loading...
ОУ-н сагсанбөмбөгийн холбооноос удахгүй эхлэх 16 дахь удаагийн сагсанбөмбөгийн ДАШТ-д зориулж ‘My FIBA Jersey’’ хэмээх үйл ажиллагааг Facebook сайт дээр эхлүүлжээ. Хэрвээ та Facebook-д бүртгэлтэй бол http://www.facebook.com/FIBAWorld хаягаар орж энэ жилийн ДАШТ-д оролцож байгаа 24 багуудаас өөрийн дэмжиж байгаа багийнхаа жерсин дээр нэрээ бичүүлэх боломжтой болж байна. Мөн мэдээж хэрэг дуртай дугаарынхаа хамт. Энэ үйлчилгээг эхлүүлээд ердөө цаг ч хүрэхгүй хугацааны дотор 2,000 гаруй жерси ”эзэндээ” очсон гэнэ. FIBA нь энэ зүйлийг хийснээрээ ирж буй ДАШТ-ий уур амьсгалыг хүмүүст мэдрүүлэх мөн хамгийн олон дэмжигчтэй шигшээг шалгаруулах юм байна. FIBA-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Патрик Бауман ”Манай холбооноос анх удаа Facebook дээр ямар нэгэн арга хэмжээ зохиож байгаа нь энэ. Хүмүүст маш их хүрч байгаа нь илт мэдрэгдэж байгаа. Яахав тэмцээн эхэлтэл багууд хоорондоо өрсөлдөж л байг л дээ” гэжээ.
8 сарын 28-наас 9 сарын 12 хүртэл Туркийн 4 хотод сагсанбөмбөгийн ДАШТ явагдах болно. Анкара, Истанбул, Измир, Кайсери хотуудад тэмцээн болох бөгөөд урьдчилсан байдлаар 350,000 гаруй үзэгчид тэмцээнийг үзэх гэнэ. Мэдээж хэрэг дэлхий даяар сая сая сагсанбөмбөгийн фенүүд тоглолт бүрийг шимтэн үзнэ. Нийт 80 тоглолт явагдсаны эцэст 2010 оны ФИБА-гийн ДАШТ-ий аварга тодрох бөгөөд тэмцээнд түрүүлсэн баг 2012 оны Лондонгийн олимпийн эрх шууд авах болно.
loading...




YAMAR HAYAGAAR SHUUD UZEJ BOLOH WE
loading...
Xaxa Өмсгөл хийгээд өөрийнхөө мессэнжэр аватар дээр тавьцан.
Хээе Ти Мак яасын бол
loading...
TnX
loading...