Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Английн хөлбөмбөг, Арсенал, Челси » Премьер лигийн багуудын өмсгөлийг шинжихүй

GD Star Rating
loading...

Хөлбөмбөг сонирхогчид шинэ улирал эхлэхийг тэсэн ядан хүлээж байгаа байх. Хоёр долоо хоногийн дараа Английн премьер лигийн шинэ улирал эхэлнэ. Ингээд та бүхэнд шинэ улиралд багуудын өмсөх өмсгөлийг цувралаар танилцуулья.

Арсенал

Aрсеналын шинэ өмсгөл 70-аад оны жерси шиг энгийн дизайнтай болжээ. Ханцуй, богино өмд, оймс гээд бүгд цагаан өнгөтэй харин өмсгөлийн их бие улаан өнгөтэй. Яг л дөрвөн жилийн өмнөх шиг.  Буучдын сайтад бичсэнээр бол 1971  оны дубль хийдэг улиралд тэд ийм өмсгөл өмсөж байсан юм байх. Тухайн үед Арсеналчууд дээд лигт доминант байсан болохоор тэр үеийг эргүүлэн авчрахыг бэлгэдсэн ч байж мэдэх юм.

NIke-аасхэрэгжүүлж байгаа төсөл ёсоор полиэфирийн мяндасыг Арсеналын өмсгөлийг үйлдвэрлэхэд ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл дахин боловсруулсан хуванцар сав Арсеналын шинэ өмсгөлийн материалд орсон гэсэн үг. Валкотт шинэ өмсгөлийн талаар ”Өнгө нь нилээд хуучны юм. Энэ өмсгөлийг дахин боловсруулсан хуванцар саваар хийсэн гэсэн. Гэхдээ хамгийн гол нь биед  эвтэйхэн байх нь л чухал шүү дээ. Надад лав сайхан л байна” гэсэн байна. Багийн логоны ар талд ‘Victoria Concordia Crescit’ (‘Victory Through Harmony’.) гэсэн багийн уриаг шивсэн байдаг. Магадгүй шинэ өмсгөл нь тэднийг шинэ амжилтанд хөтлөх урам зоригийг бэлэглэх байх.

Астон Вилла

Хоёр жил Астон Виллагийн өмсгөл дээр байрласан Acorns хүүхдийн асрах газар энэ улирлаас өөрчлөгдөж Киприйн FxPro санхүүгийн байгууллагын нэр тэдний өмсгөлийг чимэх боллоо.

Клубын түүхэн дэх хамгийн өндөр үнэтэй гэрээг тэд байгуулсан бөгөөд ирэх 3 улиралд Астон Виллатай хамтран ажиллана.

Фулхэмчүүд тэдэнтэй адилхан спонсортой ч энэ улирлаас Вилла цагаан өнгийн away өмсгөлгүй болсон учраас санаа зовох хэрэггүй. Мартин О ‘Неилийн цэргүүд өнгөрсөн улирлын 6-р байрын амжилтаа ахиулахаар шинэ өмсгөлтэйгээр эргэн ирлээ.

Айлын талбайд Виллачууд Сидвелийн өмссөн бараан өнгийн жерситэй тоглох болно.

Бирмингэм сити

Бирмингэмчүүд түрүү улиралд 9-р байранд орж сүүлийн 51  жилийн хамгийн оргил амжилтаа үзүүлсэн. Мэдээж топ багуудтай харьцуулахад энэ амжилт инээд хүрмээр зүйл боловч жижиг багуудын зовлонг тэд ойлгохгүй нь мэдээж. Тэгэхээр Цэнхэрүүд шинэ улирлын өмсгөлөө сонгохдоо маш ардчилсан аргыг хэрэглэсэн.

