loading...
Рон Артист ИСПН-ий сэтгүүлд ярилцлага өгч. Хариултуудаас нь чадан ядан хөрвүүллээ. Угийн хэл муу, дээр нь энэ харуудын яриа гэж хэл сайтай хүнд ч төвөгтэй гэж байгаа. Баахан л тольтой ноцолдох шив. Алдаа, ташуурлууд зөндөө байгаа биз, болгоогоорой.

- Намайг галзуу юу гэж үү? Галзуу гэж ер нь юу вэ? Чи өөрөө л шийд. Талбайн гадна би галзуу гэмээр зүйлс хийж байсан, талбай дээр бол зөвхөн хичээж, чармайж хүнд тоглодог. Талбай дээр, талбайн гадна би 2 өөр хүн. Мэдээж би олон галзуу зүйлс хийсэн. Гэхдээ би өөрийгөө галзуу гэж боддоггүй. Зүгээр л би галзуу солиотой ертөнцөд өссөн.
- Манай гэр бүлд сэтгэл мэдрэл, оюуны өвчний түүх бий. Миний авга эгч л гэхэд одоо эмнэлэгт байгаа. Би анх 13 настайдаа эмчийг харсан, тэр үед би олон асуудалтай байлаа.
- Хүүхэд байхаас эхлээд өдийг хүртэл миний амьдралд олон зүйл тохиолдсон. Аав ээжийн салалтаас ч зарим нь болсон. Муу хувцас, тэнэг үс засалтаас болж олон удаа доог тохуу болж байсан. 11, 12 нас хүрэх үед би танхай нэгэн болоод байсан. Би уг нь тийм байхыг хүсээгүй ч энэ байдал амьдралын минь туршид л үргэлжиллээ.
- Архинаас болж олон асуудалд орооцолдсон. Буллз намайг драфтаар авч байсан үед би гэртээ өдөржин архи уугаад, тэгээд тоглохоор явдаг байлаа. Гэхдээ Сакраментод очоод би уухаа зогсоосон. Хэрэв би уудаггүй бол янз бүрийн алдаанууд гаргахгүй байсан гэдэгтээ итгэлтэй.
- Сакраментод очсоны дараа надад, манай гэр бүлд томоохон асуудал гарч, би эхнэртэйгээ учир зүйгээ олж чадахгүй болсон. Би энэ тухай нэгд нэгэнгүй ярихгүй л дээ. Шүүхээс намайг албадан хичээлд суулгасан. Эхлээд надад энэ нь тэнэг санагдсан ч гэрлэлтийн талаарх хичээл намайг илүү сайн нөхөр болгосон гэж хэлж чадна. Багш нь үнэхээр гайхалтай байлаа. Дараа нь хүүхэд хүмүүжүүлэх сургалтанд сууж илүү сайн эцэг болсон. Тэгээд уур бухимдлаа хянах сургалтанд ч сууж, энэ ч надад тусаа өгсөн. Эдгээрийн үр дүнд би илүү ухаажиж, зөв хүн болсон.
Хьюстонд би сэтгэцийн эмч доктор Санти Периасамитай харилцах болсон. Сая финалын дараа ч би түүнд талархсанаа илэрхийлсэн.
- Бүх л цаг үед миний проблемийн талаар бид ярьж байв. Тэр надад ухаарахад тусалсан. Бид ихэнхдээ сагсан бөмбөгийн талаар ярьдаг байлаа. Би муу тоглож, дасгалжуулагч Жексон миний нервийг хөдөлгөж, энэ байдал маань гэртээ ирэхэд ч нөлөөлж байсан. Доктор Санти надад “Сагсан бөмбөгийн асуудлаа шийдэж чадвал бусад нь ч гэсэн байхгүй болно” гэж хэлж байлаа. Одоо би дарамт шахалтыг өнгөрөөж, хэвлэл мэдээлэл, фэнүүдээс ирэх галыг тэсвэрлэж, ер нь л эд намайг зовоохоо болиод байгаа. Би өөрийн тоглолтондоо, эсвэл шидэлт гүйцэтгэхдээ санаа зовниж, нервтдэггүй болсон. Доктор Санти надад энэ бүхэнд тусалсан.
- Би одоо илүү намуун, зөөлөн болж. Талбай дээр өөрийгөө хянаж чадаж байна. Талбай дээр намайг хэн нэгэн өдөж хоргооход би зүгээр л түүнээс холддог болсон. Селтикстэй финалд тоглоход Тони Аллен тийм зүйл хийж байсан ч би түүнд цаг зарцуулаагүй. Финалын туршид л Пол Пирс ам хуурай байгаагүй. “Чи бол бөгс, чи оноо авч чадахгүй, чи намайг хамгаалж чадахгүй. Би чиний бөгсийг эвдэлж хаяна” гэх мэтээр тэр бүгдийг хэлж байсан.
