loading...
МанЮ-гийн хагас хамгаалагч Андерсон Португалд амарч байхдаа машиний осолд оржээ. Гэхдээ хүнд бэртэл аваагүй бөгөөд машинаа шатахаас өмнө амжиж гарч чадсан гэнэ. Их Британий The Guardian сонинд бичсэнээр Андерсон орон нутгийн баранд шөнийг өнгөрөөгөөд өглөөний 7 цагийн үед машинтайгаа явж байгаад осолд орсон гэнэ. Түүнтэй хамт Виктор хэмээх залуухан Бразил бүсгүй бас хамт байсан гэж мэдээлж байна. Орон нутгийн цагдаа нар энэ хэргийг шалгаж байгаа бөгөөд Андерсоныг согтуугаар машин жолоодсон байж магадгүй гэж сэжиглэж байна. Бразил эр өнгөрсөн 2 сард Вест Хэмийн эсрэг хийсэн тоглолтонд зүүн өвдөгний ясаа бэртээж 6 сар орчим хөлбөмбөг тоглох боломжгүй болсон. Энэ бэртлээс болж Андерсон улирлыг бүрэн өнжсөнөөс гадна ДАШТ-д оролцох боломжгүй болсон юм. Гэвч мань эр бэртлээ бүрэн эдгээхийн оронд зугаа цэнгэл хөөцөлдөж яваад дахин бэртлээ сэдрээх дөхсөн байна. Одоогоор МанЮ энэ талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байгаа.
loading...




aztai sda ve ! yadaj 1 holoo hugalahgui
loading...
anderson vhsen ch yahaw goal oruuldaggvi shaar
loading...
deer bichsn 2 shaar yamr emr ym bichdin be araggui l mgl sdakud ymda bich ulun manugin fan bishlde ghde l arai l ymda yadj chelseagiin gomo nar bsn bol bas yahv ntr geed hahaha
loading...