Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Бусад наадмууд, Сингапур 2010 » Хүүхдийн олимпийн аварга 40 сая төгрөгөөр шагнуулна

GD Star Rating
loading...

“Сингапур-2010” хүүхдийн анхдугаар олимп эхлэхэд хэдхэн хоног үлдлээ. Манай улсаас тус олимпод 11 тамирчин спортын долоон төрөлд оролцох эрх авсан билээ. Сингапурыг зорих тамирчин, дасгалжуулагчдыг өчигдөр БТСГ-ын дарга Ч.Наранбаатар хүлээн авч уулзан, бэлтгэл байдлын талаар санал бодлыг нь сонсов.

Тэмцээнд оролцох зарим тамирчин бэлтгэлээ Хөх хотод базаасан талаар уулзалтын үеэр сонирхуулсан. Тамирчдыг үдэх ёслол энэ сарын 8-нд МҮОХ-ны “Цагаан ордон”-д болно. Уулзалтын үеэр БТСГын дарга Ч.Наранбаатар “Анхдугаар олимпод амжилт гаргаж алтан медаль хүртсэн тамирчдад 40 орчим сая төгрөгтэй тэнцэх хэмжээний урамшууллыг Засгийн газраас олгох болсон” гэдгийг дуулгав.

Дашрамд дурдахад тус наадамд Монголын багийг УИХын гишүүн, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Х.Бадамсүрэн ахлах юм.

GD Star Rating
loading...


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

1 Сэтгэгдэл

  1. Tugeegch says:

    Ta buhen enehuu medeeleliig tsag aldalgui avahiig husvel Tugeegch programiig ashiglaarai. Delegrenguig http://www.erhem.mn -ees unshaarai

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: