loading...
Барселонагийн экс ерөнхийлөгч Хоан Гаспарт Com Radio-д ярилцлага өгөхдөө 2001 онд Арсеналын менежер байсан Арсен Венгер Барсад ирэхээр зэхэж байсан тухай хэлжээ.
Гаспарт 2001 онд Серра Феррерийг чөлөөлөөд Венгерийг урьсан бөгөөд Венгер ч зөвшөөрсөн ч Арсеналын удирдлага түүнийг чөлөөлөөгүй аж.
“Би ерөнхийлөгч байхдаа Венгертэй Парист уулзсан. Тэр Барсад ирэхийг хүсэж байсан ч Арсенал түүнийг суллаагүй. Арсеналын эзэд Венгерийг гэрээгээ дуусгахыг хүссэн. Бас би Фабио Капеллотой ч уузаж, тэр ч Барсад ирэхийг хүссэн ч Рома мөн л явуулаагүй” гэж Гаспарт хэлжээ.
Тэгээд Карлос Рексачийг Барса дасгалжуулагч болгож байв.
Барселона одоо Фабрегасийг авахаар хөөцөлдөж буй тухай ч тэр өөрийн бодлоо хэлж. Гаспарт Барсаг 3 жил удирдахдаа амжилттай, амжилтгүй олон солилцоо наймаа хийсэн, туршлагатай гэж хэлж болохоор хүн.
“Миний зөвлөгөө бол Россель өөрийн биеэр Лондон нисэж Арсен Венгертэй нүүр тулж уулзах хэрэгтэй. Утсаар биш, зуучлуулж биш. Россель айх, болгоомжлох ёсгүй. Энэ наймаа бүтэхгүй болсон ч бүгд л нөхцөл байдлыг ойлгоно, гэхдээ хэн ч тэр дуустал нь оролдсонгүй гэж хэлэхгүй.
Өөрөө үлдэхийг хүсэж байна гэж хэлэхгүй байхад гол тоглогчоо авч үлдэх нь Арсеналын хувьд тун хүнд. Англичууд бол Англичууд. Тэдэнтэй хэлэлцээ хийхэд хэцүү. Харин ноён Венгер бол сайн Франц эр. Яаж өөрийн хөзрөөр тоглохоо мэднэ” гэж Гаспарт одоогийн ерөнхийлөгчид зөвлөжээ.
Дашрамд Гаспартийн ерөнхийлөгчийн үеийн төгсгөлд Барса тун амжилтгүй тоглолт үзүүлж, нэг хэсэг бүр лигийнхээ 12-т хүртэл уруудаж байв.
loading...




тэр үед венгер манайд ирсэн бол их хэрэг болох байсан байх шүү.
2001 он гэдэг чинь Фигуг зарчаад жинхэнэ хямарч эхэлж байсан үе
loading...
Арсен Венгер бол агуу дасгалжуулагч тэр Арсеналд үлдсэн нь ч зөв хэрэг байсан юм. Учир нь хэнээр ч хэлүүлэлтгүй бүгд мэдэж байгаа байх Барса бол тоглогч болон дасгалжуулагчийг хүссэн үедээ хөөж хүссэн үедээ л авдаг баг шүү дээ. Венгер энэ Арсеналд өнгөрүүлэх хугацаандаа маш ихийг бүтээм олон амжилтыг олсон шүү дээ. Тэр бол үнэгүй тоглогч аваад од болгож гаргадаг олон тоглогчийн амжилтанд хүрэх замыг нээж өгсөндөө тэр дунд Фабрегас ч орох биз……..
loading...
hen hezee hoogoow harin tanaih shig TOP4 gecheed tsomgvi bag bdii muu
loading...
fantasy.premierleague.com deer 318187-82538 kodoor ene ulirliig sonirholtoi uzii orood ireerei!!!
loading...
ARSENAL shaa-D muu bandi min ugee medej hutsaarai angliin hulbumbugiin tuuhend 13 turuulsen, FA Cup-d 10 turuulsen bagiig PL-iin top bag gehgui chi uur ymar bagiig top gehiin. Yu ch medeghui bj suuliin 2.3n jil hulbumbug uzcheed joohon yum meddeg tsarailaarai, Heruul hiihiig hussengui anduudaa. Uuchlaarai. Ene neg mangar patsaand joohon uur hureed bichchlee.
loading...
Arsenal зөв шүү наад муу ARSENAL shaa – мэтийн бацаанар чинь юугаа ч мэдхэвдээ ганц хоёр жилийн өмнөөс л хөлбөмбөг сонирхож байгаа… наад мэтийн гарууд чинь Арсенал мантай Арсен Венгерийн амжилтийн түүхийг ч мэдэхгүй ш дээ………
loading...