loading...
Хүүхдийн анхдугаар олимпод тамирчнаа оролцуулах эрх авсан триатлончид 5 дахь удаагийн УАШТ-ээ уламжлал ёсоор Олон Улсын Хүүхдийн “Найрамдал” төвд хийлээ. Уг тэмцээнд 40 гаруй тамирчин хурд хүчээ сорьсон.
Цаг агаар хүйтэрснээс шалтгаалж усанд сэлэлтийн тэмцээнийг хассан бөгөөд “гүйлт-дугуй-гүйлт” зарчмаар явагдаж аваргаа тодруулснаас эрэгтэйчүүдийн элитийн ангилалд Т.Төгөлдөр түрүүлж, Т.Очирбаатар, Н.Хангарьд нар удаалсан бол эмэгтэйчүүдээс Ц.Солонго, Б.Орхонтуяа, Т.Энхжаргал нар алт, мөнгө, хүрэл медаль хүртжээ. Хөвгүүдээс Э.Бямбасүрэн, О.Баттулга, Н.Тэмүүлэн нар эхний гурван байр эзэлжээ. Сонирхогчдын ангилалд Н.Эрдэнэбадрах түрүүлэв.
loading...




Ta buhen enehuu medeeleliig tsag aldalgui avahiig husvel Tugeegch programiig ashiglaarai. Delegrenguig http://www.erhem.mn -ees unshaarai
loading...
holbogdoh dugaar ogooch ene sportiihontoi
loading...