loading...
Фабио Аурелио 2 сарын дараа Ливерпульд эргэн ирлээ. Бразил хамгаалагчын Улаануудтай байгуулсан гэрээ 5 сарын төгсгөлд дуусаж чөлөөт агент болоод байсан юм. Харин Рой Хожсон түүнийг дахин Анфиелдэд авчирч тоглуулахаар шийджээ.
Хожсон энэ талаар ”Би клубын удирдлагад Аурелиог шинэ багтай болсон байсан ч хамаагүй түүнтэй уулзмаар байна гэж хэлсэн. Харин түүнийг ямар нэгэн багт очоогүй гэдгийг нь мэдмэгцээ эргүүлж авчрахаар шийдсэн. Зөвхөн би ч биш клубын бусад ажилчид ч түүнийг дахин ирсэнд баяртай байгаа. Фабиогийн форм ч гэсэн дажгүй байна билээ” гэжээ.
Аурелио 2006 онд Испаний Валенси клубээс Анфиелдэд ирж байсан юм. Өнгөрсөн хугацаанц тэрээр 110 тоглолтонд Улаануудын төлөө оролцож 4 гоол оруулсан. Сонирхуулахад 2008 оны аваргуудын лигийн хагас финалд Ливерпуль – Челси багууд оноолт таарахад Жо Жоул Аурелиог хүнд бэртээж байсан юм. Харин одоо эдгээр тоглогчид нэг багт хэрхэн зохицож тоглох нь сонирхол татаж байна.
”Энэ бүхэн яг л би анх удаа Ливерпультай гэрээ байгуулах гэж байгаа юм шиг санагдаж байна. Шинэ босстойгоо би шинэ амжилтын төлөө тэмцэх болно. Миний зорилго бол багаа өнгөрсөн улиралаас илүү өндөр амжилтанд хүргэх. Бид бүгдээрээ үүнд итгэлтэй байна” хэмээн Аурелио ярьжээ.
loading...




Eooo yamar ih bayartai bnaa bi chini hoinoos ih haramssishv! aurelio bol gaihamshigtai master damjulalt, tsohilt nter n bol gaihamshig. Ergeed tawtai moril amjilt hvsie. Joe cole oos ilv chamd bayartai bnashv
loading...
aurelio sain toglogch yavahaar ni gaihsan shuu , avah bag oldooguin gsen sonin ym , sain l biz
loading...
Za ingeed Zuun jijuugiiN togloch bolchihloodoo ashgui dee uneheer sain toglogch shuu Bi liverpoold hairtai
loading...
Sonin l yum da dajgui sain toglogch choloot agent boltson bhad ni avah bag oldoogui gej hudlaa bha ooroo l golson bh
loading...
Saihan medee bna shuu gertee tawtai moril AURELIO hamtdaa yalaldand hurtsgeeye…. chi hezee ch gantsaaraa alhahgue
loading...