Ютагийн фэнүүд намайг Осама Бин Рон гэдэг, “чамд эм тариа хэрэгтэй” ч гэдэг. Гэвч юу ч намайг сатааруулахгүй.
- Намайг нэг зүйл ихээр уурлуулсан. Өнгөрсөн улиралд Тим Леглер, Чарльз Баркли, Кармело Энтони нар бүгдээрээ адилхан зүйл хэлж байлаа. “Рон Артист бол удаан хөдөлгөөнтэй, хамгаалалтанд илүү сайн тоглож чадахгүй” гэж. Би 118 кг жинтэй ч энэ бүгд булчин. Тэднийг яриаг сонсоод би плей-офф дуусан дуустал ганц балга ч алкохол амсаагүй. Финалын үеэр би 10 шахам кг жин хасаад байлаа. Проблем байсан уу гэвэл ядарсан нь л байсан. 1 цагаас би заланд гүйлтийн замд байнга гүйж байсан. Плей-оффт би өөрийн чаддагаа хийсэн. НБА-ын онооны аварга Кевин Дюрантийг жагсаалаас гаргасан. Ютагийн хэнийг нь ч гэсэн жагсаалаас гаргасан гэж хэлж болно. Тэдэнд 3 номерт тоглодог хэн нэгэн од байгаагүй. Жейсон Ричардсонийг жагсаалаас гаргасан. Тэгээд Пол Пирсийг зайлуулсан. Пол Пирс 3 жил дараалан миний эсрэг 40.8 хувьтай довтолж байна. Одоо тэгээд намайг удаан, хамгаалж чадахгүй гээд хэлээч. Баярлалаа.
- Фил Жексон намайг тэр чигт нь хяналтандаа байлгадаг. Бэлтгэл дээр байнга тоглоом шоглоом хийж уурлуулдаг. Улирлын турш тэр “Рон шидэж чадахгүй” гэж байсан ч финалын 4 дэх тоглолтын дараа, бид 2:2 тэнцүү байхад тэр над дээр ирээд “Рон, надад чиний яг өөрийн чинь тоглолт хэрэгтэй байна, чи тоглолт гарга” гэсэн. Ашгүй дээ, би үнэхээр баярлаж Дерек Фишер болон өөр 2 найздаа “Дасгалжуулагч надад тоглолт гарга гэлээ. Бүүм. Урагшаа” гэж хэлж байлаа. Тэгээд юу боллоо. Би өөрийн тоглолтоо хийсэн. Миний дасгалжуулагч, багийнхан миний ард байсан тул намайг зогсоох зүйл байгаагүй.

- Би өөрийн хувийн тоглолтоо огт бодоогүй, зөвхөн хожлын тухай л бодож байна. Миний кареерийн нэлээн хэсэг нь дасгалжуулагчтайгаа шөргөөцөлдсөн үе. Дасгалжуулагч намайг битгий шид гэсэн бол би очоод шиддэг байлаа. Одоо бол би дасгалжуулагчаа сонсож, өөрийн тоглолтоо зөнд нь орхисон.
Хьюстонд байхад би лигийн шилдэг тоглогчдын нэг байсан, миний гэрээ дуусах улирал байсан, гэвч би гараанд байдаггүй? Надаар тоглож байна уу? Би тэр үед агентдаа ч юм уу, эсвэл дасгалжуулагч, менежерт юу ч хэлээгүй зүгээр л явсан. Тэгээд Лейкерст ирэхэд юм мэддэггүй хүмүүс “Рон энд тохирохгүй ээ” хэмээн хэлж байлаа.
-Сакраментод байхад бүх тоглолт надаар дамжиж явагдаж байсан. Гэхдээ бидэнд Бонзи Уэллс байлаа. Би дасгалжуулагч Адельманд “Бид Бонзигоор дамжиж тоглох хэрэгтэй” гэж хэлсэн. Бонзи тэр плей-оффт хэрхэн тоглов? 23, 12-ыг дунджилсан. Би хожилд хөтөлсөн байгаа биз. Би хэзээ нэг өдөр сайн дасгалжуулагч болохоор суралцаж байгаа.
