loading...
Ла Лигийн аварга Барселона Азид хийх аялан тоглолтоо Өмнөд Солонгосоор эхэлж байгаа. Тэд өнөөдөр К-лигийн Бүх оддын багтай нөхөрсөг тоглолт хийх хуваарьтай байгаа. Испаний шигшээд тоглож, дэлхийн аварга болсон Чави, Иньеста, Вилья, Пуойль, Пике, Педро, Вальдес, Бускетс зэрэг тоглогчдын амралт үргэлжилж байгаа учраас Солонгост ирээгүй тул Лио Месси, Златан Ибрахимович, Дани Алвес нар энд Барсагийн голлох нүүр царай болж байгаа юм.
Солонгос дахь Барсагийн фэнүүдийг гомдоосон нэгэн мэдээ нь Лио Месси К-лигийн Бүх оддын багтай хийх нөхөрсөг тоглолтыг өнжих мэдээ байв. Месси бэлтгэл дутуу байгаа тул шууд тоглолтонд оролцуулах нь гэмтэл бэртэлд өртөх эрсдэлтэй гэж Пэп Гуардиола үзсэн. Харин Барсагийн аялан тоглолтыг зохион байгуулагч тал Пэп Гуардиолатай уулзаад Мессиг өнөөдөр болох тоглолтонд ямар ч байсан тоглуулахаар болжээ. Мессиг тоглуулаач гэж фэнүүд гуйж, бас шаардаж байсан гэнэ.
Мөн өнөөдрийн тоглолтонд зарим хөгжөөн дэмжигчид Реал Мадридийн жерсиг өмсөж болох тухай ч эх сурвалж хэлж. Учир нь Барса энд зөвхөн мөнгөний төлөө ирлээ, Солонгосын хөлбөмбөгийг, хөлбөмбөг сонирхогчдыг хүндлэхгүй байна гэсэн яриа Солонгост гараад байгаа аж. Уг нь 2003 онд Барса анх удаа Солонгост зочилж, нөхөрсөг тоглолт хийхэд хөгжөөн дэмжигчид тэднийг үнэнчээр дэмжиж байв. Харин энэ удаа байдал өөр байж магадгүй гэнэ.
loading...




Солонгосын хөлбөмбөг дэлхийн хэмжээнд хүрчихээд байхад Хангүгүүд өөрсдийгөө сайн гэж үнэлсэн учраас тэгэж бодож байгаа бх.
loading...
solongos-s mungu guidag boljdee zailuul
loading...
Barca-n gol toglogchid bhgui bhad aylan toglolt hiideg ovoo sdanuud shuu kk
loading...
chi erguu pzdaa bhaa te alia , ynkanii shees mine oilgojiinuu
loading...
Ta buhen enehuu medeeleliig tsag aldalgui avahiig husvel Tugeegch programiig ashiglaarai. Delegrenguig http://www.erhem.mn -ees unshaarai
loading...
eniig chin uzlee shuu de messi 1r ue duusch bhd orj irj 2 dowtlol 2 goal hiicheel suusa da tgd l 10say won awaal harisan
loading...
Mongoloo iim bolgochihoood ordondoo Messi-g uzeed suuj baihdaa immerhuu yum uur hoorondoo yarij baival zugeer yumdaa Mongolchuud mini.
Bid ch uudgui Turd darluulsaaar udahgui Hyatadad hudaldagchihsan hoinoo uhaarah ulsdaa.
loading...