Клубын удирдлага 4 өөр өмсгөлийн загвар гаргаад фенүүдийнхээ дунд санал асуулга явуулж хамгийн олон санал авсан өмсгөлийг өмсөхөөр болсон. Ингээд нийт оролцсон фенүүдийн 33 хувийн саналаар тэргүүлсэн өмсгөл та бүхний өмнө байна. Тэдний шинэ жерсиг уламжлал ёсоор Umbro  бус харин Хятадын Xtep компани хийсэн.

Бирмингэмчүүд ирэх 5 жилд энэ компаний хийсэн өмсгөлийг өмсөх бөгөөд нийт 7.8 сая фунтын гэрээ байгуулсан юм. Премьер лигийн багуудаас анх удаа Бирмингэм ийнхүү Хятадын компаний өмсгөл өмсөх болсон нь санамсаргүй хэрэг биш. 2007 онд тус багийн хувьцааны 29.9 хувийг Хон-Конгийн бизнесмен Карсон Юүнг худалдан авсан бөгөөд улмаар 2009 онд Бирмингэмийг бүхлээр нь өөрийн болгосон . Шинэ эзэндээ Бирмингэмийн фенүүд нилээд ам сайтай байгаа сурагтай.

Блекберн Роверс

Блекберний шинэ эвэй өмсгөлийг араас нь харах юм бол МанЮ-гийнхтэй андуурч мэдэхээр болж. 2009-2010 оны улиралд Роверс айлын талбайгаас ердөө гурван удаа л ялалт авсан учраас энэ удаа зочилж тоглохдоо илүү эрч хүчтэй өнгийг сонгохоор шийджээ. Үндсэн өмсгөлийн хувьд зах нь бага зэрэг өөрчлөгдсөнийг эс тооцвол бараг хэвээрээ. Дизайн нь энгийн.

Блекпүл

Шинэ багаас их зүйл хүлээх нь дэмий л дээ ер нь. Амжилтын хувьд ч өмсгөлийн хувьд ч ялгаагүй. Дасгалжуулагч Иан Холлоуэй тэднийг 1971 оноос хойш анх удаа дээд лигт эргүүлсэн авчирч альхэдийнэ баатар болоод байгаа.

Гэхдээ түүнд топ түвшинд тоглоход шинэ тоглогчид, хүчтэй бүрэлдэхүүн хэрэгтэй болох нь ойлгомжтой. Одоогийн байдлаар Иан  үндсэн бүрэлдэхүүний 6 тоглогчоо ийш тийш нь явуулж оронд нь нэг ч тоглогч авсангүй. Үүнийгээ тэр ”Премьер лигт тоглоно гэдэг зөвхөн их мөнгө олохын нэр биш. Зарим нэг тоглогчид өөрийгөө дээгүүр тавьж мөнгөний төлөө их хөөцөлдөж байгаа нь надад таалагдахгүй.

Тэдэнтэй зууралдаж байдаг зав ч алга” гэсэн. За тэгэхээр эргээд өмсгөлдөө орьё. Карбрини компаний үйлдвэрлэсэн гэгээлэг улбар шар жерси. Дээд лигт тоглох болсонтой нь холбогдуулан цөөнгүй спонсорууд тэдэнтэй холбоо барьсан ч Wonga.com энэ уралдаанд ялсан. Улбар шар өмсгөлд дуртай фенүүд байвал тэднийг дэмжээрэй .

Болтон

За тэгэхээр өнгөрсөн улирлын өмсгөлийг бодох юм бол бас ч гэж муугүй ээ. Гэхдээ Reebok л хийсэн хойно Nike,Адидастай харьцуулах гээд яахав.  Болтоны шинэ өмсгөл хамгийн эхэнд өнгөрсөн 4 сард албан ёсоор танилцуулагдсан. Reebok-ийнхан бусдаас онцгойрох гэж нилээд хичээсэн нь харагдаж байгаа ч хайнга хандсан зүйл цөөнгүй байна аа. Юуны түрүүнд зах нь их сонин байгааг та бүхэн харж байна. Ямар учиртай нь мэдэгдэхгүй захын судал бараг суга хүртэл үргэлжилнэ.
Энэ өмсгөлийг үйлдвэрлэхдээ Reebok сүүлийн үед ихээр ашиглагдаж байгаа Play Dry технологийг нэвтрүүлсэн. Nike, Adidas-ийн нэвтрүүлсэн энэ технологи нь өмсгөлийг хурдан хатаадаг учраас нэг их нордоггүй давуу талтай.
Багийн логог оёолгүй шууд хэвлэсэн нь фенүүдээс шүүмжэл дагуулж байгаа гэх.
Харин үйлдвэрлэгчид үүнийгээ спонсорын нэрийг ч гэсэн адилхан л хэвлэсэн шүү дээ гэж тайлбарлах ажээ.

Челси

Энэ зурган дээр Лампс, Терри хоёр тэгж их ууртай гарсан байна уу, эсвэл шинэ өмсгөл нь тэднийг ийм харагдуулж байна уу.
Цэнхэрүүдийн шинэ өмсгөлд нэмэгдсэн зүйл нь зах болон ханцуй, богино өмдөнд улаан эмжээр хийгдсэн байгаа. Энэ бол анх удаа тэдний өмсгөлд улаан өнгө орсон тохиолдол биш.

Анх 1953 онд Челси клубын эмблемийг шинээр хийж өмсгөлд улаан өнгийг нэвтрүүлж байсан. Дараа нь 1959 онд өмсгөлийн оймсыг улаан өнгөтэй болгож байсан байна. Хамгийн сүүлд Челсигийн өмсгөлд улаан өнгө орж байсан нь 1994–95 оны улирал. Үндсэн өмсгөлийг 4 сарын 15-нд танилцуулсан бол хоёрдугаар өмсгөлийг 7 сарын 15-нд танилцуулсан.

Хар өнгөн дээр улбар шар босоо судлуудатай.
Үндсэн өмсгөлийн хувьд өнгөрсөн улирлын өмсгөлд байсан ”хөхөвч” шиг зүйл алга болж бараг зэрэг бариу болсон учраас илүү ретро стилийн харагдаж байна. 3-р өмсгөлийг одоогоор танилцуулаагүй байгаа.

Эвертон

Үндсэн өмсгөлийн хувьд хуучин цагийн цулгай цэнхэр өнгө эргэн ирж V хэлбэрийн захгүй хийгдсэн байна. Ливерпулийн цэнхэрүүд 2009 оноос Францын Le Coq Sportif компаниар өмсгөлөө хийлгэж байгаа. Өмсгөлийн зүүн талд байгаа Азарган тахианы зургийг анзаарсан уу. Тэр бол компаний лого.
Хоёрдугаар өмсгөл ягаан өнгөтэй хийгдсэн нь зарим нэгнийг гайхахад хүргэсэн. Мэдээж хэрэг хөлбөмбөмбөгийин ертөнцөд энэ анх удаа биш. Барса, Палермо, Севилья гээд багууд ягаан өмсгөлөөр гангарч байсан. Гэхдээ Будант Албионд ийм зүйл тохиолдож байсан нь ховор.
Эвертоны фенүүд ч энэ шинэ өмсгөлд тийм ч таатай хандахгүй байгаа байх.
Спонсорын хувьд 2004 оноос хойш Тайландын ThaiBev компаний нэр тэдний өмсгөлийг чимж байгаа.

Фулхэм

Сонгодог хар захтай цагаан өмсгөл. Тэднээс үүнээс илүүг шаардаад хэрэггүй л болов уу. LG-тэй байгуулсан гэрээ нь дуусаж Киприйн FxPro санхүүгийн байгууллагын нэр (Виллатай адилхан) өмсгөл дээрээ тавьсан.

Хоёрдугаар өмсгөл нь хар канттай цулгай улаан байгаа.
Өнгөрсөн улиралд клубын түүхэн дэх хамгийн оргил амжилтаа үзүүлж Европын лигийн финалд шалгарсан хэдий ч үүнийгээ давтах итгэл хомс байна.

