loading...
Твиттер дэх НБА-ын албан ёсны хуудсын дагуулууд 2 саяыг хэтэрч, спортын лигүүдээс энэ хязгаарт хүрсэн анхны лиг болсон байна.
“www.twitter.com/nba” болон лигийн 30 баг, дээр нь лигийн 165 орчим тоглогчдын твиттерт нийлээд давхардсан тоогоор 23 сая дагуул байгаа тухай НБА мэдээлжээ.
Тоглогчид ч, багууд ч өөрийн твиттерээр дамжуулан мэдээлэл цацаж байгаа бөгөөд Оклахома Ситигийн Кевин Дюрант өнгөрсөн сард гэрээгээ сунгасан тухайгаа анх түрүүн твиттертээ бичиж байж.
Мэргэжлийн хөлбөмбөгийн лиг болох NFL одоогоор 1.7 сая, мэргэжлийн бейсболлийн MLB одоогоор 970 000 орчим дагуултай гэнэ.
НБА-ын өнгөрсөн финалд Лейкерс-Селтиксийн 7 дахь тоглолтын дараа “www.twitter.com/nba”-д секундэд 3085 твит дагуулуудаас бичигдэж дээд амжилт тогтоожээ.
loading...




Twitter ч ер нь хаа сайгүй л салахын аргагүй олон нийттэй харьцах хэрэгсэл боллоо доо
loading...