Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » 1.Хөлбөмбөг, Германы хөлбөмбөг, Онцлох » Бундеслиг НТВ телевизээр…

GD Star Rating
loading...

Манай гарагийн спортын хамгийн том арга хэмжээ хөлбөмбөгийн ДАШТ өндөрлөөд сар хүрээгүй байхад Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудад НТВ телевизийн зүгээс ахин нэг том бэлэг барих гэж байна. Учир нь, тус телевизийн хамт олон Европын хөлбөмбөгийн топ-3 лигийн нэг Германы Бундеслигийн эрхийг албан ёсоор авч, 10 сарын туршид спортын хорхойтнуудад хүргэхээр болоод байна. Энэ талаар НТВ телевизийн спортын редактор И.Отгонбаатар тодруулга хийлээ.

С: Юуны өмнө танай телевизийн спортын албаны үйл ажиллагааг товч танилцуулна уу?

От: НТВ телевизийн алба 2006 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд өдөр тутмын 15-20 минутын мэдээллийн хөтөлбөрөөр гараагаа эхэлж байсан. “Бээжин хүрэх зам” томоохон төслийг БТСГ-тай хамтран хийж, Бээжинд өрсөлдсөн тамирчдаа сурталчлахад хувь нэмрээ оруулсныг тв үзэгчид санаж байгаа байх. Манай алба өнгөрсөн хугацаанд Бээжингийн Олимпийн наадам, ФИФА клубуудын ДАШТ болон УЕФА-гийн Аваргуудын лиг зэрэг спортын томоохон арга хэмжээг шууд дамжуулж, мөн Ванкуверийн Өвлийн Олимпийн наадам, Өмнөд Африк-2010 хөлбөмбөгийн ДАШТ, боксын ДАШТ болон хөнгөн атлетикийн ДАШТ, уран гулгалтын ДАШТ зэрэг уралдаан тэмцээнийг тоймлон хүргэсэн билээ. Ер нь бид дэлгэрэнгүй болон мэргэжлийн анализтай мэдээлэл болон тайлбараар үзэгчдийн спортын мэдлэгт дусал ч болов нэмэр оруулахыг зорьж ажилладаг.

С.Өнгөрсөн улиралд манай нэгэн телевиз Английн Премьер Лигийг шууд дамжуулан хүргэсэн. Танайх тэдэнтэй өрсөлдөх үүднээс Бундеслигийг авахаар болов уу?

От: Саяхан өндөрлөсөн хөлбөмбөгийн ДАШТ манай оронд тус спортыг эрчимтэй хөгжихөд үлэмж түлхэц үзүүлж, үзэгчдийг хөлбөмбөгийн спортыг улам ихээр сонирхоход томоохон хувь нэмэр оруулсан. Манай телевиз шинэ улирлын программаа өөрчлөх хүрээнд спортод илүү түлхүү анхаарал тавихыг зорьж, гадаад харилцаагаа өргөжүүлэн, хөлбөмбөгийн спортын тэмцээнийг албан ёсоор үзэгчдийн хүртээл болгох тал дээр ажиллаж байна. Үүний хүрээнд бидний ажиллаж буй нэг төсөл бол Германы Бундеслиг юм.

С: Германы Бундеслигийг арай дэлгэрэнгүй танилцуулна уу?

От: Энд эхлээд нэг танилцуулга маягийн хэдэн зүйл хэлье. Германы Бундеслиг нь Европ төдийгүй дэлхийн түвшинд ТОП-3-т багтдаг нэр хүндтэй спортын арга хэмжээ. Хөлбөмбөгийн 2006 оны ДАШТ-д зориулагдан баригдсан Германы цэнгэлдэх хүрээлэнгүүдийн уур амьсгал давтагдашгүй гэдгийг хөлбөмбөгийн хорхойтнууд санаж байгаа байх. Эдгээрээс гадна Бундеслиг нь эдийн засгийн хувьд Европ төдийгүй дэлхий дахинд ашигтай ажилладаг цөөн хэдэн лигийн нэг гэдгийг тодотгох нь зүйтэй. Германд одууд тоглодоггүй гэж зарим нэг нь хэлэх байх. Гэхдээ өргүй хүн баян, өвчингүй хүн жаргалтай гэдэг. Бундеслигийн 18 клубээс өртэй баг бараг байхгүй. Харьцуулахад, Английн ПЛ-ийн клубуудын 70 хувь нь өртэй ажилладаг. Ийм байсны ачаар Бундеслигийн клубуудын түвчин жигд, улмаар АШТ бусад топ лигээс илүү өрсөлдөөнтэй явагддаг. Тиймээс ч энэ лиг нь цэнгэлдэх хүрээлэнгийн үзэгчдийн тоогоор Английн Премьер Лиг, Испанийн Ла Лиг, Италийн Серия А зэрэг нэр хүндтэй АШТ-үүдийг хол ардаа орхиж, салбартаа тэргүүлдэг.

Ла Лиг, Сери А зэрэг Европын топ лигүүд байгаа. Тэдгээрийг бус Германы лигийг сонгох болсон шалтгааныг хэлбэл: Испанид Барса, Реал Мадрид гэсэн хоёрхон агуу баг байдгаас гадна тоглолтын цагийн хуваарь нь манайхтай таарахгүй байгаа. Италийн хувьд бол нэг үе бага ДАШТ гэгддэг Сери А-гийн багууд хамгаалсан, уйтгартай тоглолттой тул бид Бундеслигийг сонгосон юм.

