loading...
No. 7 — MILWAUKEE BUCKS
2009-10 амжилт: 46-36, дивизиондоо 2-р байр; плей-оффийн эхний шатанд Хоуктс хожигдсон.
Шинээр: Drew Gooden (5 жил, $32 сая); Corey Maggette (Golden State); Keyon Dooling (2 жил, $4.2 сая); Chris Douglas-Roberts (New Jersey); Larry Sanders (драфт); Jon Brockman (Sacramento).
Алдсан: Dan Gadzuric (Golden State); Charlie Bell (Golden State); Luke Ridnour (Minnesota); Kurt Thomas (Chicago); Darnell Jackson (Sacramento).
Авч үлдсэн: John Salmons (6 жил, $39 сая).
Гол хүн: Эндрью Богут.
4 сард авсан тохойны гэмтлийн улмаас плей-оффийг өнжсөн Эндрью Богут ирэх улиралд заавал бүрэн фит болж, эргэж ирэх ёстой. 25 настай Австрали төвийн тоглогч өнгөрсөн улирлын шилдгүүдийн нэг байсан. Дабл-дабл дунджилж, блок шот олныг хийж, драфтын 1 номерийн хэмжээний тоглолт үзүүлж, хамгаалалт довтолгооны аль алинд нь багтаа том импакт болж байсан бөгөөд түүнээс илүү сайн дамжуулалттай том тоглогч лигт өөр байгаагүй болов уу.
Товчхон: Глен Робинсон-Рэй Аллен-Сэм Кассель гэсэн 3-лын үед Баксийн эзэн Херб Коль дасгалжуулагч Жорж Карлд жилийн 7 саяын цалин өгч байлаа. Ирэх улирлуудад Коль дахин их мөнгө үрэх нь. Тэрээр Дрью Гудентэй их мөнгөний гэрээ хийсэн, Кори Магггетигийн цалинд ирэх 3 жилд 30.7 саяыг өгнө, Салмонст 6 жилд 39 саяыг өгнө.
Ер нь бол өнгөрсөн улиралд дажгүй амжилт үзүүлсэн баг. Женнингс илүү туршлагатай тоглогч болно. Маггети, Гуден нар шинэ хүч болно. Салмонс Бакст ирээд тун сайн тоглож байсан. Плей-оффийн 1-р шатанд тоглох тэдний зорилго биш байх.
Бакс өнгөрсөн улиралд торгуулийн шидэлтийн тоогоор сүүлээсээ 2-т орсон. Лигийг тэргүүлсэн Денверээс тэд 833-аар цөөн торгууль шидэж байж. Шинээр ирсэн Маггети бол 5 удаа лигийн хамгийн олон торгууль шидсэн тоглогчийн тоонд багтаж байсан тоглогч. Мөн авьяаслаг Ларри Сандерс ирснээр Баксийн хамгаалалт бүр ч сайжрах биз.
No. 8 — DALLAS MAVERICKS
2009-10 амжилт: 55-27, дивизионы аварга, плей-оффийн эхний шатанд Спэрст хожигдсон.
Шинээр: Dominique Jones (Memphis); Tyson Chandler (Charlotte); Alexis Ajinca (Charlotte).
Алдсан: Erick Dampier (Charlotte); Eduardo Najera (Charlotte); Matt Carroll (Charlotte).
Авч үлдсэн: Dirk Nowitzki (4 жил, $80 сая); Brendan Haywood (6 жил, $55 сая).
Гол хүн: Род Беаубу.
Хамгаалалтын дутгадлаас нь үл хамааран 2 дахь жилдээ тоглох ирээдүйтэй залуу тоглогчийг дасгалжуулагч Рик Карлайл ирэх улиралд талбай дээр олон минут тоглуулах биз.
