loading...
Японы эзэн хаан өвдөг шороодолгүй гурван тэмцээнд дараалан түрүүлсэн ёкозүна Хакүход баяр хүргэн, захиа бичсэнийг эзэн хааны ордны газраас сүмогийн холбоонд хүргүүлжээ. Эзэн хаанаас түрүүлсэн бөхөд баярын захиа бичиж байсан түүх урьд өмнө гарч байгаагүй гэнэ. Долдугаар сарын тэмцээнд түрүүлсэн ч Эзэн хааны цом гардаж чадалгүй нулимс унагаасан Хакүхог хараад эзэн хааны сэтгэл ихэд уярсан гэх. Хакүхо ч “Үүнээс илүү нэр хүнд гэж юу байх вэ” хэмээн баярлажээ. Хааны ордны хэвлэлийн төлөөлөгч “Хаантан сүмо үзээд хааяа үг хэлдэг ч онцгойлон нэг бөхөд хандан баяр хүргэн, илгээмж явуулж байсан түүх байхгүй. Хэл ам хэрэг төвөг гарч байгаа ч эзэн хаан үндэсний бөхдөө хайртай хэвээр байх болно. Үнэн сэтгэлээсээ зүтгэж яваа бөхчүүдийг дэмжсээр байна” гэж тэмдэглэсэн байна. Хааны захианд “Элдэв явдал тохиолдон хүнд хэцүү башё болсон ч зүтгэж тэмцсээр ганц ч уналгүй түрүүлсэнд баяр хүргэе. Тайхо их аваргын рекордыг эвдэн, дараалан ялсан тоогоороо сүмогийн түүхэнд гуравт бичигдэх амжилт үзүүлсэнд талархал дэвшүүлж байна. Цаашдаа ч ялж байхыг хүсэн ерөөе” хэмээн бичсэн байсан бөгөөд захианы эхийг сүмогийн холбоонд хадгалан үлдээж, Хакүход хуулбарыг нь өгсөн гэнэ.
loading...




…захианы эхийг сүмогийн холбоонд хадгалан үлдээж, Хакүход хуулбарыг нь өгсөн гэнэ.
loading...
eh orniihoo busguig golson archaagui zaluu Davaajargal novsh
loading...
Ih avargiin udam mongoldoo neg 2 huuhedtei bolooroi gej zahiy
udam chine ul tasarsan avarga turuuleerei japan hunees ch buh turnu gej ulgeriin dalai hun mongol hun buriin sanaag alduulsan alham chine bayan japanii udamiig urhgeljluulsend baigaa um
loading...