С: Танай телевиз Бундеслигийг хэрхэн дамжуулах талаар мэдээллийг уншигчдад хүргэнэ үү?

От: Бундеслигийн 2010-2011 оны улирал 8-р сарын 20-нд эхэлж, 5 сарын сүүлээр дуусна. Манай телевиз 34 тойрог бүрээс тус тус 3 тоглолт шууд дамжуулах хүргэхээс гадна тойрог бүрийн урьдчилсан тойм, мөн тоглолтуудын тоймыг хүргэж байх болно.

Бундеслигийн төлөөлөлтэй харилцан тохиролцсоны үндсэн дээр манай телевиз удаан хугацааны хамтын ажиллагааны гэрээ байгуулаад байгаа.

Германы АШТ-д УЕФА-гийн Аваргуудын Лигийн цомын 4 удаагийн эзэн Байерн Мюнхен багаас гадна Хамбург, Шальке 04, Боруссия Дортмунд, Вердер Бремен, Хамбург болон Штутгарт зэрэг Европын хүчтэй клубууд өрсөлддөг. Эдгээр багт Арьен Роббен, Рууд Ван Нистельрой, Марк Ван Боммель зэрэг Голландын супер одод, мөн өнгөрсөн ДАШТ-ийн шилдэг залуу тоглогч Томас Мюллер, Реал Мадрид-аас 50 сая еврогоор үнэлэгдсэн Мезут Өзил, ДАШТ-ийн бүх цагийн шилдэг мэргэн буучдын нэг Мирослав Клозе, өнөө цагийн дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг Франк Рибери, Испанийн домогт Рауль Гонсалес Бланко, ДАШТ-д харамсалтайгаар оролцож чадаагүй Германы шигшээ багийн ахлагч Михаэль Баллак болон бидний таних олон алдартай тоглогч хүчин зүтгэж байгаа. Хөлбөмбөг бага зэрэг гадарладаг хүн бүрт эдгээр тоглогч танил. Тиймээс шинэ улирлын Бундеслигийг одгүй гэж хэлж болохгүй. Өрсөлдөөн нь ч урьд жилүүдийнхээс ширүүсэн төлөвтэй байна.

Эдгээр агуу тоглогчдыг эгнээндээ багтаасан 18 багийн 100 гаруй тоглолтыг бид 10 сарын туршид үзэгчдийн хүртээл болгохыг зорьж байна. Энэ дашрамд таныг болон танай байгууллагыг хамтран ажиллахыг уриалж байна.

GD Star Rating
loading...
Бундеслиг НТВ телевизээр..., 9.1 out of 10 based on 8 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

13 Сэтгэгдэл

  1. Anhaa says:

    Ballack yamar bagt bga yum be ballackiin talaar medee oruulj ogooch

    GD Star Rating
    loading...
  2. GRUBBY MANU says:

    ODOO J GOY YUM BOLH N.EEE
    EDU TV GEER EPL GARNA GSEN UNENUU. AAN ZAYA TAILBARLANA GSEN UGUU. YMAR GOY VE

    GD Star Rating
    loading...
  3. bayaraa says:

    anhaad micheal ballack bauer leverkusend bgaa

    GD Star Rating
    loading...
  4. nj says:

    m.ballack butsaad anh ero-d tanigdaj bsan Leverkusen-d ee unegui irj bga ter ene bagt 1999-2002 oniig hurtel togloj bsn. 2 udaa Bundesligiin tsariig hurtej 2002 ond CL-iin ded avarga bolj bsn.

    GD Star Rating
    loading...
  5. 13allack says:

    Ballack Bayer Leverkusen jiliin 6.8 sayaiin tsalin avahaar 2jiliin gereegeer irsen. 2 jil toglood zodog tailahaar Leverkusenii ariin alband zutgene gej baisan.

    GD Star Rating
    loading...
  6. FC Liverpool says:

    ЯАГААД МАНАЙ РАУЛЫГ ДУРЬДАХГҮЙ ӨНГӨРЧИХӨВ. ЭНЭ ШАЛЬКЭГ ДЭМЖИНЭ ЭЭ. ЯМАР Ч БАЙСАН ТА БҮХЭНД АМЖИЛТ ХҮСЬЕ.

    GD Star Rating
    loading...
  7. storm says:

    saihan sonsogdoj bna amjilt husii zaluusaa

    GD Star Rating
    loading...
  8. chinzorig says:

    goy goy good luck NTV

    GD Star Rating
    loading...
  9. ASuult says:

    Tailbarlagchaar hen ajillahiig medeh hun bna uu.Medej ogch tuslaach

    GD Star Rating
    loading...
  10. gan says:

    Mongoliin Football ligiin medee gargadag baiguullaga, huvi hun gej baidgiim bolov u? esvel MFF gej uulaasaa iim duurchihsen baiguullaga, heden durak ajilladag um bolov u?

    GD Star Rating
    loading...
  11. Үзэгч says:

    Hey zaluusaa Italy-n Seria A lig-g shuud damjuulahgu de! Mongol AC Milan, Juv, Roma, Inter-n uzeh durtai Humuus mash baidag shde! Busd TV-uud anhaar gej naidaj bna shuu!

    GD Star Rating
    loading...
  12. temk says:

    Hen tailbarlah we? Tailbar ih chuhal shuu.

    GD Star Rating
    loading...
  13. HANGARID says:

    Үзэгч-д. Mongoliin Holbolbogiin Lig-g 5 tsagarig sonin deerees unshih bolomjtoi.

    GD Star Rating
    loading...

Сэтгэгдэл: