Захиалах:Нийтлэл Сэтгэгдэл

You Are Here: Home » Олон улс, ФИФА » Бьелсагийн “BIG” гэрээ

GD Star Rating
loading...

Чилийн шигшээ багийн дасгалжуулагч, аргентин мэргэжилтэн Марсело Бьелса 2015 оныг хүртэл албандаа үлдэхээр болжээ. Өмнөд Америкийн баруун эрэгт,- Андын нурууг даган оршдог газар зүйн өвөрмөц тогтоцтой энэ улсын хөлбөмбөгийн шигшээ баг Бьелсагийн ачаар 1998 оноос хойш анх удаа ДАШТ-д тоосоо өргөж, шөвгийн 16-д шалгарсан билээ. Аргентин эрийн Чилийн хөлбөмбөгийн холбоотой байгуулсан гэрээ долдугаар сарын 31-нд дуусгавар болоход Холбооны ерөнхийлөгч Харолд Майн-Николс тэр даруй хамтран ажиллах шинэ нөхцөлийг танилцуулан үлдээсэн байна. Бьелса 1998-2004 онд Аргентиний шигшээ багийг дасгалжуулахдаа “Альбеселесте”-г 2004 онд олимпийн аварга болгож, мөн ондоо “Copa America”-д үзүүрлүүлсэн ч ажлын үр дүнгийн гол шалгуур ДАШТ-д (2002 он) багаа хэсгийн тоглолтоос ч гаргаж чадаагүй юм. 2007 оноос Чилийн шигшээг удирдсан тэрбээр одоогоор багаа 46 тоглолтод оройлон орсноос 25 хожиж, долоон удаа тэнцэн, 14 хожигдоод байгаа юм.

GD Star Rating
loading...
Бьелсагийн “BIG” гэрээ, 10.0 out of 10 based on 4 ratings


Уншигчдын оруулсан сэтгэгдлийн талаар манай сайт хариуцлага хvлээхгvй болохыг анхаарна уу.

Сэтгэгдэл: