 6 | 6 | 4 | 16 | |
| 3 | 6 | 2 | 4 | 12 | |
| 4 | 3 | 4 | 4 | 11 | |
| 5 | 2 | 1 | 1 | 4 | |
| 6 | 2 | 0 | 0 | 2 | |
| 7 | 1 | 3 | 1 | 5 | |
| 8 | 1 | 2 | 4 | 7 | |
| 9 | 1 | 2 | 1 | 4 | |
| 10 | 1 | 0 | 1 | 2 | |
Медаль хүртсэн тамирчид
Эрэгтэй
| Төрөл | Алт |
Мөнгө | Xүрэл |
| 100 м | Франц |
Их Британи |
Франц |
| 200 м | Франция |
Их Британи |
Франц |
| 400 м | Бельги |
Их Британи |
Их Британи |
| 800 м | Польш |
Их Британи |
Польш |
| 1500 м | Испани |
Герман |
Испани |
| 5000 м | Их Британи |
Испани |
Азербайджан |
| 10000 м | Их Британи |
Их Британи |
Итали |
| Марафон | |||
| 110 м халхалттай | Их Британи |
Франция |
Унгар |
| 400 м халхалттай | Их Британи |
Их Британи |
Украин |
| 3000 м с саадтай | |||
| 4х100 м | |||
| 4х400 м | |||
| Cпорт алхаа 20 км | ОХУ |
Итали |
Португали |
| Cпорт алхаа 50 км | Франц |
Польш |
ОХУ |
| Уртын харайлт | |||
| Гурвын харайлт | Их Британи |
Румын |
Франц |
| Өндрийн харайлт | ОХУ |
ОХУ |
Их Британи |
| Тулгууртай харайлт | Франц |
Украин |
Польш |
| Бөөрөнцөг түлхэлт | Белорус |
Польша |
Германия |
| Жад шидэлт | Норвег |
Герман |
Финлянд |
| Диск шидэлт | |||
| Зээрэнцэг шидэлт | Словак |
Итали |
Унгар |
| Арван төрөлт | Франц |
Нидерланд |
Белорус |
Эмэгтэй
| Төрөл | Алт | Мөнгө | Xүрэл |
| 100 м | Герман |
Франц |
Франц |
| 200 м | Франц |
Украин |
ОХУ |
| 400 м | ОХУ |
ОХУ |
ОХУ |
| 800 м | ОХУ |
Нидерланд |
Их Британи |
| 1500 м | |||
| 5000 м | |||
| 10000 м | Турk |
ОХУ |
Португали |
| Марафон | Литва |
ОХУ |
Итали |
| 100 м халхалттай | Турk |
Ирланд |
Герман |
| 400 м халхалттай | ОХУ |
Болгар |
Их Британи |
| 3000 м
саадтай |
ОХУ |
Испани |
ОХУ |
| 4х100 м | |||
| 4х400 м | |||
| Cпорт алхаa 20 км | ОХУ |
ОХУ |
ОХУ |
| Уртын харайлт | Латви |
Португали |
ОХУ |
| Гурвын харайлт | Украин |
Итали |
Бельги |
| Өндрийн харайлт | |||
| Тулгууртай харайлт | ОХУ |
Герман |
Герман |
| Бөөрөнцөг түлхэлт | Белорус |
Белорус |
ОХУ |
| Диск шидэлт | Хорват |
Румын |
Польш |
| Жад шидэлт | Герман |
Герман |
Чех |
| Зээрэнцэг шидэлт | Герман |
Россия |
Польш |
| 7 төрөлт | Их Британи |
Украин |
Герман |
loading...




Светлана Феофанова 4.75 ì äýýã¿¿ð õàðàéæ Åâðîïûí àâàðãà áîëñîí.
loading...
Энэ Жессиза Эннис гэдэг чинь их сайн тамирчин шүү. Ялангуяа гүйлтийн төрлүүд дээрээ их сайн. Эмэгтэй Геркулес.
loading...