loading...
Марк Уэббэр Унгарийн гран-прид түрүүлснээр энэ жилийн ДАШТ-ийн 4 дэх ялалтаа авч, ДАШТ-ийг хувийн дүнгээр тэргүүлэх болов. Уэббэр 161 оноотой болсон бол барианд орж чадаагүй ЛьюисХэмилтон 157 оноотой үлджээ.
Унгарын байрлал тогтоох уралдаан болон бэлтгэлүүд дээр Ред Булл, тэр дундаа С.Феттель үнэхээр илт хурдан байв. Байрлал тогтоох уралдаанд л гэхэд 3 дахь хурдан цаг үзүүлсэн Ф.Алонсогоос бүхэл бүтэн 1.2 секундээр илүү байсан.
Гараанаас Феттель 1-р байраа хадгалсан бол Уэббэр 2-р байраа Алонсод алдсан болно. Ер нь 3-р байрны хэсгийн зам цэвэр тул Алонсо бараг ашигтай байр эзэлсэн гэхэд болохоор. Уэббэрийг түрүүлээд зогсоогүй Феттельтэй ч зэрэгцэж ирсэн юм.
Феттель тойрог бүрт л Алонсогоос холдож, зөрүүг 10 гаруй секунд болгоод байсан ч 14 дэх тойрогт Витантионо Лиуццигээс болж, зам дээр аюулгүйн машин гарч ирснээр энэ зөрүү үгүй болсон. Аюулгүйн машин гарч ирсэн тул Феттель замын хязгаарлалтыг даван питлэйн лүү орсон бөгөөд үүнээс болж зохион байгуулагчид Феттелийг торгосноор бүр 3-р байр хүртэл ухарсан юм.
Энэ үед бараг бүх нисэгч питэд орсон ч 3-р байранд байсан Уэббэр л ганцаараа питэд ороогүй, том алдлаа гэж бодож байсан ч харин ч хожжээ. Тэр ердөө 1 удаа л питэд орох тактик хэрэглэсэн нь үр дүнгээ гайхалтай өгсөн. Уэббэр зөөлөн дугуйтай 43 тойрог ажрахгүй явсан юм.
Бүх нисэгчид питэд орж байх үеэр Кубица болон Сутил нар мөргөлдөх хооронд Росбергийн дугуй салж “нисэн” механикуудын дээрээс золтой л буугаагүй.
Феттель Алонсогоос хурдан байсан ч 30 тойрог ард нь явсан, дайралт ч хийж чадаагүй.
Ф.Масса 4-т орсон бол В.Петров 5-д орж, 10 оноо өөртөө нэмж, бахдам амжилт үзүүлсэн байна. Хюлькенберг ч гэсэн өөрийнх нь хувьд өндөр амжилт болох 6-р байр эзэлжээ.
Онооны сүүлийн байр болох 10-г Р.Баррикелло гуядаж авсан. Экс хамтрагч М.Шумахерийг тэрээр 66 дахь тойрогт гүйцэж түрүүлсэн бөгөөд Шумид нэлээн шахуулж, золтой л ханатай наалдчихаагүй. Шуми энэ үйлдлийнхээ төлөө дараагийн уралдаанд 10 байр ухрах торгууль хүлээсэн гэж байгаа.
Уралдааны үр дүнд Уэббэр, Алонсо, Масса, Петров гээд олон нисэгч сэтгэл хангалуун үлдсэн бол С.Феттель хамгаас баргар байлаа. “Намайг яагаад торгосныг би ойлгоогүй. Миний холбоо болохгүй байсан тул би юу ч сонсоогүй” гэжээ.
Дараагийн гараа 8 сарын 29-нд Бельгид болно.
Унгарийн Гран-при.
1. Марк Уэббер (“Ред Булл”) – 1:27,208
2. Фернандо Алонсо (“Феррари”) + 17,8
3. Себастьян Феттель (“Ред Булл”) + 19,2
4. Фелипе Масса (“Феррари”) + 27,4
5. Виталий Петров (“Рено”) + 73,1
6. Нико Хюлькенберг (“Уильямс”) + 76,7
7. Педро де ла Роса (“БМВ-Заубер”) – 1 тойрог
8. Дженсон Баттон (“Макларен”) – 1 тойрог
9. Камуи Кобаяси (“БМВ-Заубер”) – 1 тойрог
10. Рубенс Баррикелло (“Уильямс”) – 1 тойрог
11. Михаэль Шумахер (“Мерседес”) – 1 тойрог
12. Себастьен Буэми (“Торо Россо”) – 1 тойрог
13. Витантонио Лиуцци (“Форс-Индия”) – 1 тойрог
14. Хейкки Ковалайнен (“Лотус”) – 3 тойрог
15. Ярно Трулли (“Лотус”) – 3 тойрог
16. Тимо Глок (“Верджин”) – 3 тойрог
17. Бруно Сенна (“HRT”) – 3 тойрог
18. Лукас ди Грасси (“Верджин”) – 4 тойрог
19. Сакон Ямамото (“HRT”) – 4 тойрог
20. Льюис Хэмилтон (“Макларен”) – барианд ороогүй
21. Роберт Кубица (“Рено”) – барианд ороогүй
22. Нико Росберг (“Мерседес”) – барианд ороогүй
23. Адриан Сутиль (“Форс-Индия”) – барианд ороогүй
24. Хайме Альгерсуари (“Торо Россо”) – барианд ороогүй
ХУВИЙН ДҮН:
| Нисэгч | Оноо |
| Уэббер (Ред Булл) | 161 |
| Хэмилтон (Макларен) | 157 |
| Феттель (Ред Булл) | 151 |
| Баттон (Макларен) | 147 |
| Алонсо (Феррари) | 141 |
| Масса (Феррари) | 97 |
| Росберг (Мерседес) | 94 |
| Кубица (Рено) | 89 |
| Шумахер (Мерседес) | 38 |
| Сутиль (Форс-Индия) | 35 |
| Баррикелло (Уильямс) | 30 |
| Петров (Рено) | 17 |
| Кобаяси (БМВ-Заубер) | 17 |
| Лиуцци (Форс-Индия) | 12 |
| Хюлькенберг (Уильямс) | 10 |
| Буэми (Торо Россо) | 7 |
| де ла Роса (БМВ-Заубер) | 6 |
| Альгерсуари (Торо Россо) | 3 |
| Ковалайнен (Лотус) | 0 |
| Чандхок (HRT) | 0 |
| ди Грасси (Верджин) | 0 |
| Трулли (Лотус) | 0 |
| Сенна (HRT) | 0 |
| Глок (Верджин) | 0 |
| Ямамото (HRT) | 0 |
ЗОХИОН БҮТЭЭГЧДИЙН ЦОМ
| БАГ | О |
| Ред Булл | 312 |
| Макларен | 304 |
| Феррари | 238 |
| Мерседес | 132 |
| Рено | 106 |
| Форс-Индия | 47 |
| Уильямс | 40 |
| БМВ-Заубер | 23 |
| Торо Россо | 10 |
| Лотус | 0 |
| HRT | 0 |
| Верджин | 0 |
loading...




Феттел гэж бүтэлгүй залуу байна. Уул нь байрлах тогтоох уралдаанд маш сайн уралдсан шиг ээ, уралддаг бол аль хэдийн бараг аварга авахад нилээн ойртож очих байлаа..
loading...
уг нь F-1 г үзүүлдэг болбол ч гоё байна даа. үнэхээр сайхан уралдаан шүү. Ред Буллын хоёр урагшаа
loading...