Учир нь тэдний амжилтын гол түлхүүр Рой Хожсон Ливерпульд очсоноос гадна Египет эзэн нь солилцоо наймаанд нэг ч фунт гаргаагүй л байна. Марк Хьюзийг муу мэргэжилтэн гэж болохгүй ч Ман сити дэх хар дурсамж нь арилаагүй байгаа.

Ньюкэсл

Шаазгайнуудын алдарт хар-цагаан судалтай өмсгөлийг дахин харах болсондоо баяртай байна. Шинэ улирал, шинэ лиг, шинэ өмсгөл гээд тэд бүхнийг шинээр эхлэх гэж байна. Өмсгөлийг нь үйлдвэрлэсэн Пумагийнхан хэлэхдээ энэ өмсгөл маш хөнгөн бөгөөд агаар маш сайн нэвтэрдэг материалаар хийгдсэн гэсэн. Сайн л байна.
Өмнө нь тэдний өмсгөлийг Адидас хийдэг байсныг сануулья.  Крис Хьютон (Ньюкэслийн дасгалжуулагч) ”Пумагийн шинэ өмсгөл үнэхээр сайхан болжээ. Манай тоглогчид ч үүнийг өмсөж талбайд гарахдаа баяртай байх болно. Шинэ цагаан-хар өмсгөл ирэх болгонд бид баяртай байдаг. Фенүүдэд ч гэсэн энэ таалагдах байх” гэсэн байна. Доод лигт өмссөн өнгөрсөн улирлын өмсгөлтэй нь харьцуулвал захтай болж V хэлбэрийн түгээмэл хүзүүтэй болсон. Өөр тэгээд онц юм алгадаа. Сүүлийн 120 жилийнхтэй л адил цагаан-хар цагаан хар.
Хоёрдугаар өмсгөл нь цулгай цэнхэр харин гурав дахь нь цагаан өнгөтэй.

үргэлжлэл бий …

GD Star Rating
loading...
Премьер лигийн багуудын өмсгөлийг шинжихүй, 9.7 out of 10 based on 6 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

9 Сэтгэгдэл

  1. Junior says:

    Хэхэ их дажгүй нийтлэл болж. Ялангуяа тэр Челси дээр:
    “Үндсэн өмсгөлийн хувьд өнгөрсөн улирлын өмсгөлд байсан ”хөхөвч” шиг зүйл алга болж бараг зэрэг бариу болсон учраас…”
    гэсэн хэсэг нь

    GD Star Rating
    loading...
  2. anar says:

    Chelsea-gin omsgol hamgiin goy n bolson bnaa….busdaasaa arai l iluu goy haragdaj bnaa …

    GD Star Rating
    loading...
  3. mandakh says:

    medeej arsenal-n umsgul hamgiin tas bna

    GD Star Rating
    loading...
  4. javkaa says:

    chelsea-g ene 2 neeree unen tasarhai haragdahiimaa
    arsenal bas goe bna

    GD Star Rating
    loading...
  5. deegii says:

    Arsenal goy haragdaj bn bermingham bas goy bn shd bolje bolj

    GD Star Rating
    loading...
  6. ynwa says:

    Liverpooliin new jersey g taviach hamgiin goy ni new logo Standard Chartered away 3rd ntr ni tasarhain blee

    GD Star Rating
    loading...
  7. ene newcastle chelsea 2iin umsgul tasarchije arsenaliih bas ih dajgui nudend dulaahan aygu hunguhun engiin haragddag bolj!

    GD Star Rating
    loading...
  8. ARSENAL says:

    Багуудын шинэ өмсгөл гоё байна. Арсеналын өмсгөл хуучнихаа Henry, Bergkamp, Toure, Cambell, A.Cole, Hleb, Rocisky дахин санагдуулж байх чинь харахад хүртэл гоё юм.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: