loading...
Английн Премьер лигийг Монголчууд хамгийн ихээр шимтэн үздэг гэдэгтэй хэн ч маргахгүй. Тэр ч утгаар премьер лигийн мэдээ мэдээлэл болон шууд дамжуулах эрхийг авахын тулд олон телевиз өрсөлддөг.
Боловсрол суваг телевиз спортын шилдэг суваг ESPN-тэй 3 жилийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурснаар хөлбөмбөгийн дэлхийн хамгийн шилдэг лиг “English Premier League” –н тоглолтуудыг шууд дамжуулан үзүүлэхээр боллоо.
Долоо хоног бүрийн амралтын өдрүүдэд 3 тоглолтыг шууд дамжуулан үзүүлэх юм.
Боловсрол суваг телевиз нь 2010 оны 2-р сарын 1-нээс эхлэн спортын “Score” студитэй хамтран ажиллаж үүнийхээ хүрээнд үзэгчдэд орой болгоны мэдээллийн хөтөлбөр болох Score News, өглөө бүр Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн холбооны тоглолтуудыг шууд дамжуулдаг NBA Live нэвтрүүлэг, хөлбөмбөгийн дэлхийн шилдэг лигүүдийн тоглолт болон мэдээ мэдээллийг хүргэдэг “4-4-2” теле сэтгүүл, “Нэгийн эсрэг Нэг” ток шоу, Үндэсний спорт, “U-Drive” авто шоу зэрэг олон нэвтрүүлгүүдийг хүргэсэн билээ.
Үүний зэрэгцээ Боловсрол Суваг телевизийн үндсэн зарчим болох цэнхэр дэлгэцээр боловсрол олгох хөтөлбөрийн дагуу “ТВ – Секц” теле хичээлийг ажиллуулж байгаа юм.
Харин одоо энэхүү ажиллаа цааш нь өргөжүүлэх үүднээс Английн Премьер лигийн тоглолтуудыг шууд дамжуулах болж байна. 2010-2011 оны улирлын нээлтийн тоглолтууд дундаас хамгийн сонирхолтой нь болох Тоттенхэм – Манчестер Сити багуудын тоглолт шууд нэвтрүүлгийн салхыг 8-р сарын 14-ны орой хагалах аж.
Энэ жилийн тэмцээн улам бүр сонирхолтой болно. ДАШТ-ээр олон танигдсан шинэ одууд тус лигт хүчин зүтгэдэг болсноос гадна, манай олон үзэгчдийн дэмждэг New Castle United баг дэвшин гарч ирж байгаа юм.
Өдрөөс өдөр үзэгчдийн тоо цар хүрээгээ дэлхий нийтэд тэлж байгаа Английн хөлбөмбөгийн лигийн тэмцээнийг та зөвхөн Боловсрол суваг телевизээр хүлээн авч үзэх болно.
loading...




Боловсрол ТВ ийн хамт олонд амжилт хүсье. Тайлбарлагчаар хэн байх бол?
loading...
Батзаяа, Ялалт, Идэрээ, Хэн, Хэн, Хэн эдр гээл SCORE Studio бол Монголын шилдэг спортын алба. Үүнтэй хэн ч маргахгүй буй заа……
loading...
ЛИВЭРПУЛЬ : АРСЭНАЛЫГ ДАМЖУУЛАХГҮЙ БОЛ ШУУД ДАМЖУУЛАХ ЭРХ АВСНЫ ХЭРЭГ АЛГА
loading...
баяр хүргие Боловсрол ТВ-д хөдөөгийн бид нарт ПЛ үзэх боломжтой боллоо маш их баяртай байнаа баярлалаа
loading...
Serelt kinog ehelj sain uzeerei hul bumbugiin hicheel gardag yum shu tend
loading...
Zayaa goe doo
loading...
huyagaa chi uuruu serelt haha medrel yumuu haashaaiin haa hamaagui yum bichxiin… za bolovsrold amjilt husey
loading...
Huurhii C1 yahiin bol? hehe Gehdee Batzaya tailbarlaval ch dajgui shuu Liverpool gedeg aguu bag geed l tsaadah chin Liverpooliig tailbarlnadaa ho
loading...
mongoldoon ochwol gadaadad baigaagaas iluu toglolt uzeh nee goy doo amjilt husii zaluusdaan
loading...
Мэдээжийн хэрэг баярлалгүй яахав. Боловсрол ТВ-ханд амжилт! Гол нь хөтлөгч нь хэр сайн байхнуу гэдгээс л их зүйл шалтгаална л даа. Тэгэхгүй хаа хамаагүй юм яриад байвал………… Ялалт, Идэрээ ч уул нь NBA-г гоё хөтөлдөг л дөө…
loading...
yamar ih bayalrlaj bnaa.Hotlogch Zaya tailbarlaval ch PL ch buur sonirholtoi bolno doo.Avarguudiin league-iig Bolovsrol TV shuud damjuulah bolomj bgaa bolov uu.Ug ni shuud damjuulaad,buur Zaya tailbarlaval ch buur nice bna daa.za za bolovsrol TV-iihendee amjilt husey.ta nar sportiin talaat olon nevtruuleg hiidegt chin bayarlaj yavdag shuu.BAYARLALAA!!!!!!!!!!!!!
loading...
ubheer nice hol bombog manchester united mandtugai
loading...
Chelsea Go go
loading...
scocer студийн хамт олон-д ажлын өндөр амжилт хүсье. идрээ ах мөн батзаяа ялалт ах мөн онон эгч та нар гоё шүү. монголын хүүхэд залуучид бид бүхэнд сонирхолтой гоё тоглолт үзүүлдэг шүү та нарт болон боловсрол телевизийн хамт олонд маш их баярлаж явдаг шүү. харин батцэнгэл гэдэг хөл бөмбөг тайлбарладаг ах аймар сонин тайлбарладаг шүү гэхдээ зүгээр амжилт.
loading...
Bolovsrol TV r shalgaruulaad bdag EPL-iin fantasy d yaj burtguuleh we
loading...
Onon egchee bii tanid hehe
loading...
bolowsroliin hulbumdugiin hamt olon goyo shuu ajliin amjilt husie
loading...
liverpool totemham bagiin toglolt yamar suwagaar gajah bol helj ugch tuslaach
loading...