Товчхон: Марк Кубан том нэрт оддоос багтаа тоглуулах, гэрээ байгуулах сонирхол ихтэй байсан нь маргаангүй. Гэвч тэд Дирк болон Брэндон Хэйвудээ авч үлдсэн нь их юм боллоо. Мөн мөнгө “уудаг” Дампьерээ үдэж, Тайсон Чандлерийг авч дотоод хамгаалалтаа мэдэгдэхүйц сайжруулсан. Хэрэв Чандлер гэмтэл бэртэлгүй байвал Даллас ирэх улирлын плей-оффт Спэрс болон Лейкерст самбар дор дээрлэхүүлэхгүй байх боломжтой юм.
No. 9 — NEW YORK KNICKS
2009-10 амжилт: 29-53, дивизионы 3-р байр.
Шинээр: Amar’e Stoudemire (5 жил, $100 сая); Raymond Felton (2 жил, $15.8 сая); Anthony Randolph (Golden State); Ronny Turiaf (Golden State); Kelenna Azubuike (Golden State); Timofey Mozgov (3 жил, $9 сая); Jerome Jordan (Milwaukee); Andy Rautins (драфт); Landry Fields (драфт).
Алдсан: David Lee (Golden State); Al Harrington (Denver); Chris Duhon (Orlando); Sergio Rodriguez (Europe).
Гол хүн: Кармело Энтони.
Тэр Никст тоглоогүй, Денвертэй гэрээтэй хэвээр байна. Гэхдээ Мело үнэхээр Никст тоглохыг хүсвэл, хэдийгээр тийм амар биш байх боловч Никс түүнийг багтаа авчирч Амаретай нэгтгэх боломжтой байх. Энэ зун Никс Хитийн 3-ын ядаж 1-ийг нь ч гэсэн авч чадаагүй, тэртээ тэргүй мөнгөний боломж байгаа тул ирэх улирлын хамгийн том чөлөөт агентийг авахаар хүч хаях нь тодорхой.
Товчхон: Хэрэв өөдрөг үзлээр харвал, Никс Амаре гэх одтой болсон, түүнд 4-5 улирал сайн тоглох нөөц боломж, нас бий, Фелтон гэх дутуу үнэлэгддэг сайн холбогчтой болсон, Энтони Рэндольф гэх олон талтай, авьяаслаг тоглогчтой болсон, Данило Галлинари гэх мэргэжлийн шидэгчтэй байгаа, түүнд хамгаалагчгүй байдлаас шидэх боломжууд их гарна гээд Никс давгүй амжилт үзүүлнэ гэж хэлэхээр.
Хэрэв гутранги байдлаар авч үзвэл, Амарет хэт их мөнгө төлөх боллоо, тэр муу өвдөгтэй, муу нүдтэй, гэмтээд гарах магадлал ихтэйн дээр Стив Нэшгүй бол олигтой тоглохгүй. Хэдий Фелтон байгаа ч топ холбогчийн тоонд ордоггүй. Энтони Рэндольф улирлын турш гэмтэл бэртэлгүй байж чадахгүй.
No. 10 — ATLANTA HAWKS
2009-10 амжилт: 53-29, дивизионы 2-р байр; плей-оффийн 2-р шатанд Мэжикт хожигдсон.
Шинээр: дасгалжуулагч Larry Drew; Josh Powell (1 жил, $1.1 сая); Jordan Crawford (New Jersey).
Алдсан: Josh Childress (Phoenix).
Авч үлдсэн: Joe Johnson (6 жил, $124 сая).
Гол хүн, хүмүүс: ‘Atlanta Spirit’ гэх Хоуксийг эзэмшдэг груп.
Жо Жонсонд тэд үнэхээр дэндүү ихийг төлөх шиг боллоо. “ЛеБрон Жеймсээс их гэж үү?” хэмээн 6 настай хүүхэд ч асууж байгаа гэнэ. Жо Жонсон ирэх 6 жилд Хоуксаас 124 сая доллар авах болно. Тэр ганцаараа энэ багийг бүрдүүлдэггүй. Ал Хорфордийн гэрээ дуусна, Хоукс хэдийг яаж төлөх вэ? Жош Смтийн гэрээ дуусна. Хоукс хэдийг яаж төлөх вэ?
Товчхон: Жо Жонсоныг авч үлдсэн шийдвэрийг 2 янзаар хүлээн авч байгаа аж. Нэг хэсэг нь 4 удаагийн Бүх од, багийн гол оноо авагчаа Никс, Буллз, Маверикст алдаагүйд баяртай байгаа аж.
Нөгөө хэсэг нь 124 сая. Жо Жонсонд? Түүнийг явуулаад 2 юм уу 3 маш сайн тоглогчийг энэ мөнгөөр цалинжуулж болох байсан гэж.
Ямар ч байсан Хоукс 50 хожлын баг хэвээр байгаа.
loading...





Sagsan bumbug bas ih sain sudladag yum shig bnaaa dajgui shuu goodluck
loading...
2t orohor chin Second gdg bhaa etr.
zaza ene ch yahav TMAC-n talaar medee medeelel olj uguch
loading...
2005 #1 Bogut. 2006 #1 Bargnani. 2007 #1 Oden. 2009 #1 Griffin ene nohduud Draft #1-iihee hergiig gargamaar l bna daaa….2008 #1 Rose l bh shiv dee huurhii…Busad ni zugeer l neg dundaj garuud bh yum
loading...
Тоглогч нар нэг сайн гэрээг урт хугацаанд хийж чадвал бараг ирээдүй нь тодорхой болчихдог юм шиг байна лээ. Т мак гэмтэл бэртэл гээд явсан ч өндөр цалин авсаар байсан. Бен Уоллес гэж мангас, Ларри Хьюс гэж новш, Шак гэдэг хүмүүс зарим багуудын багуудын цалингийн цэсийг овоо хорооосон байхдаа. Joe Johnson коби, леброн, данкан гэх мэт багийн ноён нуруу болж, багт голлох үүрэг гүйцэтгэдэг тоглогч биш, магадагүй хэзээ ч тийм хэмжээнд хүрэхгүй биз. Ийм хүнтэй урт хугацааны, өндөр гэрээ хийсэн баг хожсон биш алдсан л болов уу даа.
loading...
5 onii draft #1 Bogut ene jil batlasan shdee bagataa uchnuun mash chuhal hojiluudiig avchirsan!harin Bargnani,Oden 2 bol ugasa odoo amjilt gargahgui!Griffin odoo 2 dahi uliraldaa togloh gej bna ehnii jildee butelguitsen!gehdee arai ch Oden.ii araas orchihgui bhaa!ene jil teserch yunii magad harj l by!harin 8 onii #1 Rose bol hediinee superstar bolchloo shd!Denvert dasgaljuulagch Carl.iin huu Coby Carl togloj ehleh gej bgam blee ene jilees denvert!Denver gaigui naimaa hiitsen blee shd Al Haringtoniig avaad!
loading...
Odeng udi hurtel sn harj chadku l bgaashde SHAQ-g ingj bolku hiidge hisen. zlzl 124-6 ene t1 naimada arai ch superstar bish shude hajud n DIRK80-4 avjl bdag. bagig sergedg SMITH HORFORD-n gere sungah bsimda hairan mungu. orond n T-MAC-g 2 3 n dundaj toglogchtoi tsug avah bsmda. selgench behjih bsim. ene jil 50 hojij barku l bolvuda
loading...
Tmac-n talar medeelel bnu TMAC TMAC!!!
Uneher Nice toglogch
33second 11 point
career high point 62
loading...
ta nar nyk – g neeh muu talaas n harah hereggui , bas soliltsoo ntr hiij nileen uurchlugdsunshd , ny unendee hamgiin ih uurchlugdsun baguudiin neg , ene jilees amjilt n deeshleh baih , yer n atlanta-d uur hurjiin , johnson-g nyk ruu yavuulchihgui hohino hohino hairan mungu !! ny gehdee sohorson bish zavshiv gehcheer daraa jil melog avj ch magadgui l de , gehdee mike d’antoni-d holbogch heregtei , felton bol nash duhon 2-s shal uur , magadgui trade hiij holbogch avch irne baih
loading...
ene chin nba.com der garsan medellig orchuulaad tawitsan bshdee gaihah yum alga zuer l orchuulga ed nar iim analiz hiij chadhan yul bol
loading...