- Тийм ээ, би дасгалжуулагч болохыг хүсдэг. Би Никс, эсвэл Ст.Жоний, мэдэхгүй ер нь хаанахын ч бай дасгалжуулагч болох хүсэлтэй. Зодог тайлаад хэзээ нэгэн цагт дасгалжуулагч болно. Надад ингэх шалтгаанууд олон. Би зарим зүйлсийг мэднэ. Тоглогчтой яаж харьцах, над шиг тоглогчтой дасгалжуулагч яаж харьцах ёстойг би мэднэ. Сэтгэлийн хөдөлгөөн, хувиа хичээсэн байдлын дунд асуудал гардгийг ч мэднэ. Би багаа хувиа хичээсэн байдлаас болж, их сэтгэл хөөрлөөсөө болж хөөдөж байлаа. Би ялгааг мэднэ. Тоглогч намайг сонсохгүй бол би ямар хариу өгөхөө мэднэ. Тэгээд мэдээж би хамгаалалт гэж юу болохыг мэднэ. Энэ бол зөвхөн физикальтай холбоотой биш, түүнээс өргөн ойлголт.
- Миний хамгийн дуртай кино бол Титаник. ДиКаприо залуу бүсгүйг аврахаар оролдож байгаа, эмэгтэй нь ч түүнийг аврахыг хичээж, тэр үхдэг. Энэ ч адилхан тэнэг. Тэр нөхцөл бүхэлдээ эмгэнэлтэй.
- Би наран шарлагын газарт хамгийн амар тайван байдаг. Мангоний ундаа, элс, ус гээд бүгд сайхан. Би элсэнд гүйх дуртай. Гэхдээ заримдаа би тэр их уснаас айдаг. “Чөтгөр гэж, далайн давалгаа над руу ирж явна” гэж ч бодох үе бий. ОК, тэгэхээр наран шарлагын газар бүхэлдээ сайхан амар тайван байдаггүй юм байна.
- Аварга авсан учраас одоо би Хамгаалалтын 1-р багт эргэж орох зорилго тавьж байна.
- Би Америкийн шигшээ багт орохыг хүсдэг, оролддог. Байнга тийм байх болно. 3 жилийн өмнө би Жерри Колангело руу залгаад “Сайн уу, би Рон Артист” гэж хэлтэл тэр харилцуураа тавьсан байлаа. Америкийн ядуусын эгнээний төлөөлөл болгож шигшээ багт тоглох боломж олгооч дээ. Надад тоглох хугацаа бага үлдээд байна.
loading...




USA team should be invite you. promise
loading...
Saihan bichjee Tsoomoo mine!!!!!!!!!!!!!
loading...
Дажгүй л бичсэн байна ш дээ!!!
loading...
Bi heden niitleliin omno bichij bsandaa.tiim l toglogchid dutaad bga bol Ron Artest iig avchaach ter hiih zuilee hiineeeee
loading...
Pierce sda huniig bogs gej bgaad ooroo bogs baitugai yum bolsondoo haha
loading...
Монголын хамгийн том форекс клуб болох fx club нь шинэ сургалтандаа элсэлт авч байна. Олон улсын валют болон хувьцааны зах зээл дээр хүчээ сорьцгооё залуусаа! Дэлгэрэнгүйг http://www.fxmn.biz болон 99079812 утаснаас лавлана уу
loading...
Одоо тэгээд намайг удаан, хамгаалж чадахгүй гээд хэлээч. Баярлалаа. …………zewuun naas hehehe goyo niitlel bna , amjilt
loading...
Өө лайтай бичжээ..Рон ч муу залуугаас сайн залуу болсон нь олон нийтийн өмнө ил харагдаж байна дөө..
loading...
Цоомоо майр шаажээ. Артестыг нээрээ шигшээд авчихгїй. нээрээ хятад пїїз ємсдєг билїї энэ нєхєр чинь
loading...
tmac-n talaar medee medeelel bhgui yu ain
loading...
Artest ta 2t amjilt
loading...
Би Монголын шигшээ багт орохыг хүсдэг, оролддог. Байнга тийм байх болно,
loading...
ron shig hamgaalagch nba.d bhgui ee. durant, pierce, richardsan geed bugd l tuunii omno sogdson sh dee. ireh ulirald wade bosh lebron 3.g ch saihan nervtuulne dee. deer ni kobe, barns gej hamgaalaltin mergejiltnuud.
loading...
pierce sda neg l zewuun haragdaad bdiin.time manaihaaaannn’
loading...
Орчуулга дажгүй, сайн бичжээ. Түүн шиг баялаг намтартай хүмүүс ховорхон байхдаа. Үнэхээр төмөр хүн, Коби тэр хоёр бол эцэж цуцашгүй тэмцэгчид. Леброн гэдэг мангаст тэдэн шиг эцэж цуцашгүй тэмцэгч зан л дутаад байна уу даа.
loading...
p.p goe toglogch shv artest bohir toglolttoi yrih yum bish Ene jil boston avarga avaasai
loading...
ARTEST MINE URAGSHAAA ORIIGOO HEN GEDGEE HARUULAAAD OGDOOOO
loading...